Part 1

1.3K 66 9
                                    

Солонгос улс Хааны ордон 1994 оны 12 сарын 29ны шөнө

Зурхайч: Хаантаан хатан амаржиж ихэр гүнж мэндэллээ.Гэвч та зурхайг мэднэ. Ихэр гүнж мэндэлвэл улс орон үймээн самуунд нэрвэгдэж хаан удмын хан хөвүүдийн заяа тасарна гэдэг.Иймд отгон гүнжийг нялх багад нь амийг нь...

Хаан хилэгнэж: Тэр эртний нэг зурхайнаас болж намайг өөрийн төрсөн охиноо ал гэж байна уу? Хэзээ ч тийм юм болохгүй

Зурхайч:Хаантаан зөгнөл биелэж эхэлсэн.Энэ жил өмнөх жилүүдээс илүүтэйгээр цас унаж эрт хүйтэрч байна.Энэ сайны дохио биш.Тэнгэр бурхан бүгдийг харж байгаа.Отгон гүнжийг амьд үлдээлээ гэхэд цаашдын ханхөвүүдийн удам тасарна.

Хаан:Би ганцаараа баймаар байна.Ордны зурхайч та гарч болно.
Зурхайчыг гарсны дараа хаан нэлээн бодолд автав.Хэрэв амьд үлдээлээ гэхэд гүнж хэл амны бай болж улсын дайсан мэтээр нүд үзүүрлэгдэх болно.Охиноо бодсон ч олны өмнө гаргаж болохгүй.Тэгвэл гаргахгүй байхад л болно.Асрагч ээж миний өрөөнд ороод ир

Хаан:Бид отгон гүнжийг нуух болно энэ талаар та бид 2-оос өөр хэн ч мэдэх ёсгүй.Хатанд хүртэл гүнжийг нас барсан гэж хэлэх болно.Гүнжийг аваад аль болох хол яв.Намайг зөвхөн дуудсан цагт л эргэж ирээрэй.Энэ бол миний охиноо хамгаалах цор ганц арга.Би таниас хааны хувиар бус таны өсгөсөн хүү бас эцэг хүний хувиар гуйж байна

Асрагч ээж:Х.х.хаантаан би яаж гүнжийг аваад х.х.хаашаа

Хаан:Өнөө орой гүнжийг аваад ордноос гар би таньд итгэж байна охиныг минь сайн хүн болгож өсгөөрэй.Нэр нь Сүёон*үнсэх* хүчгүй аавыгаа уучилаарай Сүёонаа.Хэзээ нэгэн цагт уулзах болно оо.Энэ сахиусыг хадгалж яваарай гүнж гэдгийн баталгаа.

Шөнөөр асрагч охиныг аваад ордноос гарав.Хаан охиноо сүүлийн удаа харан зогсоно.Ихрийн өрөөснөө тэврэнгээ Сү Жи миний охион чиний ихэр дүү аавынх нь хүчгүйгээс болоод л явчихлаа.Цаашдаа чи энэ улсын цор ганц гүнж*нулимс нь урсах*

Энэ үед хатны өргөөнд
хатан ухаан орж :миний гүнж нар хаана байна
Зарц:Хатантаан гүнжийн ихрийн өрөөсөн насан эцэслэсэн.Гүнээ харамсал илэрхийлж байна
Энэ мэдээг сонссон хатан *Охиноо тэврэхийг хүссэн юмсан*гэж нулимсаа харуулахгүй гэсэндээ цааш харж хэвтэн уйлна.Өрөөнөөс бүх хүн гарж хаалга чимээгүйхэн нээгдэн
Хаан өргөөнд орж ирэн Сү Жи гүнжийг хатны хажууд хэвтүүлэв.

Хатан гүнжийн чихэнд:
Чи бол улсын гүнж.Цаашдаа чи хоёр хүний үүрэг хүлээх болно.Ээжийгээ уучилаарай.Сү Жи гүнж юу ч мэдэхгүй зүүд нойрны ертөнцөөр аялан үе үе сормуус нь хөдөлна.

••Миний Цор Ганц Гүнж•• [COMPLETE]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin