2-р хэсэг

21 1 0
                                    

Хүний амруу ордог нь биш
Гардаг нь хор байдаг юм.
- Алхимич

Эдинбург, Шотланд

Ажлаа дуусгаад, дэлгүүрээ хаан гэрийн зүг дугуйгаа жийлээ.

Би цагтаа очих ёстойгоо мэдэж байсан, эс тэгвээс Лео надруу зүрхний хийтэй амьтан шиг л уурлах нь гарцаагүй. Тиймээс сайхан өдрөө түүнээр сүйтгүүлэхийг хүсээгүй тул гэрлүүгээ аль болох яаарч байгаа нь энэ юм.

- Би ирлээ гэж хаалга онгойлгох зуураа хэлэв.

- Сайн уу? Хонгор минь хэмээн аав намайг гал тогооны өрөөрүү ороход хариуллаа. Ширээгээ баярын өдрүүдийнх шиг засчээ. Макарон бяслагны үнэр хамар цоргитол үнэртэнэ.

- Сайн байна! Би чамайг дахиад хоцрох нь гэж бодож байлаа гэж Лео ардаас минь ирэхдээ өнөөх л өдөнгүй шинжтэй хэлэхэд би нүдээ эргэлдүүлэв. Лео яагаад миний бэлгийн чиг хандлаганд ийм асуудалтай ханддагийг би хэзээ ч ойлгож байгаагүй. Эцсийн эцэст энэ ямар нэг шашин шүтлэгийн талаар биш. Тэр зүгээр л миний сонирхол байгалийн хууль гэх юмнуудтай зөрчилддөг болохоор хүлээн зөвшөөрдөггүй байх. Найз охин нь ч гэсэн түүнтэй адилхан сэтгэдэг байхдаа гэж бодох зуур хаалга тогшиж бодлыг минь тасалдуулав.

Лео хаалга онгойлгож найз охиноо угтан авлаа. Найз охин нь ямартай ч бор үстэй гэж харагдана. Леогын цаана зогсож байгаа болохоор би сайн харж чадахгүй байлаа. Тэднийг гал тогооны өрөөрүү ороход нь л түүнийг хараад миний бие өөрийн эрхгүй л хөшчхөв.

- Ружэ?

Тэр яг л өмнөх шиг ээ үзэсгэлэнтэй харагдах агаад энэ удаад үсээ задгай тавьж, нүдний шилээ авчээ.

- Аав, ээж энэ бол Ружэ Пак, Ружэ энэ бол миний гэр бүл гээд Лео бидэнрүү гараараа заан танилцууллаа.

Би түүнтэй харцаараа харьцаж байгаа юм шиг л санагдав. Тэр надруу инээмсэглэж, бидний өдрийн уулзалтыг санаж мэт л мэдэгдэж байлаа.

- Намайг Дэвид гэдэг. Энэ бол миний эхнэр Мелисса хэмээн аав маань гараа сунган хэлэхэд Ружэ шууд л тосон авч

- Танилцсандаа таатай байна гэж хариу хэлэн гарын атгав. Илүү тухтай ярилцахын тул бүгд том өрөөний зүг явахад ээж гал тогооноос "Лео үүнийг ирээд амсдаа" хэмээн дуудлаа. Лео миний дэргэдүүр зөрөхдөө "очиж өөрийгөө танилцуул" гэв.

Love, RosieWhere stories live. Discover now