Part 4 ~ эргэлзээ

8 0 0
                                    

" Еэри надад сайн бол яах вэ???"
Тэхёны хувьд энэ бүхэн их эргэлзээтэй санагдлаа. Учир нь Еэри түүнтэй ихэнх үедээ энгийн нүдээр сайн найз шигээ л харьцдаг бол зарим үедээ тэр нүдэнд нь оч гялалзсан мэт Тэхён руу хардаг бөгөөд энэ нь үнэхээр эргэлзээтэй санагдлаа.

Еэригийн хувьд ч тэр хааяа хааяа Тэхёнтай санаандгүй харц тулгарчихаад ичсэндээ улайж өөр тийшээ хардаг нь ч эргэлзээтэй байсан юм.

ЭРГЭЛЗЭЭ

Энэ үнэхээр хэцүү. Тийм үү эсвэл үгүй юу гэсэн аль аль магадлал 50 50 хувьтай байдаг. Ийм учраас ямар 1 шийдвэр гаргахад эргэлзээ биднийг алдахад эсвэл оноход хүргэдэг.

Тэхён ангидаа ороход Еэри аль хэдийнээ байрандаа сууж байгаа харагдана. Нэгэнтээ л тэд маш сайн найзууд болсон болохоор өөр охид эсвэл хөвгүүд Еэригээс байраа солихыг гуйхаа больсон байв. Тэхён урьдын л адил Еэригийн хажууд очиж суулаа. Өчигдрийн явдлаас болсон уу Еэри дуу муутай байлаа.
Би - Сайн уу?
Еэри- Сайн уу?
Гэхдээ үүнээс цааш хэн нь ч үг дуугарсангүй.
Үдийн цайны цагаар хоол идэхдээ ч тэр.

-

Тэхён үргэлж л намайг хүргэж өгдөг учраас манай байрны зүг хамт алхлаа.
Хамт алхахад ярих зүйл олдохгүй болохоор хий дэмий л алхана.

Би - Тэхёнаа. Чи энд хүрээд явсан ч болно шдээ. Өөрийгөө хүчлээд хэрэггүй. Ямар албатай биш

-

Еэри үнэхээр чин сэтгэлээ хэллээ. Эсвэл надаас өөр илүү нэгэн байгаа юм болов уу гэдэг нь мөн л эргэлзээтэй.

Би - Юу гэж дээ. Яагаад ингэж бодсон юм бэ?

Еэри - Өнөөдрөөс хойш л юу ч дуугараагүй болохоор залхсан юм байх гэж бодлоо. Үнэхээр зүгээр үү?

Би - Би яав л гэж. Харин чи зүгээр үү?

Еэри - Найзгүй байсан ч амьдраад байдаг хүн их сайн байна аа.

Цааш алхсаар...

Өөдөөс 1 хүн гарч ирсэнд Еэри шууд гүйж ирээд түүнийг тэврэн авлаа.
Тэд яг хосууд шиг л харагдаж байна.

-

Удаан уулзаагүй түүнийг хараад сэтгэл машид хөдөллөө. Бараг жилийн хугацаа өнгөрч, сэтгэл хөдөлсөндөө түүнийг тэврэн авахад харин тэр намайг эргүүлсэн юм.
Би- Би таныг маш их санасан.
...- Би ч бас. Еэри~яа.
Би - Жонгүг. Та гуай гэнэт гарч ирээд...
Жонгүг- Уучлаарай. Би ч бас энд амьдрахаар болсон.
Би - Энд гэнэ ээ? Манай байранд уу?
Жонгүг- Яг тийм...
Сэтгэл үнэхээр их хөдөллөө. Гэхдээ 1 зүйлийг санасан нь Тэхён ард зогсож байгааг саналаа.
Би - Аан нээрээ гээд Тэхёныг чангаагаад " Энэ бол миний сайн найз Тэхён "
Жонгүг - Сайн найз гэсэн үү?
би- Тиймээ.
Тэхён- Сайн уу Тэхён гэдэг гээд үнэхээр залхсан маягтай хэллээ.
Жонгүг- Жонгүг гэж хэлээд Тэхён руу их хүйтэн харцаар харахад Тэхён ч бас өөдөөс нь хүйтэн харан, яг л тэсрэх бөмбөг дэлбэрэх аюул шиг санагдаж байлаа.

Space🌜☄ " Чамтай учрахад"Where stories live. Discover now