3-р хэсэг

15 1 0
                                    

Маргааш өглөө сэрэхдээ би их л ядарсан сэрсэн юм. Орноосоо босч толинд харахдаа эгээтэй л ухаан алдаад уначихсангүй. Үнэхээр аймшигтай харагдаж байлаа. Түргэхэн үсээ янзлаад доош буувал, жам ёсоор бүгд ширээний байх ба аав ердийн адил сонингоо уншиж, ээж өндөгөө иднэ.

Би өөртөө өглөөний хоол хийж өгөөд тэдэнтэй нэгдлээ.

- Тэгэхээр Лео, бид өчигдөр найз охины чинь урд ямар ч асуудал гаргаагүй биз? Аав маань өөртөө өглөөний хоол хийх ахруу нухацтай харж хэлэхэд, би өөрийн аягаруу харлаа.

- Тийм ээ, гайхалтай байсан.

- Хөөрхөн охин. Харин чи юу гэж бодож байна? хэмээн ээж надаас асуухад би юм идэх гэж байснаа болин дээш харж, "Тийм ээ, хөөрхөн охин байсан" гэж санал нэгдэв. Тэр зүгээр ч нэг хөөрхөн байгаагүй, харин ч дэндүү гэмээр үзэсгэлэнтэй байсан.

Өглөөний цайны дараа би хувцсаа өмсөн, дугуйгаа түрэн гарлаа. Би номын дэлгүүрт дахин нэг ээлжтэй байсан юм. Харин миний нөгөө тал Ружэг тэнд харж магадгүй гэсэн итгэлээр өмнөхөөсөө жаахан хурдан дугуйгаа унаж байв.

"Хэе, Дарси" гэж мэндлэн дотогш ороход, Дарси ч мөн "Сайн уу, Лиса" хэмээн хариу инээмсэглэв. "Зарим нэг нөөц номнууд ирсэн шүү, урьдчилсан захиалга" гэж тэр газарт байх хайрцагруу заав. Би толгой дохин газраас хайрцгийг өргөж, агуулахад аваачиж хийлээ.

Лангууны ард ирэхэд Дарси:

- Би гадуур гарах ажилтай. Чамайг дэлгүүрээ харж чадна гэж бодож байна хэмээн Дарси өмнөө байх хэдэн бичиг, цаасаа эмхлэнгээ дээш бослоо. "Мэдээж шдээ, би чадна".

Дэлгүүр хэзээ ч ачаалалттай байдаггүй бөгөөд Дарси хүссэн үедээ орхиж надад хариуцуулдаг билээ. Би ширээнийхээ ард хөлөө эвхэн суухдаа өчигдөрхөн аваад уншиж чадалгүй үлдээсэн номоо дахин нэг удаа нээв. Гартаа нэг л ном барьсан бол дуусгаж байж л ард нь гардаг миний хувьд энэ удаа арай өөр байсан юм. Би яагаад ч анхаарлаа төвлөрүүлж чадсангүй.

Оюун санаа минь тэртээ алсад байх шиг...

Үгүй ээ, бор үстэй, үзэсгэлэнтэй охинруу чиглээд байсанд толгойгоо нэг сайн сэгсэрлээ. Өөртөө урам хугарах шиг. Тэр чинь миний ахын найз охин. Ингэх нь буруу.. буруу зүйл.

Хаалганы хонх жингэнэх чимээнээр, бодол минь тасалдаж, дээш өнгийн харвал, "Чөтгөр гэж!!", тэр тэнд зогсож байлаа. Өнгөрсөн удаа орж ирснээсээ ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байв!. Одоо байнга ирэх болов уу?. Бурхан минь тэгээсэй.

Би түрүүлж ам нээн "Хөөх миний дуртай үйлчлүүлэгч, чамайг энд юу авчраав дээ?". Тэр аяархан инээв. Сахиусан тэнгэр шиг л.

Энүүгээр явж байхдаа "Өчигдрийн явдалд дахин баярлалаа гэдгээ хэлмээр санагдаад ороод ирлээ". Тэр лангууруу тонгойн "Гадаа тийм ч сайхан байгаагүй шдээ, тийм байхад нь дулаахан гэрээс чинь чамайг гаргасандаа гэмшээд.." Тэр үнэхээр эгдүүтэй санагдана. Миний ах түүнийг хүртэх ёсгүй.

"Зүгээр дээ. үнэнийг хэлэхэд..." би эвхсэн хөлөө тэнийлгэж дээшээ босон "Эмэгтэй хүн харанхуй шөнө ганцаараа алхаж явах нь зүйд нийцэхгүй" гэлээ.

Би түүний харцтай тулгарч сандрахдаа бага зэрэг доошоо харав. Тэр үнэхээр хөөрхөн. Одоо бид хоёул нэгэнрүүгээ ширтэх ба хэн нь ч өөр тийшээ харцаа буруулсангүй... Би хэсэгхэн зуур ямар нэг зүйлийг мэдрэх шиг болов. Гэвч гэнэтхэн хонх дуугарч, өөр нэг үйлчлүүлэгч орж ирсэнээр энэ мөч дууссан юм. Би өнөө үйлчлүүлэгчрүү харахаасаа өмнө түүнрүү инээмсэглэв. Нэгэн настай өвөө орж ирсэн байх ба тэр бүрх малгайгаа авч, номны эхний тавиурууд руу сонжин харна. Би түүнрүү инээмсэглээд буцаж Ружэрүү харлаа.

- Би одоо явах хэрэгтэй байхаа. Дахин баярлалаа Лиса гэж тэр хэлээд явахаасаа өмнө сүүлийн удаа инээмсэглэв.

"За баяртай" хэмээн түүнийг эндээс гараад, зам уруудан явах хүртэл араас нь харж зогсохдоо өөрөөсөө "Саяных юу байсан бэ?, саяны болж өнгөрсөн зүйл.." гэж ар араас нь асуув. Саяны харц чинь...

Love, RosieWhere stories live. Discover now