Ep-4 "Би үхэж байна T^T"

7.3K 583 51
                                    

ӨГЛӨӨ:

EXO-н хон саяхан маш том аялал тоглолтоо дууссан тул ЭНТ-с онцгой амралт буюу анх удаа бүтэн сарын турш амрах эрх өгсөн нь энэ байлаа. Тийм дээ ч EXO-нхон ойрдоо ийм завтай бүгд гэртээ байгаа юм. Харин дэлхийн талаар огт мэдлэггүй дэггүй дагина маань их л олон зүйлс дээр буруудан хэргийн эзэн гэгдэн залууст загнуулна.

Өнөөдөр өглөө Бэкхён Расул хоёр анх удаа энгийн яриа өрнүүлж үзэж байв. Хоёул орондоо хэвтсээр ойр зуурын зүйлс болон бие биеийнхээ тухай асуултуудыг тавина.

Расул "та нар алдартай од маш завгүй байдаг гэсэн биз дээ?? тийм байж яагаад ажилдаа явахгүй байгаа юм??" гэж асуухад

Бэкхён "бид амарч байгаа юм, анх дэбут хийсэн цагаасаа хойш ингэж олон хоног амарч огт үзээгүй энэ бол бидний анхны амралт" гэсээр таатай инээмсэглэл тодрууллаа.

Расул "амралт гэнэ ээ?? амралт юм бол яагаад зугаалгаар явахгүй гэртэй байгаад байгаа юм?? амралт гэдэг чинь зугаацаж хөгжилдөх ёстой биз дээ?" гэсээр гайхсан янзтай асуухад

Бэкхён хөнгөн инээмсэглэн "бидэн шиг унтах ч завгүй байдаг айдолуудын хувьд гадаад дотоодод газар үзэж амрахаас илүү бүтэн нойроо авч гэртээ зурагтаа үзэн тухлан суух нь хамгийн шилдэг амралт болдог юм шүү дээ" гэсээр Расул уруу ширтлээ.

Расул "мм тийм байх нь ээ" гэсээр тоомжиргүй Бэкхён уруу харна.

Бэкхён "чи уг нь эгчийгээ хайх гэж ирсэн биз дээ?? одоо миний боол болсон болохоор хайж ч чадахгүй байгаа магадгүй чи эгчийгээ дүрслээд хэлж болох юм би хүнээр эгчийг чинь хайлгаад өгье" гэхэд Расулын нүд сэргэн дээш өндийгөөд "НЭЭРЭЭ ЮУ?? ЖИНХЭНЭЭСЭЭ МАНАЙ ЭГЧИЙГ ХАЙЖ ӨГНӨ ГЭЖ ҮҮ?" гэсээр нүд нь гэрэлтэх шахам Бэкхён уруу харахад Бэкхён өөрийн эрхгүй түүний нүд рүү ширтэж байлаа. Бас тэр эгдүүтэй харагдаж байсан юм.

Бэкхён хоолойгоо засаад "кмм, мэдээж олж өгнө гэж хэлж чадахгүй ч гэсэн хайж өгч бол чадна аа, эгч чинь дэлхий дээр байгаа болохоос биш аль улсад байгааг нь мэдэхгүй юм чинь олно гэсэн баталгаагүй шүү" хэмээн учрыг тайлбарлан сануулан хэлэхэд

Расул маш их баяртайгаар "мэдээж тэгэлгүй яах уу, олоход маш хэцүүг мэдэж байна аа, баярлалаа чи үнэхээр сайн эзэн юмаа" гэсээр байдгаараа малийхад Бэкхён ч бас өөрийн эрхгүй инээмсэглэнэ.

Бэкхён "тэгээд эгч чинь ямархуу юм??" гэж асуухад.

Расул их л чухал царайлан Бэкхён уруу харснаа "тэр их хөөрхөн" гэж хэлээд чимээгүй болов.

/Дууссан/ ~ Улаан үст шидэт дагина ~Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon