Part 5~Адилхан

3 0 0
                                    

Тэхёны уур нь хүрч " Уучлаарай, би завгүй " гээд хүйтэн хараад тэр охидоос салан явлаа.
Тэхён баргийн зүйл дээр уурладаггүй, хүнд уурласан уураа бусдад гаргахыг хүсдэггүй ч тэр үнэхээр тэгсэн юм. Сэтгэл санааны хүнд цохилт түүнийг дарангуйлсан учраас үүнийгээ дээрдүүлэхийн тулд эмийн сан орлоо.

" Уучлаарай. Танд юу хэрэгтэй бол?"
" Хамгийн сайн сэтгэл гутралын эсрэг гэсэн эмнээсээ өгөөч "
Эмийн санч эгч " Сурагч аа. Хайр дурлал энээ тэрээ болоод сэтгэл санаа чинь эвгүй байгаа юм бол эмээр яах нь вэ? Очоод сэтгэлээ илчил" гэж хэллээ.
" Юу? Яаж намайг дурласныг..."
" Харваас гунигтай царай. Гэхдээ би тийм эм өгч чадахгүй ээ. Зөвхөн жороор олгогддог юмаа " гээд тэр зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуулан компьютер ийн ард суугаад ажлаа үргэлжлүүллээ.

Хүн үл тоомсорлож байгаа нь яг л 1 санаанд оруулах шиг. Ингээд л Еэри санаанд нь орж байгаа юм.

" Баярлалаа " гэж хэлээд удаанаар эмийн сангаас гараад алхлаа.

Гэртээ очоод ч би өөрөөсөө олон дахин асуулаа.
" Еэритэй адилхан юм." гэж тааз ширтэн бодолд автаад дахиад л нойргүй~

Ээж нь энэ байдалд санаа зовон түүнээс асуудал байгаа эсэхийг асуухад ээж нь ч бас Еэритэй адилхан санагдана.

Адилхан, адилхан, адилхан...

Дүү хажуугаас олон юм асуусаар түүний надаас асуусан ганц зүйл нь л надад сонсогдлоо.
" Ах нээрээ... Дурлачихсан юм байна тийм үү?" гээд нааш харан мэдэмхий царайлж суулаа.
Тэр ч бас Еэригийн гаргадаг шиг хөмсгөө дээш өргөн, наашаа ширтэхэд ч Еэри, зөвхөн Еэри л санаанд орно.
" Таалагдаж байгаа охин байвал хэлээрэй. Би бага сага зөвлөгөө өгч болно шдээ " гээд үсээ чихнийхээ араар хийгээд явлаа.

Анги руугаа ороод удаагүй хичээлийн эхний хонх дуугарахад Еэри ирсэнгүй.
Залгасан ч утсаа авсангүй.

Багш " Еэрид ажил гарсан гэсэн. Эхний 3 цаг чөлөөтэй гэсэн шүү " гээд журналаа аваад явлаа.

Харин хажууд 1 охин ирж суугаад " Энд сууж болно биз дээ " гээд наашаа харан удаан ширтээд гарнаас барилаа.

Шууд л сандраад гараа аваад худлаа инээтэл тэр " Хөөрхөн юмаа " гээд дахин наашаа ширтээд байх нь үнэхээр тухгүй мэдрэмж төрүүллээ.
Тэр " Би Сүён байна. Таньж байгаа биз дээ"
Би толгойгоо дохиод хичээлээ анхаарахыг хичээсэн ч Еэри бодогдоод болохгүй нь. Хажуугаас ч хүн ширтээд байгаа болохоор хичээлээ ойлгоно гэдэг үнэхээр хэцүү.
Арай гэж төвлөрч ядаж байхад Сүён гараа гараар минь давуулахад би сандарсандаа түүн рүү харлаа.
" Яасан? Болохгүй гэж үү?"
хэлэх үг олдохгүй байж байтал Еэри " Уучлаарай. Орж болох уу? Багшаа " гээд амьсгаадан үүдэнд зогсоно.

Багш " Ор ор " гэхэд тэр бага зэрэг бөхийгөөд инээмсэглэн суудалдаа суух гэж иртэл түүний инээмсэглэл нь тэр дороо замхран одов

-

уур хүрсэг ч үүнийгээ мэдэгдэхгүйгээр худал инээмсэглэн Сүёнаас байрандаа суухыг гуйлаа.
Сүён " Та 2 дандаа л хамт суудаг шдээ. 1 өдөр л би шинэ сурагчийн хажууд суух гэсэн юм. Болохгүй гэж үү? " гээд хөлөө зөрүүлэн суугаад ёжлон хэлэхэд нь Тэхён
" Заавал ингэж хэлэх шаардлагтай бол миний бодлоор би чам шиг төрлийн охидыг сонирхдоггүй" гээд Сүёны хөлийг даван гарч ирээд хойно суулаа.

Түүнийг надад ингэж онцгойлон сайн хандаж байгаад үнэхээр баяртай байгаа тул дахин инээмсэглэлээ.
Тэхён " Яагаад инээгээд байгаа юм бэ? Тийм гоё байна уу? Би жинхэнээсээ үнэнээ хэлсэн юмаа " гээд инээлээ.
Би " Чамайг ийм их зориг гаргана гэж мэдээгүй болохоор үнэхээр гоё байна"
Тэхён " Чамайг баяртай байгаад баяртай байна."

-

" Ингэхэд чи яагаад эхний 3 цаг чөлөө авсан юм бэ?" гээд нухацтайхан хэлэхэд Еэригийн нүүрэнд гэрэлтэж байсан тэр л хөөрхөн инээмсэглэл нь секундийн дотор алга болж, тэр хөмсгөө атиралдуулан
" Гэр бүлийн үнэхээр чухал байсан юмаа. Санаа зовох хэрэггүй " гэж хэлсэн ч тэр энэ хэвээрээ байгаад нь улам л санаа зовж байлаа.
би " Үнэхээр санаа зовоосон асуудал байвал хэлж болно шүү. Бид найзууд шдээ "
Еэри хальт хан худал инээмсэглээд л өнөөх ууртай царайгаа гаргана

" Үнэхээр юу болсон юм бэ? Буд найзууд биш гэж үү?!"

Еэри " Гэр бүлийн асуудал шдээ. Нээх хүнд яриад дэлгээд байх юм биш болохоор санаа зовох хэрэггүй!"

Space🌜☄ " Чамтай учрахад"Where stories live. Discover now