Ep-3 "Утастай болсон нь"

7.6K 587 65
                                    

Энэхүү өгүүллэг маань +16 гэдгийг мэднэ биз дээ? тиймээс энэ хэсэг дээр бага зэргийн +16 яриа орсон гэдгийг анхааруулах гэсэн юм.

~~~~~~~~~~~~~

3-р хэсэг

"РАСУЛ- РАСУЛ-АА ДАХИАД Л ЧИ ЮУ???" гэх дуугаар бондгос хийтлээ цочсон Расул дээд давхар уруу айсан янзтай том харна.

Түүний хажууд утсаа оролдон сууж байсан Бэкхён залхсан царайтай Расул уруу хараад "дахиад л хэрэг тариа юу?? энэ удаад яасан юм??" гэж асуухад Расул "мэдэхгүй байна, жинхэнээсээ шүү" гэсээр нүдээ эргэлдүүлэн гэмгүй царай гаргана.

Төд удалгүй Сэхүн байдгаараа хөмсгөө зангидан бууж ирээд "чи дахиад л миний утсыг оролдсон уу?? бас ийм болгосон хэрэг үү?" гэсээр дэлгэц нь авах юмгүй болтлоо хагарсан утсаа түүний урд шидлээ.

Расул газар ширтсээр хошуугаа унжуулан "чиний утсанд мангас байсан юм тэгээд л тэр мангас чамайг гэмтээж магадгүй гэж бодоод тэгээд" гэсээр чимээгүй болоход Сэхүн уртаар амьсгаагаа гарган "тэгээд л огт засах боломжгүй болтол нь эвдсэн хэрэг үү?" гэж асуухад Расул гэмшсэн царайтай толгой дохилоо.

Сэхүн уртаар амьсгаа авснаа "ХЁН!!! ТАНЫ БООЛ БИЗ ДЭЭ ТҮҮНИЙГ САЙН ХАРЖ БАЙ Л ДАА НӨГӨӨ УЯА ЧИНЬ ЯАСАН ЮМ?? ЯАГААД ТҮҮНИЙГ МИНИЙ УТСЫГ ЭВДЭЛЖ БАЙХАД ТА ЗОГСООГООГҮЙ ЮМ??" гэсээр гэнэт Бэкхён уруу орилоход Бэкхён Сэхүн рүү нэг том харснаа "бидний уяа энэ гэрээс урд хөршийнх хүртэл чөлөөтэй сунадаг гэдгийг санаарай, тийм байхад энэ гэр дотор түүний юу хийж байгааг би яаж мэдэх юм? тэр надаас хамааралгүйгээр гэрийн аль ч хэсэгт очиж болно олс ийм ш дээ" гэсээр олстой хөлөө дээш өргөхөд Сэхүн үсээ сэгсийлгэн нааш цааш үрээд "ААШ АРАЙ ЭНГИЙН ШИДТЭН МАНАЙД ИРЖ БОЛООГҮЙ ЮМ БАЙХ ДАА, ӨМНӨ НЬ БАС ЗУРАГТ ЭВДСЭН БИЗ ДЭЭ" гэж орилоход

Расул болгоомжтойгоор Сэхүн рүү хараад "уучлаарай тэр үед зурагт дотор нэг хүн чамайг ална даа гээд байхаар нь л. . ." гэсээр эргээд доош харахад

Сэхүн "вүү зүгээр дээ У Сэхүн бага зэрэг тайван байхад л болно" гэсээр өөрийгөө тайвшруулах мэт амьсгалаа авч гаргаад "Расул-аа тэр чинь кино байсан, бас кино гэж юу болох талаар чамд маш сайн тайлбарлаж өгөөгүй билүү??" гэж асуухад

Расулын царай чухал болон "тийм ээ тайлбарласан бас би одоо кино гэж юу байдгийг мэддэг болсон" гэсээр бахдалтай нь аргагүй эрүүгээ дээш өргөхөд Сэхүн санаа алдаад "ойлгоогүй л юм шиг байна даа, миний утсан дээрээс үзсэн зүйл чинь ч бас кино байсан шүү дээ" гэтэл Расулын нүд байдгаараа томрон "хөөх тэр кино чинь утсан дотор хүртэл байдаг хэрэг үү?? би зөвхөн зурагт дотор л байдаг гэж бодсон юмсан" гэсээр гайхсан харцаар Сэхүн рүү харахад Сэхүн залхсан бололтой "тийм ээ утсанд ч бас байдаг, тэгээд энэ хэргээ яах гэж байна" гэсээр утсаа аван түүний урд барихад

/Дууссан/ ~ Улаан үст шидэт дагина ~Where stories live. Discover now