Ep-2 "Танилцсан нь"

7.2K 567 23
                                    

Бэкхёныг ийнхүү хэлэхэд Расулын нүд томрон "ца-цагдаа гэж хэн бэ??? би аль хэдийн чиний боол болсон байхад энэ бүхэн хангалттай биш байна уу?" гэж орилох шахам хэлээд дээш босоход

Өрөөнд орж ирсэн залуу "боол гэдэг чинь??" гэсээр гайхсан янзтай Бэкхён уруу харахад

Бэкхён "Чанёол тэр зүгээр л галзуу эмэгтэй гэдгийг ойлгохгүй байна гэж үү? тэр цонхоор орж ирсэн бас орж ирээд л хачин зүйлс ярьсан, чи өрөөг хар л даа" гэж хэлэхэд

Чанёол гэх нөгөө залуу хагархай цонх уруу харан гараараа заасаар "тэр үүнийг хийсэн гэж үү?? цонх хагалаад л" гэж хэлэхэд

Бэкхён "мэдээж тэр хийсэн, тиймээс би цагдаа эсвэл галзуугийн эмнэлэг дуудах гэж байна, гэвч аль уруу нь түрүүлж залгах ёстойгоо мэдэхгүй байна -_-" гэж хариулав.

Энэ дунд цагдаа галзуугийн эмнэлэг гээд бүгдийг үл мэдэх Расул айсан нүдээ эргэлдүүлэн яах тухайгаа хэсэг бодож байгаад гэнэт Бэкхён уруу харан "БЭКХЁН ЭЗЭНТЭЭН!!! БИ АЛЬ ХЭДИЙН ЧИНИЙ БООЛ БОЛСОН БАЙХАД ЭНЭ ХАНГАЛТТАЙ БИШ БАЙНА УУ? ОДОО УГААСАА ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ЧИ МИНИЙ ЭЗЭН БОЛСОН ТИЙМЭЭС ЭВТЭЙ НАЙРТАЙ АМЬДАРЦГААЯ" гэсээр хуруугаараа Бэкхёны цээж рүү хатгахад Расулын үйлдэлд маш их гайхсан Бэкхён Чанёол хоёр Расул уруу хачин харцаар харна.

Бэкхён "юун боол??? солиотой хүүхэн чинь" гэж уурлахад

Расул залхсан царайтай уртаар амьсгаа гарган тэдний хөлийг холбон уясан олс уруу хараад "энэ олс түүний баталгаа, би бол шидэт дагина" гэж хэлэхэд

Чанёол гээд байсан өндөр залуу инээдээ барьж ядан амаа дарлаа.

Харин Бэкхён илүү нухацтайгаар Расул уруу харж байснаа түүний хоёр мөрөөс атган "зүгээр л энгийн зүйлсийг ярилцъя тэгэх үү?" гэж асуухад Расул том нүдэлсээр толгой дохив.

Бэкхён амьсгаагаа гаргаад "тэгэхээр би чамайг сaсэн гэж мэдсэн бас надад хайртайг чинь ч ойлгож байна, бас намайг хайрлаж дэмждэгт маш их баярлалаа, гэхдээ чи бусдын хувийн орон зайд ингэж хамаагүй халдаж болохгүй ш дээ, энэ чинь хууль бус үйлдэл гэж чи мэдэх үү?" гэсээр эелдгээр тайлбарлах гэж оролдох үед

Расул юу ч ойлгоогүй царайтай Бэкхён уруу харан "гэхдээ би чамд огт хайргүй ш дээ, бас чамайг дэмжих бодол ч алга бас хууль бус гэж юу юм??? аан тийм сaсэн гэж юу юм?? шидтэнүүдийг хэлдэг хэрэг үү?" гэж лавлан асуухад энэ бүхнийг хажуугаас нь сонсож байсан Чанёол байдгаараа хөхөрсөөр газар уналаа.

/Дууссан/ ~ Улаан үст шидэт дагина ~Where stories live. Discover now