•Who Would Thought•

324 23 15
                                    

Чимээгүй орчин өрөөг бүрхэнэ. Хэн ч дуу гаргаж зүрхэлсэнгүй. Бүх зочид дараа нь юу болох бол гэж хүлээх шиг зогсоцгооно. Энэ бол элитүүдэд зориулсан үдэшлэг ч бүх зүйл буруугаар эргэжээ. Өргөн өрөөний голд бие биентэйгээ тулсан хоёр бүлгийн хурцадмал байдал тод мэдрэгдэж байв.

Нэг тал нь дүрэмт хувцастай бөгөөд буугаа нөгөө баг руу чиглүүлсэн байна. Энэ бол царайлаг, эршүүд Чүэ Сынчол ахлагчаар удирдуулсан баг бөгөөд ахлагч урдаа зогсох залууг цоо ширтэнэ.

Нөгөө тал нь костюм өмсөж, урд байгаа цагдаа нар луу буугаа чиглүүлсэн байх ба голд нь алдар цуутай зогсож байгаа хүн бол ахлагч Юн Жонхан.

"Ааахх бид ингэж уулзахаа болих хэрэгтэй Чүэ ахмадаа. Чи бас чиний залуус бидэн рүү буугаа чиглүүлээд л...Үнэхээр ядаргаатай юм" гэж Жонхан хэлэв.

Сынчол нулимсаар "Хэрвээ чи миний хотыг айдаст автуулж сүйрүүлэхээ болино гэвэл бид ч бас больж болно шүү дээ" хэмээн хариуллаа.

"Алив ээ залуу минь, бид хараахан ЮУ ч хийгээгүй байгаа шүү! Бид ердөө үдэшлэг хийж байна, чиний сая бусниулж орхисон үдэшлэг!! Чи зүгээр л ирэхийг хүсэж байгаагаа хэлэх ёстой байсан юм. Би чамд зориулж тусгай урилга бэлдээд бүр өөрийн биеэр хүргэж өгөх л байсан" Жонхан ёжилсон инээмсэглэл тодруулан хэлэх нь тэр.

"Энэ бол жирийн нэг үдэшлэг биш гэж мэдээлэл ирсэн. Хар тамхины хэрэгт холбоотой гэсэн болохоор л бид энд ирсэн юм. Залуусаа шалгаж эхэл!"

Сынчол залууст тушаал өгчхөөд мафийн ахлагч руу эргэн харж "Ноён Юн ямар гээч дэгжин хослол өмсчихсөн юм!!? Чи новшийн харагдаж байна!" гэж доромж үгээ хэлж орхилоо.

Харин тэр үүнийг доромжлол гэж хүлээж авсангүй. Буцаан шоолонгуй төрхөөр

"Чи сая намайг энэ хослолтой дэгжин харагдаж байна гэсэн үү? Хөөхх! Магтсанд баярлалаа ахмад Чүэ. Чи ч бас наад тэнэг хантаазтайгаа халуухан харагдаж байна гэж хэлье"

Сынчол дахин нэг бүдүүлэг үгээ хэлэх гэж байхад хэн нэгэн гараас нь татаж "Бурхан минь! Сээтэгнэхээ больж болохгүй юу? Бид нэг нэгнээ алахаар ирээгүй гэж үү? Би энэ новшнууд руу буу чиглүүлж зогсохоос залхаж байна" гэж Вонү хэлэв.

"Новшнууд гэнээ?? Тэгвэл би чамайг түрүүлээд алж болох уу муур шиг хачин залуу минь!? Чиний уйтгартай харц чинь намайг залхааж байна" өрөөнд байх нэгэн залуу ингэж хэлэх ба тэр Жонханы талын Ким Мингью аж.

•Jeongcheol One-shots•||MGL||Where stories live. Discover now