Ep-1 "Чи эрэгтэй юм байна"

15.9K 669 32
                                    

Улаан үст шидэт дагиныг хамгийн анх харсан эрэгтэй хүн үүрд мөнх түүний эзэн болдог. . . Түүнийг чөлөөлөх ганц арга нь хайр сэтгэл . . .

Ертөнцийн хамгийн хачирхалтай бөгөөд хамгийн гайхамшигтай, хамгийн ид шидтэй гариг болох "Редиус" хэмээн гариг дээр энэ ертөнцийн хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн мундаг шидтэнүүд болох улаан үст шидэт дагинас амьдардаг. Гариг дээр байх хэдэн сая шидтэнүүд бүгд час улаан үстэйгээс гадна ,бүгд ер бусын ид шидтэй юмсанж. Хамгийн хачирхалтай нь Редиус гариг дээр нэг ч эрэгтэй хүн байдаггүй бөгөөд үзэсгэлэнт эгдүүтэй улаан үст дагинас маань эхийн хэвлийгээс бус Редиус гаригийн амин чухал үндэс болох Редтиан нуураас төрдөг ажээ.

Тэд бүгд маш сайхан сэтгэлтэйгээс гадна бүгд өөр өөрийн гэсэн хувь тавилантай. Бас тэд хэзээ ч Редиус гаригаасаа явж байгаагүй тэдний алсаас ховсдох шидийн хүчээр төрөлх гаригаасаа гарахгүйгээр бусдад туслах шидээ ертөнцийн аль ч хэсэгт байгаа хүмүүст хүргэж чаддагаараа маш том давуу талтай юм. Ертөнцийн хаана ч байсан хамаагүй улаан үст шидтэнүүд тусална гэж шийдсэн л бол шидийн хүчээр тусламж хэрэгтэй болсон хүмүүст байнга тусалж байдаг. Харин тэдний гаригаасаа гардаггүй шалтгаан нь энгийн юм шиг боловч асар аюултай нөхцөл байдлаас нь болдог юм.

Сайхан сэтгэл, хүч чадал, хөөрхөн царай гээд л бүх зүйлсийг бурхан тэдэнд харамгүй хайрласан, тэднийг бараг л төгс гэж хэлж болно. Гэвч энэ ертөнц дээр төгс төглөдөр юм байдаггүй шиг тэд ч бас төгс биш тэдэнд байдаг маш том сул тал бол хамгийн анх харсан эрэгтэй хүндээ үүрд мөнх үйлчлэх, мөн тэр эрэгтэй сайн муу ямар ч байсан эзэндээ үнэн ч байх ёстой гэсэн хатуу бөгөөд гунигтай хувь тавилантай. Улаан үст шидтэний хамгийн анх харсан эр хөгшин залуу, сайн муу, ер нь ямар ч хүн байж болно гэвч хөөрхий шидтэнүүдийн төрөхөөс тэдэнд дагалдан ирсэн азгүй хувь тавилан болох боолын шидэт олс үргэлж тэдний хөлд уяатай байдаг.

Тэд санаатай ч бай, санаандгүй ч бай ямар нэг эрэгтэй хүн харсан тохиолдолд шууд хөлд байх олс нь нөгөө эрэгтэйн хөлөөс уяагдах бөгөөд, тухай эрэгтэй ямар л хүсэл хүснэ улаан үст шидэт дагина түүнийг биелүүлэх ёстой. Тэдний энэ боолын хугацаа үүрд мөнх буюу тухайн эрэгтэй нас барах хүртэл үргэлжлэх болно, гэвч тэр эрэгтэй өөд боллоо гээд шидтэн эрх чөлөөтэй болохгүй, эзэн нь үхэх үед тэд ч бас үхдэг. Боолын шидэт олс бол тэдний амь насыг нэгтгэн уядаг уяа тул тухайн эзэн эрэгтэй гэмтсэн ч шидэт дагинас дагаад гэмтдэг, яг л нэг хүн шиг.

/Дууссан/ ~ Улаан үст шидэт дагина ~Where stories live. Discover now