•Sick Appa•

140 13 0
                                    

Ta бүхнээсээ уучлалт эрье. Өмнөх хэсэг дээр Жонханыг сүйт бүсгүй биш сүйт залуу гэх гэж байсан юм шүү. Тэр үедээ яаруу орчуулж байгаад засаагүй оруулсан байна. Миний түмэн буруу...

-------------------

*Jeonghan's POV*

Хүнд бэлтгэлийнхээ дараа бид дормдоо ирлээ. Би шууд гал тогоо орж ус авчхаад өрөөрүүгээ явав. Намайг ороход Күпс толины урд цамцаа солино. Усаа ширээн дээр тавиад түүн рүү алхан "Хөөе" гээд бэлхүүсээр нь тэврэн мөрөн дээр ирүүгээ тавив.

Тэр намайг татан урдаа зогсоож "Сайн уу хөөрхнөө" гээд инээх нь тод сонсогдох аж. Би түүнийг тэвэрсэн хэвээр

"Сайн уу царайлаг аа. Тиймээ би мэдэж байна хөөрхөн гэдгээ" гэж хэлээд санаа зовон "Толгой чинь яаж байна?? Өвдсөөр л байна уу?"

"Тиймээ, заримдаа толгой эргээд байх юм" Тэр намайг тэврэн мөрөн дээр минь зөөлөн шивнэв.

"Алив эм уучих, тэгээд жаахан амар" гэж хэлээд түүнийг өөртөө ойртуулан хүзүүн дээр нь үнсэхэд тэр инээсээр

"Боль л доо Ханни, гижиг хүрээд байна" гэх нь намайг инээмсэглүүлж байсан юм.

"Бас чи мэднэ дээ, намайг эмэнд дургүйг. Үнэхээр заваан амттай" хэмээн бувтнана. Хөөрхөн гэдэг нь...

"Алив л дээ хонгор минь. Чи уух ёстой гэдгээ мэдэж л байгаа шдэ, энэ чамайг дээрдүүлнэ" түүнд тэврэлт өгнө гэсэн амлалттайгаар бууж өгч, эмээ уух хүртэл нь би ятгасан юм.

"Бид эмнэлэг явах хэрэгтэй. Толгой чинь хэд хоног өвдлөө. Бүгд санаа зовж байна" хэдийн орондоо орчихсон түүний цээжийг дэрлэнгээ хэлэв.

Тэр толгой дээр минь "Би зүгээр дээ Ханни. Жаахан амрах хэрэгтэй байх. Бүгдэд нь намайг зүгээр гэдгийг хэлээ. Фен уулзалт болох гэж байхад тэднийг ямар нэг зүйлд санаа зовоосой гэж хүсэхгүй байна" гэж дахиад л бувтнав.

"Гэхдээ..."

"Чшш, хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Би чадна. Хүчтэй найз залуу чинь гэдгийг мартаа юу? Одоо санаа зовохоо болиод, тэр заваан эмийг уусны минь төлөө үнсээч" Тэр инээсээр хэлэхэд нь би ч бас инээгээд цээжин дээр нь зөөлөн цохин

"Өө! Чи яг л нялх хүүхэд шиг юмаа. Эм уухын тулд авилга аваад л. Гэхдээ мэдээж үнсэлт хүсэж байвал эсэргүүцэхгүй ээ"

Би дээш харахдаа түүнийг хэр үзэсгэлэнтэй байгааг харсан юм. Түүний урт сормуус, зөөлөн уруул. Новш гэж!

•Jeongcheol One-shots•||MGL||Where stories live. Discover now