Part 2~ Дотносох нь...

7 2 0
                                    

Ямар ч хүний хувьд анхны сэтгэгдэл гэдэг маш чухал. Тэд бие биенээ анх хараад л харцаа бараг салгаж чадаагүй. Юу гэж тайлбарлах вэ? Үнэхээр ойлгомжгүй...

Их завсарлагаан буюу үдийн цайны үеэр мөн тэр л хамгийн онцгой эсвэл энгийн
Ганцаараа 1 ширээний ард суугаад чихэвчээ зүүгээд хоолоо удаанаар иднэ. Яг энэ ганцаардмал байдал нь Тэхёнд 1 дурсамжийг нь сануулах бөгөөд түүн рүү очих гэтэл
" Тэхёнаа. Бид 1 анги шүү дээ. Хамт суугаад хоол идээч. Чамд зай гаргасан " гэж хэлээд хоосон ганц сандалтай ширээ байгаа хүүхдүүдтэй газар луу заалаа.
Тэхёны хувьд тэрээр их эелдэг, хүнд татгалзах хариу өгч чадахгүй, тэгсэн ч тэр охин их хүссэн учраас тэрээр " За." гээд худлаа инээмсэглээд түүнийг дагаад явлаа. Гэсэн ч тэр охин ганцаараа суун хоолоо идсэн хэвээр...
Хичээл тараад бүгд суудлаасаа босцгоож дэвтэр номоо далт хийх үеэр тэр шууд л гараад явчихсан. Сургуулиас гараад харсан ч түүний бараа харагдсангүй.

Гэртээ очиход ээж ойр зуурын зүйлсийг асууна
" Сургууль нь таалагдсан уу?"

"Яахав ээ. Бодсоноос л дажгүй шүү "

Шөнөжин харц тулгарсан мөчөө бодон хэвтлээ. Үнэхээр зүрх хурдан цохилж догдлол гэгчийг мэдрэх шиг болно. Эсвэл түүнээс илүүг...

Түүнд энгийн эсвэл онцгой мэдрэмжийг төрүүлсэн Тэхён энэ шөнө лав бүтэн нойртой байсангүй...

~ Өглөө

Түүний ээж нь Тэхёныг сэрээх гэж ихэд хичээнэ. Зөөлөн гараараа гарыг нь хөдөлгөхөд тэр унтсан хэвээр.
Бүтэн нойртой хоноогүй нь ойлгомжтой шүү дээ. Тэрээр арайхийн сэрээд хичээлдээ явлаа.

Ангидаа ороод байрандаа суух гэтэл түүний суудаг байранд өөр охин суух бөгөөд би яахаа мэдэхгүй ийш тийшээ харан түүнийг хайж байтал тэр байсангүй.
" Тэхёнаа. Ийшээ суухгүй юмуу" гэж тэр хэлээд толинд харан үсээ янзлан уруулаа өнгөлнө.
Удаагүй тэр ирээд байрандаа суухаар нөгөө охин руу очоод " Сүёнаа. Байрандаа сууж болох уу?"

Сүён " Өөө Еэри. Өөр газар суучихаа. Өнөөдөр урд суумаар санагдаад."

-

Ганц ч удаа урд сууя гэж байгаагүй хүнийг ингээд ирэхээр мэдээж Тэхёнаас болсон л гэж бодогдлоо. Угаасаа өөр яах билээ.

Сүён " Тэнд чи сууж болохоор хоосон ширээ байгаа. Тийшээ суугаарай " гээд худлаа инээлээ.

Би 1 мөрөндөө цүнхээ үүрээд хойно хүнгүй ширээнд очиж суугаад өнөөх л чихэвчээ зүүгээд зураг зуран суулаа.

-

Тэхёны хувьд хэлье гэснээ шууд хэлдэг, нүүрээ бараг буддаггүй, 1 л зангаараа байдаг, хамгийн гол нь инээмсэглэхээрээ хөөрхөн охидыг үнэхээр илүүд үздэг.

Тэхён түүний хажууд очиж суулаа.
" Сайн уу?"
" Юу? Аан, сайн уу?"
Түүний энэ сандарч байгаа нь үгээр зүйрлэшгүй. Тайлбарлахад хэцүү тансаг уран бүтээл шиг...
" 2улаа танилцаагүй юм байна шдээ "

Еэри " Аан. Намайг У Еэри гэдэгг..."

Тэхён " Тэхён гэдэг..."

Гэсэн ч тэр нэгнээсээ өөр юу ч хэлсэнгүй.
Миний сэтгэлд хамгийн нийцдэг охид бол нууцлагдмал байдал. Тэр бусдаас үнэхээр л онцгой юм...

Их завсарлагааны үеэр тэр бас л чихэвчээ зүүн ганцаараа суугаад хоолоо иднэ. Байнга ийм байдаг бололтой.

Тавагтай хоолоо барин Еэри гийн сууж байгаа газар очих гэтэл өчигдрийн охин дахин замд гарч ирээд хамт хооллохыг гуйлаа.

Би " Уучлаарай. Энэ удаад өөр бодсон юм байгаа " гээд хальт бөхийгөөд Еэригийн ширээ руу очлоо.

Би " Энд сууж болох уу"

Тэр ихэд гайхсан янзтай бор нүдээ бүлтийлгэн харах нь эгдүүтэй.
1 чихэвчээ аваад зөөлнөөр " За " гэж хэлээд наашаа үнэхээр гайхсан мэт харлаа.

-

Үнэхээр хэн ч надтай хамт 1 ширээнд суух санал тавьдаггүй, би тэдэн рүү очихоор зугтах мэт холдон өөр тийшээ явдаг байлаа. Тэхён төсөөлснөөс шал өөр юм. Гэхдээ сайн өөр...

-

Бид хамт суугаад, хамт цай уудаг болоод хэдийнээ сар өнгөрчээ.

Өмнөх шигээ л түүний ширээнд ирээд суухад тэр арай өөр байсан нь чихэвчээ авсан байлаа.

Еэри " Яг юу болсон болоод чи надад ингэж хандаж байгаа юм бэ? Чамд ямар ч ашиг байхгүй байхад "

Би " Үнэндээ... Чамтай үнэхээр дотносмоор байсан юм"

Еэри " Юу?"

Би " Чамтай дотносмоор байсан юмаа. Еэри~аа"

Харин тэр мөчид ямар ид шидийн зүйл тохиолдсон гээч. Еэри инээмсэглэсэн юм...

💜🙆

Space🌜☄ " Чамтай учрахад"Where stories live. Discover now