1Эхлэл~Энгийн ба онцгой

15 2 0
                                    

~ Үлгэрт гардаг ханхүү гүнжийн түүхийг зохиолч бус, хувь тавилан бүтээдэг~

Хэн ч хэзээ, хаана, хэрхэн жинхэнэ хайртайгаа учрахыг яаж таах билээ. Хэн ч мэдэх аргагүй, учрахгүй байх ч гэж бодогдох үе бий.

Үнэхээр надад тэгж бодогдох үе байсангүй. Үргэлж хайр гэх зүйлд итгэж, бас хүлээж явдаг.

Өдрийн тэмдэглэлээ бичиж дуусаад л шууд орон дээрээ нуран уналаа. Хүнд өдөр байсан болоод ч тэр үү шууд унтчихсан юм.

Өөрийнхөө суудаг газартаа суув уу үгүй юу шууд чихэвч зүүгээд зураг зурж эхэллээ.
Гэвч охид хөвгүүд үнэхээр ер бусын байлаа.
Хонх дуугарахад би шууд л чихэвчээ аван халааслаад багш руу анхаарлаа хандууллаа.
Багш " Манай ангид шинээр шилжиж ирсэн сурагч" гэж хэлээд толгойгоо дохилоо.
Тэгтэл ангид 1эн сурагч орж ирсэн нь ангийн сурагчдыг тэр дундаа охидыг алмайруулна.
Баргийн юманд ач холбогдол өгөхөө больсон би түүн рүү харахыг хүсээгүй учраас доош харан сууна.
" Ким Тэхён гэдэг. Тусалж дэмжээрэй" гээд худлаа инээлээ.
Багш " Хүссэн газраа сууж болно шүү "

-

Бараг бүгд гайхаж байсан ч тэр 1 охин арай өөр байлаа. Тэр над руу огт харахгүй, зөвхөн номоо эргүүлж байгаа нь.

" Багшаа. Энд сууж болох уу"

Багш " Бололгүй яахав. Сэжин, Жуёон 2 чөлөөтэй шүү. Ганвон муу золиг тас. Харин одоо найзууд минь. Уран зохиолынхоо дэвтэр, номныхоо 34р хуудсыг гаргаарай..."

Би тэр охины хажууд очиж суулаа. Тэр надтай дуугарах нь битгий хэл наашаа харсан ч үгүй. Шууд л дэвтэр номоо гаргаад хичээлээ хийх нь миний сонирхлыг ихээр хөдөлгөнө.
Гэвч тэр саяхан л мэдсэн мэт гэнэт наашаа хараад нүдээ эргэлдүүлэн ийш тийшээ харснаа наашаа хараад ичих мэт хальт инээмсэглээд хичээлдээ анхаарлаа.

-

2, 3н ч сул суудал байхад зөвхөн миний хажууд суусанд нь би ач холбогдол өгсөнгүй. Зүгээр л би хамгийн урд суудаг, бас сандарсандаа болоод өөрт хамгийн ойр газар нь энэ байж таарсан байх гэж бодлоо. Ингэж бодоод удаагүй шууд л хичээлдээ анхаарч бичиж тэмдэглэж авах юмаа тэмдэглэж автал бидний гар үе үе мөргөлдөнө.
Энэ үед их эвгүй санагдах учраас маш бага бөхийцгөөж тэрхэн мөчид харц тулгарсан бөгөөд би тэр л мөчид түүнийг БҮТЭН харж чадсан юм.
Зураг сонирхон зурдаг миний хувьд түүний царай төрх үнэхээр өөлөх зүйлгүй төгс харагдсаныг би өөрөөсөө ч нуухыг ихэд хичээсэн. Түүн рүү харсан хэвээр баймаар байсан ч ингэвэл түүнд эвгүй санагдаж, тэнэг болчих учраас биеэ барьж тэгсэнгүй.

-

Хэнтэй ч ийм байдлаар харц тулгарч үзээгүй бөгөөд бие биен рүүгээ санаандгүй байдлаар харц тулгарсан минь анхных. Түүний гүн давхраатай том бор нүд мөн сандарсандаа шүлсээ залгисан нь ч үнэхээр бусдаас 1 л онцгой эсвэл хэт энгийн.
Үүнийхээ дараа нь хүзүүгээрээ бага зэрэг тонгойж уучлал гуйх гээд миний харж байсан бусад охидоос энгийн эсвэл онцгой...

Za sainuu huurhun unshigchdaa. Shine bicheech Dulguunuu ni mendchilj bn.  Tegeed tsaashaa iluu dotnosono gj naidaj bnn 💗.

Space🌜☄ " Чамтай учрахад"Donde viven las historias. Descúbrelo ahora