•Sudden Crush•

131 17 4
                                    

[Jia bugdeere seinutsgaa😸🍀]

--------------------------------------

Эргэн тойрон дахь хашхираан түүний толгойг өвтгөж байсан ч тэр энэ мөчид үүнийг тоосонгүй. Одоо хамгийн чухал зүйл гэвэл цугларсан бүхэн түүний нэрийг дуудан орилж, дэмжин түүнд хэр их хайртайгаа харуулах юм. Энэ л хамгийн чухал.

"Өнөөдрийн хамгийн сүүлийн дуу гэдэгт гуниглаж байна! Аахх! Би ч бас харьмааргүй байнаа! Бид эндээ үүрд үлдэж болох уу??" тэр хашхирч хүмүүс "Тиймээ" гэж орилоход инээлээ.

"Би ч бас үлдэж чаддаг ч болоосой. Гэхдээ би та нарыг амраасай гэж хүсэж байна. Санаа зоволтгүй бид дараагийн альбомаараа уулзана. Амлаж байна. Ахмм Өнөөдөр ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Та нар үнэхээр гайхалтай юм. Удахгүй уулзацгаая за юу!!? Гэр лүүгээ болгоомжтой яваарай" хэмээгээд тайзны голд очиж хүмүүст бөхийв.

Тэгээд тайзны арагш буунгаа "БИ БОЛ SCOUPS. БАС ТА НАРТ БҮГДЭД ЧИНЬ ХАЙРТАЙ. БАЯРЛАЛАА ДАХИАД ИРЭЭРЭЙ! БАЯРТАЙ" гэж хэлэнгээ цэнгэлдэх дүүрэн хүмүүс түүний нэрийг дуудан орилохыг сонсоно.

*Тайзны ард*

"Хён!!! Сайн ажиллаа баяр хүргэе" Вернон хэмээх түүний сайн найз хэлээд түүнийг тэвэрч нөгөө гараараа тэднийг тэврэв.

Күпс "Би амьсгалж чадахгүй байна Мингью. Тавь л даа!!"

Мингью баяртай нь аргагүй "Уучлаарай хён. Сол таныг тэвэрч байгааг хараад би ч бас тэгэхийг хүссэн юм"

"Та нар нялцганахаа больж болох уу? Бүгд бос, өгзөгөө хөдөлгө. Сол Гью түүнийг тавь. Тэр хувцсаа солих хэрэгтэй. Бас хамгаалалтын баг аль хэдийн ард бэлэн болчхоод байна" хэмээн нэгэн царайлаг залуу ирж урдаа болох зүйлд нүдээ эргэлдүүллээ.

"Баярлалаа Шуа" гэж Күпс сайн найзууд/ менежер лүүгээ инээв.

Мингью гоншигонон "Шуа ах зүгээр л атаархаж байгаа юм. Тэгээд бас тайвшир даа ахаа тоглолт дуусчихсан"

"Нугасны муухай дэгдээхий минь гоншигонохоо больж үз. Би аль хэдийн өлсөөд байгаа болохоор хөдөлж эхэл" гэж Шуа тэдэнд тушаана.

Вернон үеэл Мингьюгээ татангаа "За даа за! Хөгшин хүн шиг үглэхээ боль хён! Хахаха бид эхлээд явна зочид буудалд уулзъя"

"ДАХИАД битгий фенүүдийг бүдүүлэг үйлдэл хийлгээрэй. Арын хаалга ашигла. Хамгаалалтын албаны зааврыг дагаад яв. Гуйж байна" гэж Жошуа хашхираад эргэж хараад Күпст хандан "Харин чи явж наад өмхий үнэртэй юмаа соль! Чи яг л усан хулгана шиг хөлөрчихөж наадах чинь заваан юм"

•Jeongcheol One-shots•||MGL||Where stories live. Discover now