5-р хэсэг

13 1 0
                                    

"Хүнд сэтгэл алдрана аа гэдэг чинь эрүүл мэндийн даатгалд ч хамрагдаж болохооргүй тийм нэг сэтгэцийн өвчин туссанаас өөрцгүй зүйл, хүссэнээрээ ч захирч болохгүй, чи л түүнд захирагдана".

гэх цагтаа хэсэгтээ л дурлаж уншсан номны минь мөр толгойноос огт гарахгүй байсаар бичиж буй эссэгээ дуусгаж үзгээ тавилаа. Тэгээд нэг хүндхэн санаа алдав. Хэзээнээс миний бодол санаа орооцолдсон утас шиг болчхов оо?. Биеийн минь аль нэг хэсэг янгинан өвдөж байгаа юм шиг мэдрэмж төрөх атлаа би өөрөө өвдөж байгаа хэсгээ мэдэхгүй байгаа юм мэт л санагдана.

Өнөөдөр ажилгүй байсан тул коллежоос даалгасан хэдэн эссэг бичиж дуусгаад бодол болон сууж байгаа минь энэ. Ширээн дээрх цагаа харвал хэдийн үдэшлэг болох цагруу дөхсөн байв. Аав, ээж хоёр 7-с зочид ирнэ гэж сануулсан бөгөөд би эрт бэлдэж эхлэх ёстой байлаа. Би даашинзыг үзэн яддаг. Гэхдээ одоо зохиох гэж байгаа үдэшлэг албан ёсны үдэшлэг байсан учир би заавал ч үгүй дургүй зүйлээ өмсөх ёстой байсан юм.

Тийм ч онцгой биш богино хар даашинзыг сонгон өмсөж, хэдхэн бөгжний хамт минималист зүүлтүүдийг хослон зүүлээ. Тэгээд ганц энэ л удаа үсээ задгайллаа. Толинд харж зогсохдоо би өөрийгөө биширч байв. Учир нь би халуухан харагдаж байсан юм. Нүүрээ будахаас илүүтэй натурал байлгахыг зорьдог төрлийн хүнд миний нүүрний будалт дажгүй харагдана. Уруулын будгаа авахад доод давхараас "Лиса, хаалгаа тайлаарай" гэх аавын хоолой сонсогдов. Ирж байна!. Би уруулаа хурдхан шиг өнгөлж аваад доошоо буулаа. Хаалга тайлахад Ружэ зогсож байв. Тэр бага зэрэг сандарсан харагдана.

"Хэе, орооч" хэмээн би түүнрүү инээмсэглэлээ, тэгээд "Чи зүгээр үү? Сандарсан харагдаж байна" гэхэд тэр "Тийм ээ, зүгээр л үдэшлэг бол миний хийгээд байдаг зүйлсийн нэг биш болохоор л..." гээд надруу өнөөх л инээмсэглэлээ инээмсэглэв. Ружэ урт шар үсээ ардаа овоолон чамин боосон байх агаад арьсны өнгөтэйгээ адил урт даашинзаар өөрийгөө гоёсон харагдана. Мөн дээгүүрээ хар савхи нөмөрсөн байлаа.

"Алив би авъя" гэж хэлээд түүний мөрийг зөөлөн барин эргүүлээд, гадуурх хүрмийг нь авахаар болов. Хүрмийг нь тайлж байхдаа миний гар, түүний гар дээр хэсэг зуур сатаараад "Дашрамд гэж хэлэхэд, чи өнөөдөр маш үзэсгэлэнтэй харагдаж байна" гэж түүний араас аяархан шивнэж амжив. Миний гар, түүний гарыг барьсан хэвээр.. Тэр надруу эргэж харахдаа доод уруул нь шүднийхээ завсар үл мэдэг гацсанаа миний өмнө хэзээ ч харж байгаагүй тийм л харцаар надруу харав.

Love, RosieWhere stories live. Discover now