Part 3~ Ойлгомжгүй

6 2 0
                                    

1 ид шидийн гэмээр зүйл тохиолдсон нь Еэри инээмсэглэж байсан юм.

Миний төсөөлснөөс ч илүү хөөрхөн байсан учраас зүрх хэтэрхий хурдан цохилсноос ихэд хөөрч бас баярлаж байлаа.

Тэр хөөрхөн инээмсэглээд надад гараа өглөө. " Одоо найзууд болцгооё "

Би түүний гараас бариад ингэж би түүнтэй найз болсон юм.

Хичээл тараад түүнийг гэрт нь хүргэж өгч, хамт хичээлээ хийнэ.

-

Түүнтэй найзууд болсондоо итгэж чадахгүй нь. Тийм төгс хүнтэй найзууд болно гэдэг маш ховор боломж шдээ.

Бид үнэхээр сайн найзууд болсон гэж бодож байна. Намайг байрны гадаанаас ирж аваад хамт хичээлдээ явна. Хамт даалгавраа хийж хамт хоол иднэ. Ийм төгс сайн найзтай болсон миний сэтгэл үргэлж дүүрэн байх боловч тэр л зүйлд дундарч байлаа...
Бид найзалж нөхөрлөөд 2 сар өнгөрчээ. Тэгсэн ч бидний бат нөхөрлөл хэвээр.

Хичээлээсээ хоцрох шахаад шууд л биеийн тамиртаа орлоо.

Залны үзэгчийн суудалд суугаад Тэхёны сагс тоглохыг харан суулаа. Тэхён хожиж дуусаад шууд л гүйгээд ирлээ.

Тэхён " Чи яав?"

Би " Харин унтаад хоцорчихсон. "

Тэхён миний үсийг хараад инээд алдаад " Тийм байна аа. Үнэхээр баларч " гээд миний үсний боолтыг сугалан аваад урд гарсан зарим үсийг чихний араар хийхэд энэ хэтэрхий дотно санагдсан учраас би түүн рүү гайхан харлаа. Тэр ч бас надтай харц тулгарч бид зөвхөн бие бие рүүгээ харж байлаа.
Миний чихэнд сонсогдсон ганц зүйл бол Тэхёны тайван тогтуун амьсгалын чимээ.
Би энэхүү чимээгүй байдлыг эвдэж өөр тийш хараад " Би үсээ өөрөө боож чадна аа " гээд боолтоор аваад биеийн тамирын заалнаас гарлаа.

Би яагаад түүнд ингэж их татагдана вэ. Намайг тоохгүй гэдгийг мэдсээр байж их зүйл бодоод. Зүгээр л намайг ганцаардмал нэгэн болохоор л Тэхён найзууд болсон. Гэхдээ түүнд татагдахгүй байх аргагүй, сохор хүн ч түүнд татагдах тийм л хүн. Эсвэл би л ингэж солиороод яваад байна уу.

-

Шөнийн 02 цаг.
Тэхёны нойр үл хүрнэ. Еэригийн тухай бодсоор л. 2 сар өнгөрч, их богинохон санагдах ч нилээн хугацаа явсан гэж бодож байна. Түүнийг харахаар л бүх зүйл удааширч сэтгэл санаа тайван болно. Яг л физикийн таталцлын хуулийг зөрчин явахад ч бэлэн мэт. Би түүнд дурлахгүйг хичээдэг, зөвхөн
сайн найзын нүдээр л түүнийг харахыг хичээдэг. Гэвч миний бодсонд хүрэхгүй нь бололтой...

Тэхён дахин 1 шөнө нойргүй хоносон. Түүний зүүдэнд Еэри орж ирсэн бөгөөд түүний хувьд энэ нь үнэхээр гоё зүүд байлаа.
------------------------------------------------
Еэри- Тэхёнаа. Би чамд 1 зүйлийг хэлэх хэрэгтэй.
Би- Юуг хэлэх хэрэгтэй гэж?
Еэри- Би энийг их удаан бодсон. Би чамд сайн...
------------------------------------------------

Харин тэр зүүд нь гэнэт л дуусчихсан. Учир нь түүний залхмаар гонгиносон сэрүүлэг нь Тэхёныг сэрээж Тэхён бухимдуухан сэрүүлгээ унтраагаад дэрээ тэврээд дээш харлаа.
" Тэр үнэхээр надад сайн бол яах вэ???"

Space🌜☄ " Чамтай учрахад"Where stories live. Discover now