Ep-9 "Дурлах болоогүй юу??"

8.4K 678 64
                                    

Кай-н өрөөний хаалга хүчтэй савагдан Расул бөөн сүр амьсгаадсаар орж ирлээ.

Кай нэлээд гайхсан янзтай Расул уруу хараад "яасан бэ?? ямар нэг зүйл болоо юу??" гэж асуухад

Расул амьсгаагаа даран хэдэнтээ уртаар амьсгалаад "К-Кай чи надад туслаач" гэж хэлэхэд

Кайн царай илүү нухацтай болон "юунд??" гэж асуув.

Расул "Би сая Бэкхёнтой ажил дээр нь очоод ирсэн юм, гэтэл тэнд Тэминийг нэг хүүхэнтэй инээлдээд их дотно байхыг харлаа, гэхдээ ингэж болохгүй ш дээ тэр ийм зүйл хийлээ гээд миний эгч л зовно бас болоогүй тийм зүйл удаан үргэлжлэх юм бол Тэмин Наын хоёр хоёулаа үхнэ ш дээ" гэж хэлэхэд

Кай сайн ойлгоогүй бололтой "Тэмин үхнэ гэдэг чинь юу гэсэн үг юм??" гэж асуухад

Расул чухал царайлан Кайн өмнө суугаад Наын Тэмин хоёрын дунд чухам юу болоод байгааг нэгд нэгэнгүй ярьж өглөө. Үүнийг сонссон Кай нэлээд сандарсан харагдана. Мэдээж тэр хамгийн сайн найзаа үхээсэй гэж хүсэхгүй шүү дээ.

Расул "тийм болохоор л чи надад тусал, хоёулаа хичээж байгаад тэднийг дурлуулахгүй бол би эгчгүй чи найзгүй болно шүү" гэж хөмсгөө үл ялиг зангидан Кайг сүрдүүлэх мэт түүн рүү ширтэнэ.

Кай хэсэг бодол хийлэн чимээгүй байснаа "өөр аргагүй юм бол мэдээж би чамд туслах болно, чамд санаа байна уу?" гэж асуухад

Расулын царайнд зальтай инээмсэглэл тодрон "байгаа" гэсээр Кайн чихэнд ямар нэг зүйл шивнэлээ.

Кайд ч түүний санаа ихэд таалагдсан бололтой "за тэгье би Тэминд хэлнэ, харин чи эгчийгээ аргалаарай" гээд инээмсэглэв.

Расул "тэр асуудалгүй ээ" гээд малийснаа гэнэт өрөвдөлтэй царай гарган "надад дахиад нэг туслаач тэгэх үү?" гэж асуухад

Кай "бас юунд вэ??" гэсээр Расул уруу хачин харлаа.

Расул хуруугаараа оролдон доош харж байснаа "Бэкхёныг өөртөө дурлуулах хэрэгтэй байна, тэгж байж л би эрх чөлөөтэй болно, харин би түүнд таалагдахын тулд юу хийх ёстойг сайн мэдэхгүй байна" гэж хэлэхэд

Кай, Бэкхён Расул хоёрын дунд болоод байгаа зүйлс, Бэкхёны цаад сэтгэлийг гадарлах тул, нүүрэнд дэггүй инээмсэглэл тодрон "болно оо маш амархан, би чамд заагаад өгье" гэхэд

Расулын нүд сэргэн "нээрээ юу?? чи ёстой сайн найз шүү" гэсээр Кайг тэвэрлээ. Кай-с холдон инээмсэглээд "тэгээд би яах ёстой билээ??" гэж асуухад

/Дууссан/ ~ Улаан үст шидэт дагина ~حيث تعيش القصص. اكتشف الآن