•VERKWAN-BONUS•

107 13 2
                                    

[Энэ зургаас санаа авч хийсэн гэнээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Энэ зургаас санаа авч хийсэн гэнээ. Хөөрхөн богинохон хэсэг хүлээн авна уу😇]

-------------

"Хансол бэлдээрэй, Чолын зураг дуусаад чиний ээлж шүү" зурагчин Жонхан найз залуугийнхаа зургийг авч байхдаа ийн хашхирав.

Хансол болон Вонү, Мингью, Күпс нар бол нэр хүндтэй кпоп хамтлагийн реппэрүүд юм. Тэд өнөөдөр алдартай сэтгүүлийн зураг авалтад орж байгаа аж.

Тиймээс сандарлаа дарах гэж найз залуу Сынгваныгаа хамт байхыг хүссэнд түүнийг буруутгах хэрэггүй. Найз залуугаа авчрах нь мэргэжлийн бус үйлдэл шиг сонсогдож байгаа ч гишүүд нь лав дургүйцэхгүй байна. Мэдээж тэд ч бас хосууд, хамтлагийн нэг хэсгүүд шүү дээ. Хамтлагийнх нь Вонү, Мингью хоёр хэдийн болзоод эхэлсэн, тэдний ахлагч Күпс өнөөдөр зурагчин хийж буй Жонхантайгаа сүй тавьчихсан.

Түүний асуудал нь гэвэл тэд маш олон зураг авалтад орж байсан ч энэ удаагийнх арай өөр. Энэ загварын сэтгүүл их алдартай болохоор тэр зүгээр л сандраад байгаа хэрэг.

Сынгван гарыг нь атгаад "Хөөе тайвшир даа. Cайн байж чаднаа. Чи царайлаг болохоор ямар ч санаа зовох зүйл алга"

"Хэрвээ би замбараагүй үйлдэл хийгээд эсвэл зөв илэрхийлэмж гаргаж чадахгүй бол яах вэ, Жонхан ах ямар нэг зүйл хэлнэ. Чи түүнийг ямар ширүүн гэдгийг мэднэ шдэ. Над руу бүр хашхирч ч магадгүй" гэж санаа зовсон хэвээр хайртынхаа мөрөн дээр толгойгоо тавив.

"Чи хэтэрхий их юм бодоод байна даа. Чи бол авьяаслаг реппэр бас гайхалтай загвар өмсөгч. Хэрвээ Жонхан ах хашхирвал гэж үү? Тэр Күпс ах руу зөндөө л хашхирлаа юу ч болоогүй л байна. Тиймээс тайвшир хонгор минь" Сынгван зөөлөн инээгээд Солын толгойг үнсэнэ.

"Мэдээж тэр Күпс ах руу орилно. Гаргаж байгаа бүх поз нь эгдүүтэй болохоор Жонхан ах уурлаж байгаа юм" хэмээн Сол эцэст нь инээмсэглэх аж.

•Jeongcheol One-shots•||MGL||Where stories live. Discover now