Part 6~Т. Ажиллагаа

4 0 0
                                    

Хичээл тараад дахин дахин гуйсаар байгаад хамт 1 кафе орж суулаа.
" Бид үнэхээр сайн найзууд гэж бодсон. Гэтэл чиний асуудлаа нууж, ганцаараа зовоод байгаа чинь үнэхээр хэцүү байна. "

Еэри " Чиний гэр бүлийн асуудал биш шдээ. Их төвөгтэй"

" Тэр тусмаа л би сонсож, чамайг ойлгохыг хүсч байна. Бид магадгүй тэр асуудлаас чинь хамтдаа гарах шийдлийг олох ч юм билүү?"

Еэри " Бид сайн найзууд. Илүү дутуу харилцаа ч үгүй. Гэтэл чи намайг хэт их мэдэхийг хүсэж байгаа нь намайг бага зэрэг айлгаад байна " гээд тэр цээжээ дарна.

" Уучлаарай. Гэхдээ үнэхээр хэлмээргүй байвал..." гээд санаа алдлаа.

Еэри ч мөн санаа алдаад надад " Үнэндээ ээж 2, 3 жилийн өмнөөс 1 хүнтэй харилцаж эхэлсэн..."

Тэр ярьж дуусахад түүний нүдэнд аль хэдийнээ нулимс цийлэгнэж, түүнийгээ ч нууж байгаа харагдлаа.

Би " Тайвшир. Бүх зүйлийн арга олддог " гээд түүний мөрөн дээр гараа тавин тогшлоо.

Еэри уйлахаа нуух бололтой нүүрээ даран чимээгүй болсноо гэнэт нүүрээ арчаад
" Ер нь би яахаараа түүнд ялагдах ёстой гэж?!" гээд нулимсаа арчаад ялалтын инээмсэглэл тодрууллаа.
би ч мөн инээгээд " Тийм шүү. Еэри. Чи заавал ялах ёстой. Чи болон танай ээжийг зовоогоод байгаа тэр хүнийг ялах ёстой " гээд мөрөн дээр зөөлөн илнэ.
" Ингээд ялахад л болох юманд. " гээд Хажуудаа байгаа ундаагаа балгаад наашаа харан инээмсэглэлээ.

-

Өдөр талдаа орж, Тэхён намайг гэрийн гадаа хүргэж өглөө.
Би " Баярлалаа Тэхён."

Тэхён " Зүгээрээ"

Ингэж салах ёс гүйцэтгэж амжаагүй байтал яг хоцрохоо шахаад ангид орж ирсэн сурагч шиг л хэн нэгэн хүрч ирээд намайг " Еэри. " Гэсэн танил хоолойнд эргээд харвал ээж дөнгөж орцноос гарч ирж байлаа.

Дотроо бол ээж яахаараа энд ингээд гараад ирдэг... ёстой нээрээ л гэж бодож байлаа.

Тэхён дуулгавартайгаар инээмсэглээд " Сайн байна уу? Еэригийн ангийн найз. Ким Тэхён гэдэг " гээд 90 градусын өнцөг хүртэл бөхийлөө.

Ээж шууд л хүрч ирэн " Өөө сайн уу? Еэригийн ээж Ан Ина гэдэг " гээд тэд гар барилаа.

Би " Ээж ээ. Орох уу? Тэхёнаа баяртай " гэж салахын зөрүү гүй ээж " Юу гэсэн үг юм бэ? Ангийн чинь найз ирчихээд байхад гэртээ оруулдаггүй юмуу " гээд гарыг минь цохиод " Миний дүү Еэритэй хамт орж бай " гээд ээж цааш явлаа.

Space🌜☄ " Чамтай учрахад"Where stories live. Discover now