Ep-8 "Эгчтэйгээ уулзсан нь"

7.7K 619 63
                                    

Расул Кай хоёрыг доош буухад Тэмин Наын хоёр хоёулаа ирсэн байлаа.

Расул "эгчээ!!" гэж орилсоор түүн дээр очиход

Наыны нүд бүлтрэх шахан Расул уруу том харснаа "РАСУЛ чи энд юу хийж байгаа юм??? бас EXO-н гэрт хамт" гэсээр доош харахдаа түүний хөлж байх олсыг харсан бололтой "аль хэдийн боол болчихсон уу?" гэж үгээ зөөж ядан хэллээ.

Расул хошуугаа цорвойлгон "таныг ямар их санав аа" гэсээр Наыны хүзүүгээр тэврэн эгчдээ эрхэлнэ.

Үүнийг харж байсан залуус ч нэлээд гайхсан байв, мэдээж энэ дунд юу ч мэдэхгүй байгаа ганц хүн болох Тэмин болоод байгаа үйл явдлыг ойлгох гэж хичээж байгаа бололтой Кайд дөхөж очоод "Энэ хэн юм?? үнэхээр Наыны дүү юм уу?? Мөн бол Наыны дүү танайд юу хийж байгаа юм?? чи яаж таньдаг юм?? бас яах гэж намайг дуудсан болж байна аа???" гэх мэтийн тодруулсан асуулт асууна.

Кай жуумалзаад "дараа тайлбарлаж өгье" гээд нүдээ ирмэлээ.

Кай "за тэгээд эгч чинь мөн үү? Расул" гэж асуухад Расул сая л нэг юм эгчээсээ холдоод "МӨН БАЙНА 100% МӨН БАЯРЛАЛАА КАЙ" гэсээр Кайг очин тэвэрлээ.

Кай "зүгээр дээ" гэсээр нурууг нь илэх үед Бэкхён тэдэн рүү нүднийхээ булангаар хараад "хнн, манай эгч улаан үстэй, шидэт дагина гээд л байсан, анхнаасаа зүгээр энгийн хүн шиг гээд хэлчихсэн бол магадгүй би ч гэсэн олж өгөх байсан юм билүү" гэсээр амандаа бувтнана.

Расул Кай-с холдоод "тантай ярих юм байна, зөндөө их, бас асуух асуулт ч байна" гэсээр Наыныг хөтлөн гал тогооны өрөө рүү явахдаа, гайхсандаа тэднийг ширтэх Тэмин рүү хараад "юугаа хараав ийм хөөрхөн эмэгтэйчүүд харж байгаагүй юм уу?" гэсээр ширэв татан өнгөрлөө.

Тэднийг гал тогооны өрөө рүү орсны дараа Тэминий нүд томрон "саяын охин юу гэсэн бэ??? хөөрхөн эмэгтэй хараагүй юм уу? гэнэ үү?? би тэгж аймаар ширтсэн гэж үү?? энэ хэн бэ???" гэж гайхах бантах зэрэгцэн асуухад залуус хариулахаас өмнө Бэкхён "миний найз бүсгүй" гээд хэлчихлээ.

Энэ үед бүгд гайхан том нүдлээд л өнгөрлөө, Сэхүн хүртэл ууж байсан усандаа хахаад амжсан шүү. . .

Гал тогооны өрөөнд:

Расул эгчийгээ маш их санасан тул эргүүлж тойруулан хэсэг харж тэвэрч наалдаж янз янз болж байгаад арай гэж ам нээлээ.

Расул "Рөүз та яагаад хэн нэгний боол болоогүй бас улаан үсгүй, бас эмэгтэй төрхөөр бас.. бас ... ер нь бол яагаад ийм байдалтай байгаа юм?? яг энгийн хүн шиг ^_^ " гэж асуухад

/Дууссан/ ~ Улаан үст шидэт дагина ~Where stories live. Discover now