Ep-7 "Хардалт"

7.8K 624 69
                                    

Кай-н нүд байдгаараа томорсоор "ямар эгч???" гэж асуухад Расул их л чухал царайлан түүн рүү ойртож ирээд гараас нь огцом татан хаалга зүглэн явав. Нойрмог бас дээр нь нэлээдгүй гайхсан Кай Расул уруу нэг харан хөтөлсөн байгаа гар уруугаа нэг харан явсаар Бэкхёны өрөөнд орвол Бэкхён аль хэдийн унтсан байлаа.

Расул Кай-г чирсээр компьютерын өмнө суулгаад "одоо танихгүй л гэж битгий хэлээрэй дээ, "хайрт минь амттай байгаа биз" гэж чи өөрийнхөө амаар хэлж байгаагаа сонссон биз дээ?? миний эгчийг таниад зогсохгүй бүр хайртай хосууд байх нь ээ, хамт шоколад идээд л" гэсээр нүдээ онийлгон Кай уруу чухал харлаа.

Кай-н айдастай байсан нүд тайвшран нүүрэнд нь инээмсэглэл тодрон "Сун Наын чиний эгч юм уу?? тоглоогүй биз дээ?? андуурсан юм биш үү?? би түүнээс ямар ч улаан үс олж харахгүй байна шүү" гэж хэлэн жуумалзахад

Расул нөгөө л нэг чухал царайгаа гаргасаар "Сун Наын гэнэ ээ??? уг нь түүнийг Рөүз гэдэг юм, магадгүй тэр дэлхий дээр ирээд ийм нэртэй болсон байх, мэдээж тэр миний эгч мөн 100% шүү, харин түүний үс яагаад ийм өнгөтэй болсон бас түүнийг хэн нэгний боол болоогүй байгаад гайхаж байна" гэж хэлэн санаа алдаад гэнэт нэг зүйл санасан мэт "ГЭХДЭЭ Л ЧИ МУУ, МАНАЙ ЭГЧИЙН НАЙЗ ЗАЛУУ ЮМ БАЙЖ ЯАГААД ХЭЛЭЭГҮЙ ЮМ??? АРАЙ ЧИ МАНАЙ ЭГЧИЙГ ИДСЭН ЮМ БИШ БИЗ ???" гэсээр чангаар орилон хэлээд сонжсон маягтай Кай уруу харлаа.

Энэ үед Бэкхён нойрмоглон "Расул гуай чимээгүй байгаа ч, энэ миний хүсэл шүү" гэж унтаа байдалтай дуугарлаа.

Кай псс хийтэл инээснээ инээдээ бариад "мангар аа чи дахиад л бодит гээд бодсон байна, би танай эгчтэй чинь үерхдэггүй, энэ бол зүгээр л нэг шоколадны реклам байгаа юм, бид саяхан хамтарч тоглосон юм" гэж хэлээд Расулын толгой уруу нясаллаа.

Расулын хошуу унжиж ирэн Кай уруу харснаа "тэгээд реклам дээр хүртэл ингэж "хайраа" гэж дууддаг хэрэг үү? би уг нь энэ үгийг жинхэнээсээ хайртай хүн дээ л хэлдэг гэж бодсон юмсан" гэж хэлэхэд

Кай "гэнэн ч амьтан бол доо хэзээ чи хүн болно оо" гэсээр гаслан сууна.

Расул ч үнэн хэргийг ойлгосон болохоор санаа нь амарсан бололтой сая л нэг чухал асуултаа тавилаа, Расул "Кай чи намайг эгчийгээ хайж энд ирсэн гэдгийг мэднэ биз дээ? би одоо түүнийг олчихлоо тиймээс уулзмаар байна чи түүнийг таньдаг юм чинь маргааш гэртэй дуудчих тэгэх үү? гуйж байна" гэсээр Кай уруу өрөвдөлтэй басхүү эгдүүтэйгээр ширтэнэ.

/Дууссан/ ~ Улаан үст шидэт дагина ~Where stories live. Discover now