7-р хэсэг

11 1 0
                                    

Би ухаан санаагаа аль болох барихыг хичээн Ружэг сул өрөөлүү дагуулж явав. Энэ бол байшинд минь байдаг хамгийн тухтай өрөө гэж хэлж болно. Тохилог ор, засал чимэглэл нь хээнцэр дээрээ нэмээд эзлэхүүн том.

"Заа ингээд ороорой" хэмээн Ружэг түрүүлж оруулаад, араас нь өөрөө орлоо.

"Баярлалаа Лиса"

"Ямар ч үед туслахад бэлээн" хэмээн түүнд эелдэгээр хэлэв.

"Чамд өөр зүйл хэрэгтэй юу?. Ус ч юм уу?"

"Үгүй дээ, зүгээр. Чи хэдийн хангалттай тус болсон шдээ. Баярлалаа".

"За яахав. Хэрэв чамд ямар нэгэн зүйл хэрэг болох юм бол миний өрөөг мэднэ биздээ" хэмээн би хэсэг зогсоод түүнрүү харлаа... Бурхан минь, тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм.

"Сайхан амраарай, Ружэ"

"Сайхан амраарай Лиса"

Би гарахаасаа өмнө инээмсэглээд хаалгыг хаав. Коридоороор явж байхдаа доод давхараас эцэг, эхийнхээ хүмүүстэй ярьж байгаа яриаг бүдэг, бадаг шахуу сонсох бөгөөд одоо ч гэсэн зарим зочид яваагүй юм шиг шаагилдана.

Орон дээрээ хэвтээд, нүдээ анин санаа алдлаа. Ружэ яаж түүн шиг нэгэнтэй байж чаддаг байна аа. Ойлгохгүй юм. Ах маань түүний нэгээхэн хэсгийг ч хүртэх эрхгүй байхад яагаад түүнтэй байсаар байгаа юм бол?. Түүнд жаахан ч болов сайн хандаж байгааг нь хүмүүсийн өмнө л харсан. Тэрнээс бусад үед?. Ямар новш нь вэ Лео?. Орон дээрээ хэдэн цагийн турш бодол болон хэвтсэний дараа нүд минь анилдаж, эцэст нь би унтаж орхилоо.

Тас хийх чимээнээр нойрноосоо цочин сэрэв. Ямар новш нь болоод байна аа?. Уйлах чимээ сонсогдов... Лео?. "Өө үгүй ээ!".

Би орноосоо үсрэн босож хаалгаа чимээгүйхэн нээлээ. Яагаад энэ чимээнд аав, ээж сэрээгүй юм бэ?. Хүлээгээрэй... тэд чинь нээрээ Дэлхийн дайн болсон ч унтаж байх төрлийн хүмүүс шдээ.

Гэнэт Ружэ болон Лео 2ын дуу өндөрсөж, Леогын дуу чангараад ирэв. "Яагаад болохгүй гэж?" хэмээн Лео чанга орилох нь тэр.

"Тэр биш болохоор уу???"

"Хонгор минь, би тэгмээргүй байгаа болохоор одоо ингэхээ боль"

Миний нүд томорлоо, новш гэж!

"Ямар новшоо хийж би чамтай хамт байгаад байгаа юм бэ?. Чи үргэлж хүйтэн, хөндий байдаг!".

Би шүдээ зуув... Бурханаар андгайлъя би түүнийг ална даа!!!.

"Уучлаарай хонгор минь, би хийе ээ, би энийг хийе" хэмээн тэр сул хоолойгоор хэлэхийг нь сонсоод, "Үгүй ээ!, чи тэгэхгүй. Намайг байхад лав үгүй шүү" гэсээр хурдхан шиг тэдний өрөөлүү алхлаа. Тэнд юу ч байлаа гэсэн бас юу ч болсон надад падгүй. Би юу руу орох гэж байгаа нь ч надад хамаагүй хэмээн хаалгыг хүчтэй саван дотогш оров.

Би Ружэг хараад гайхаж орхилоо. Учир нь тэр өрөөний голд, Леогын өмнө хөхний даруулга, өмдтэйгээ л зогсож байх нь тэр.

"Ямар новш нь вэ? Лиса??" хэмээн Леог ууртай хэлэхийг сонсоод, толгойгоо сэгсрэн Ружэгээс харцаа салгав. Би энэ хүртэл түүнийг цохино чинээ бодож явсангүй. Гэхдээ түүгээр хүсээгүй зүйлийг нь хүчээр хийлгэхийг зүгээр ч нэг хараад зогсож чадахгүй.

Би Лео руу харахад тэр орон дээр ганц дотуур хувцастайгаа л сууж байх ба нүд нь үл ялиг талимаарч байлаа. Гайхалтай, тэр согтуу байсаар байх шив!.

Новш юм даа...

"Би Ружэг гэрт нь хүргэж өгөх гэж байна"

"Үгүй ээ. Чи тэгэхгүй" хэмээн тэр босоод ирэв.

"Тийм ээ, тэгнэ. Яагаад гэвэл чи новш шиг байна. Тиймээс би түүнийг хүргэж өгнө".

Лео ямар нэгэн зүйл хийхээр босож байгаа юм шиг байснаа намайг хэд хэдэн удаа харааж, амандаа бувтнаж явсаар буцан орон дээр суугаад, цаашаа хараад хэвтээд өгөв. Тэр хэтэрхий их согтож.

Би Ружэрүү хартал яг л удахгүй тэсгэл алдан уйлах гэж байгаа мэт зогсож байлаа.

"Алив" хэмээн урагшаа алхаж түүний гараас аяархан атгаад, газар унасан унтлагын хувцсыг нь түүж тэндээс гарав. Тэр миний араас хаалга хаахдаа, "Чи яаж намайг гэрт хүргэж өгөх гэж байгаа юм бэ?" гээд хоолой нь бага зэрэг зангирсаар асуув. "Би тэгэхгүй ээ" хэмээн түүнийг хөтлөн өрөөндөө дагуулж орж ирээд хаалгаа хаалаа. Түүнийг хувцсаа өмс гэж гараараа дохиход тэр хувцсаа өмсөж дууссаныхаа дараа нүдээ гараараа арчиж байв.

"Би.. би чамайг тэвэрч болох уу?" гэж шивнээд түүнд нэг алхам ойртоход "Тийм ээ, гуйя" гэв. Үүнийг л сонсохыг хүссэн. Би урагш алхан түүнийг энгэртээ чанга тэвэрлээ.

"Баярлалаа" хэмээн тэр энгэрт минь толгойгоо наан шивнэв.

Мөн өнөө орой хоёрдохь удаагаа би түүнийг тэвэрч байсан юм.

Love, RosieWhere stories live. Discover now