1-р хэсэг

47 0 0
                                    

- Түүний хайр "Es muss sein"- зайлшгүй бус харин "Es könnte auch anders sein"- тохиолдол байсан юм байна.

- Milan Kundera

Lalisa's POV

"Гэр бүлийн уулзалт!!" хэмээн том ах маань гал тогооруу гүйхдээ хашхирлаа. Би дахиад л нүдээ эргэлдүүлэв. Лео бид 2 бараг жил шахуу хугацаанд хоорондоо таарамж муутай байсан. Учир нь тэр намайг бисексуал гэдгийг мэдсэнээс хойш надаас зайгаа илт бариад зогсохгүй завсар л гарвал миний талаар аав, ээж хоёрт ухуулга хийдэг байсан юм.

Би нэг халбага будаа амруугаа хийхэд, ээж надруу харан "Юу болохыг харж л байя" гэв.

- Найз бүсгүй маань оройн хоолонд ирнэ шүү, гээд бидэнлүү харан "шууд утгаараа бүх зүйл ямар ч асуудалгүй сайхан болж өнгөрөх ёстой гэсэн үг" гэснээ надруу хараад "бас ямар нэгэн гей яриа байхгүй, тэр айж магадгүй" гэлээ.

Би муудалцмааргүй байсан тул үргэлжлүүлэн хоолоо идэнгээ "ойлголоо" хэмээн амандаа шивнэв. Аав, ээж хоёр минь түүний энэ бүдүүлэг үг хаялтыг болиулахыг нэг хэсэг хэрэндээ л хичээсэнсэн. Харин тэр тэгэх тусам нь намайг улам их өддөг болсон. Мэдэхгүй юм, тэр зүгээр л тийм тэнэг зүйл хийхээ больдоггүй. Эцсийн бүлэгт тэд болон би ч бас бууж өгсөн.

- За миний явах цаг болчихлоо.

Би босоод цүнхээ шүүрч авлаа. "Баяртай аав, ээж" хэмээн хаалгаа хаахдаа хашхирав. Би цүнхнийхээ оосорыг мөрөн дээрээ тавин, хөлөө дугуйн дээрээ давуулж газраас түлхэн ийнхүү хөдөллөө. Би гэрээсээ холгүй номын санд ажилладаг болоод багагүй хугацааг үдэж байгаа. Яахав хөөрхөн жижиг дэлгүүр ч гэсэн би тэнд ажиллах юу юунаас илүү дуртай. Эзэн нь Дарси, миний хоёрдахь ээж шиг болсон сайхан сэтгэлтэй эмэгтэй бий. Түүний ачаар л би боломжийн цалин авч, тохирсон ээлжээр ажилладаг. Би дугуйн замаар явж байхдаа түүнийг олж харав. Би хурдаа сааруулан, дугуйнаасаа бууж ар талын түгжлээ. Хаалга түлхэн ороход өнөөх л хонхны жингэнэсэн чимээ дуугарч, танил үнэр угтан авав.

- Лиса хэмээн тольны өмнө зогсох Дарси эгч надруу харан инээв.

- Хөөх таныг юу ингэж гангалтал хүргэв ээ гэхэд тэр догдлол дүүрэн харцаар надруу харан "Фернни л" гэв. Ингэхдээ тэр бага зэрэг ичиж байгаа нь надад мэдрэгдсэн юм.

- Ээлжит болзоо байх нь ээ
- Яг тийм.

Гадаа гэнэт машины сигнал дуугарахад Дарси "Хурдан байна шүү" хэмээн яааран тэмтчиж түрийвчээ шүүрэх шахам авч гарлаа. Түүнийг гарахад машинаас цэцэг барьсан ноён Фернни гарч ирээд, хаалга онгойлгохоосоо өмнө Дарсид цэцгээ өгч, яг л 15тай жаахан хүү хайртай охиныхоо хацар дээр үнсэж байгаа мэт тийм л гэнэн цагаанаар үнсэж байгаа нь мэдрэгдэх шиг л болов. Гаднах нь жаахан хуучирсан боловч дотор нь хайраар бялхсан цагаан өнгийн машинд Дарси суун нөхрөө тэвэрч аваад, дараа нь надруу нэг даллахад нь түүний хажууд суух ноён Фернни надруу толгой дохин тэд 57 насныхаа болзооруу жолоо мушгисан юм.

Love, RosieWhere stories live. Discover now