•His Feelings•

155 11 0
                                    

Monsta X ба Seventeen, унших нь ээ?

•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°•°

*Minhyuk's POV*

Түүнтэй анх уулзахад тэр надад ангиа олоход минь тусалсан юм. Би саяхан Лос Анжелесын сургуулиас шилжиж ирсэн бас миний хамгийн сайн найзууд эхний өдөр минь хаяад явчихсан.

"Сайн уу. Чи яг л төөрчихсөн гөлөг шиг харагдаж байна. Шинээр ирсэн биз дээ?" гэх араас минь гарсан хоолой цочоож орхив. Эргэж харахад үзэсгэлэнтэй залуу намайг ширтэж байгааг хараад их гайхлаа.

Түүний шаргал зөөлөн үс нь цайвар арьстай нь зохицож байна. Хөөрхөн бөр нүдээрээ над руу сониучирхан харж ягаан уруулаараа инээмсэглэнэ. Энэ гайхалтай танихгүй залууг биширч байхдаа анхаарал минь арилж орхив.

"Хмм? Зүгээр үү??" тэр хуруугаараа нүүрэнд минь хүрч бодлоос минь салгалаа.

"Өө аан. Уучлаарай. Миний оюун санаа өөр тийшээ явчихаж...Хэхэ. Тиймээ би шинэ бас төөрчихсөн. Ангиа хайж байгаа ч олохгүй байна" би хүзүүгээ илсээр ичингүйрэн хэллээ. Тэр инээмсэглэж дээш 3 давхар луу гарахыг санаал болгоод эцэст нь 4 дэх хаалганы урд ирэв.

"За! Ингээд ирлээ. Энэ чиний анги" Тэр дахиад л инээмсэглэх нь зүрхийг минь хурдан цохилуулж байна. Яаж ийм үзэсгэлэнтэй байдаг байна.

"Чи бодит байдлаас тасарчихсан харагдаж байна шүү" хэмээн тэр хэлээд утас нь дуугарахад инээмсэглэн "Явсан нь дээр бололтой. Миний найзууд намайг хүлээж байгаа" гэж утас руугаа харан хэллээ.

"Тиймээ, тусалсанд баярлалаа" гэж инээмсэглэхэд тэр

"Асуудалгүй ээ, тусалсандаа баяртай байна" гэж хариулаад цааш явав.

"Уучлаарай, би нэрийг чинь асуугаагүй юм байна. Намайг Минхюг гэдэг" орилоход минь тэр эргэж хараад инээсэн хэвээр

"Жонхан. Танилцахад таатай байлаа Минхюг. Баяртай" хэмээн өхөөрдөм далласаар нуруугаа харуулан намайг орхив.

"Жонхан. Үзэсгэлэнт сахиусан тэнгэрт зориулсан үзэсгэлэнтэй нэр байна"

• • • • • • • • •

Солонгост буцаж ирээд аль хэдийн 1 сар болжээ. Бас Жонханыг нууцхан харж явсан нэг сар. Гайхалтай нь тэр миний найзуудтай ч найз байсан болохоор бид их тохирдог. Заримдаа хамт хооллож сургууль дээр таарахдаа мэндэлцгээнэ.

Би энэ мэдрэмжээ нууж байгаа. Учир нь энэ бүгдэд нь эвгүй санагдана бас тэд намайг шоолоосой гэж хүсэхгүй нь. Жүхон Хёнвон тэд надаар зогсолтгүй тохуурхана гэдгийг мэдэж байна. Тэгээд ч энэ үнэхээр хачин мэдрэмж хэвээрээ байгаа. Магадгүй мэдрэмж минь хүчтэй болвол түүний өмнө гэмээ хүлээх байх.

•Jeongcheol One-shots•||MGL||Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ