Part 7~түгшүүрийн дохио

1 0 0
                                    

-

Шинэ өглөө...

Нарны хурц туяа, ээжийн өглөөний цай бэлдэж энэ тэрүүгээр холхилдох дуугаар гүн нойрноосоо сэрлээ.

Ээж " Ямар их унтдаг юм бэ? Хурдан бос оо " гээд хөнжил сөхлөө.

Эгч " Дурлалт залуугаа бодоод ч байгаа юм билүү? "

Ээж " Паах. Юун дурлалт залуу? "

Эгч " Яагаав. Өчигдөр манайд ирдэг Тэхён "

Ээж " Энэ сэгсгэр борыг маань тоолоо юу? "

Эгч " Ээж... Еэри гайгүй шдээ.
Еэри. Хөөе Еэри "

" Заа "

Эгч " Ажилладаг үгүй нь мэдэгдэхгүй чиний утсанд зурвас ирээд гонгиноод байна. "

" Заа! "

Арайхийн босоод утсаа аваад зурвасыг хартал.

《 Таны үйлчилгээний эрх дууслаа. Та утсаа сунгахыг хүсвэл дараах линкээр холбогдоорой
http/:yoomileetayaaa 》

Тэгнэ дээ тэр... Над руу ямар уйдсан эсвэл галзуурсан амьтан нь л зурвас бичив гэж?

Ингэж бодоод зогсож байтал ээж араас дагздаад авлаа.

" Дөнгөж сэрэв үү үгүй юу шууд л утсаа ухах юмаа. "

Би " Би ядруухан сурагч хүн... дугаарын эрх дуусч. Мөнгө өгөөч "

Ээж " Чамд ямар дугаарын хэрэг байх юм биш. Яах нь уу?" гэж хэлээд гал тогоо руу
явлаа.

" Тийм дээ тийм. Таны зөв. Амьд үхсэн нь мэдэгдэхгүй надад дугаарын хэрэг алга " гээд доошоо суулаа.

Н*вш

Өглөөний цайгаа уучхаад эгчээс цараа алдан алдан, гуйж мөргөн байж дугаараа сунгалаа.
Тиймээ хонгор минь. Энэ чинь л амьдрал!

1 дэх өдөр ~

Өнөөдөр ч бас бусад ажлын өдрийн адилаар хоцрохоо шахан хичээлдээ орсон. Харин Тэхён 1 л өөр.

" Чамд үнэхээр юу тохиолдсон болоод чи өмнөхөөсөө их өөр болсон юм бэ? "

" Энэ үнэхээр юу болохыг мэдэхгүй байна аа. "

" Тэгээд яг яасан гэж? "

" Зүрх маш өөрөөр цохилоод, тэгээд энд 1 зүйл дүүрээд ирчихсэн " гээд цээж рүүгээ заалаа.

Тэхён... Дурлачихаж......

Би " Тэгээд хэн гэж? "

Тэхён " Би шилжиж ирээд хэдхэн л сар болж байгаа болохоор түүнийг тийм ч сайн мэдэхгүй "

Би " Мэдье л гэвэл мэддэг юм."

Тэхён " Чамд сайн хүн байгаа юм уу? "

Би " Сайн хүн байхгүй ээ. Харин сайн болж байгаа 1 хүн байгаа..."

-

Pov Taehyung

" Сайн болж байгаа хүн байгаа гэнэ ээ? "

Тийм байх нь. Тэр Жонгүгт  сайн байх нь. Гадарлаж байсан зөв л байж. Эсвэл Жонгүг тэр 2 үерхдэг, надаас нуудаг юм болов уу?
Би Еэрид ийм их сэтгэл гаргаж байхад мэдэхгүй байх даа яахав дээ.

Еэри " Тэр хүн үнэхээр... Хэлэх үг олдохгүй байна " гээд инээмсэглэлээ.

-

З/т
Ингээд эморч, яах нь мэдэгдэхгүй байгаа энэ 2 өнөөдрийн хичээлээр сурч авсан зүйлс:
000

-

" Тэхёнаа. Тэгэхээр чи тэр сайн хүнээ хэлэхгүй юм биз дээ? Үнэхээр ингээд гүрийгээд л байх уу?"

Тэхён " Би хэлээд байгаа шдээ. Би сайн мэдэхгүй. Тэр хүний талаар. "

" Би чамаас амьдралыг нь тоочоод гэж асуугаагүй. Зүгээр л нэрийг нь хэлчих "

Тэхён " За. Дараа хэлье. Тэгэх үү? "

Би " Одоо хэлэх дараа хэлэх 2 ялгаагүй "

Тэхён " За. Яг 2 хоногийн дараа хэлье. Тэр л тохиромжтой хугацаа гэж бодож байна. "

Ингэж тэр гүрийсээр сайн хүнийхээ нэрийг хэлээгүй юм. Тэгэхээр тэр царайлаг, хөөрхөн ааштай, спортлог, ухаалаг. Ер нь бол бүх зүйл нь бүрдсэн хүн.
Тийм ч учраас тэр ямар ч охинд сайн болж сэтгэлээ илчилсэн, тэр нь зөвшөөрч дараа дараагийнхаа зүйлд холбоо тогтоох байх.
Ямар ч охин байлаа гэсэн азтай юм.
Би үнэхээр л түүнд сайн юм байна.
Яг ийм мөчид л хүн хайртай бүхнээ харамлаж эхэлдэгийг ойлголоо.

Түгшүүрийн дохио аслаа!

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 19, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Space🌜☄ " Чамтай учрахад"Where stories live. Discover now