chapter 3

1.4K 175 5
                                    

Нүдээ нээхэд энэ Теодор байсанд би арай тайвшран амьсгаагаа гаргаж санаа амран зогсоход тэр гайхсан байртай надруу харж байснаа "Энэ хөвгүүдийн 00 чи энд яах гэж орж ирсэн юм?" гэлээ. Би сандарсандаа хэлэх үггүй зогсож байтал тэр өөдөөс минь инээмсэглээд "Заза ойлголоо" гэчихээд намайг орхиод яваад өгөв.

Тэр юу ойлгосон гэж бас түүнтэй хамт явж байсан Жимин хааччихав? гэж бодсоор намайг гарахад Теодор аль хэдийн булан эргээд яваад өгөв.
Би зүгээр л гайхан тэндээс бушуухан шиг холдлоо. Дотуур байранд ирэхэд Есүм алга, мэдээж шүү дээ тэр долоо хоногын чөлөө аваад гэр лүү буцсан. Есүм байхгүйд хийх ч зүйл алга. Гэхдээ сүүлийн хоёр хоног би ой руу очоогүй нэг л очмоор санагдаад байх юм. Гэсэн ч би өөрийгөө тэвчин эндээ үлдлээ дахиж эрсдэлтэй алхам хиймээргүй байна.

Намайг өглөө босоод хоолны танхим руу алхаж явтал бүх хүүхдүүд цонх, гадаа талбайд шавааралдана. Би гайхан тэднийг харж байсан зүгрүү харвал тэнгэр цэлмэжээ. Энд жилд нэг л удаа тэнгэр цэлмэж нар бүтэн гарч эндхийг гэрэлтүүлдэг. Тэгэхээр өнөөдөр тэр өдөр нь байх нь. Гайхалтай юм, би анх удаа л харж байна ингэж бодохтой зэрэгцэн миний толгойд нэгэн бодол орж ирлээ. Би хэзээ ч ойг ийм гэрэлтэйд харж байгаагүй, үзэсгэлэнтэй байхдаа? Би ингэж бодсоор нэг л мэдэхэд ойн захад ирчихсэн зогсож байлаа. Бурхан минь гэж ойг ийм үзэсгэлэнтэй гэж мэдээгүй юм байна. Ойн гүн дэх горхи руу дөхөх тусам моддын өнгө илүү тодрон хар ногоон болж хувирна. Эцэст нь нэг юм горхинд тулж ирэхэд горхины хоржигноон юутай сонсголонтой. Горхи руу харвал үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Намайг энэ горхины усыг хөлдөөхөд гарч ирдэг номин ногоон өнгө одоо зүгээр л өөрөө гараад ирчихсэн байна. Тэгэхээр жилийн энэ өдөр бүх зүйлийн жинхэнэ төрхийг харуулдаг байх нь. Би ийн бодсоор горхины урсгалыг ажин суухад гэнэт нэг танихгүй хоолой араас "Дахиад л энд байж байх шив?" гэх нь сонсогдлоо. Би айх гайхах зэрэгцэн эргэн харвал Жимин байх нь тэр. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй зогстол тэр хажууд минь ирээд надруу харснаа "Чи их сонин юм" гэж хэлээд горхины хажууд суучихлаа. Тэгээд хажуудаа зөөлхөн товшоод нүдээрээ намайг суу гэж дохилоо. Би түүнийг намайг одоо сургуулийн захиргаанд юу гэж хэлэх бол гэхээс айж байсан ч ярилцахаар шийдэн хажууд нь суулаа. Тэр хэсэг сууж байснаа надруу харан "Одоо ингэж хэлэх эвгүй ч танилцацгаая, Жимин гэдэг" гээд гараа сунгалаа. Би хэсэг гайхан гар луу нь харсныхаа дараа Инсол гээд нэрээ сулхан хэлэхэд тэр "Би чамайг мэдрэхгүй байгаа болохоор биеэ битгий барь" гэх нь тэр. Би дахиад л ѳнѳѳх гайхсан нүдээрээ харахад тэр "Би бусад хүмүүсийн мэдрэмжийг мэдэрдэг ч чинийхийг мэдэрч чаддаггүй тийм болохоор биеэ битгий барь" намайг яагаад гэж асуухын завдалгүй тэр "Чи энд юу хийж байгаа юм" гэлээ. Харин би дорхноо түүний энэ ярианаас бултсан асуултанд хууртаад "Зүгээр л энд ирэхэд нам гүм сайхан байдаг юм. Хэн ч саад болохгүй" гэхэд тэр инээмсэглээд "Харин сүүлийн үед би саад болоод байгаа байх тиймүү? Гэхдээ энд аюултай болохоор дахиж битгий ирээрэй би чамайг энэ удаа зүгээр явуулья" гэлээ.

Аюултай? Би энэ ойг аюултай гэж бодохгүй байна.
Ой аюултай биш харин энэ ойд байгаа зүйлүүд л аюултай...

***

Жиминтэй уулзсан тэр өдрөөс хойш ойд очоогүй бүтэн сар боллоо. Ойд очмоор санагдаад байж сууж ядаж байлаа. Энэ удаа би өөртөө ялагдах шиг болж сургуулийн арын хаалганы зүг алхана. Өнөөдөр Жимин тэнд байхгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Өнөөдөр зөвлөлийн гишүүд чухал ажлаар хаа нэг тийшээ явсан болохоор нэмэлт хичээл сургагч багш нар орсон.

Ойн гүнд ирэхэд горхины хоржигонох чимээ сонсогдоно. Горхийг хөлдөөхөд номин ногоон өнгө үүсэн горхины чимээ татарлаа. Би нам гүмд эзэмдүүлэн горхины хажуудах модыг налан суулаа...

Навчис сэрчигнэж ойн хаа нэгтээ чоно эсвэл нохой хуцаж архирах чимээ гарахад би сандран нүдээ нээлээ. Би хурдхан босож ийш тийш харж зогсоход модон дундаас Жимин хурдтай гүйн гарч ирэн намайг чирэн гүйж эхэллээ. Би гүйж явахдаа зурвасхан эргэж харсанд модон дотор хэдэн чононууд байх ба тэднийг тойрон маш хурдан улаан гэрэл сүлжинэ.
Бид гүйсээр сургуулийн арын хаалганы урд ирэхэд Жимин амьсгаагаа ч даралгүй буцахдаа надад хэлсэн үг нь "Хурдан ор. Наашаа дахиж битгий гарч ирээрэй" гэсэн үг байсан юм.

Би амьсгаагаа дарахыг хичээсээр салганасан хөлөө чирэн өрөө рүүгээ алхана. Өрөөндөө ороод шууд л орон дээрээ тэрийн хэвтээд саяны болсон явдлыг эхнээс нь бодон таамаглал дэвшүүлэх гэж оролдов. Гэхдээ тархи толгой минь саяны үйл явцад цочирдсон бололтой огтхон ч ажиллахгүй байв. Би бүхнийг тунгаан бодох гэж оролдсон ч огтхон ч болсонгүй харин ч эсэргээрээ толгой ѳвдѳж эхлэхэд цонх тогших чимээ гарлаа. Цонхыг ойлголговол шуудан зөөгч шар шувуу байх агаад надад нэг хуйлаастай цаас өгчихөөд буцлаа. Би хуйлаастай цаасыг дэлгэвэл "Сар тэнгэрт хөөрөх үед номын сангын хажууд байх зөвлөлийн өрөөнд ирээрэй" гэж жигд цэвэрхэн бичжээ. Намайг яах гэж дуудсаныг бодон байж сууж ядна. Орой бусад маань ирээд асуусан ч би хэлж зүрхэлсэнгүй. Хэлвэл зөвлөлийн өрөө рүү орж амжихгүй тэдний гарт үхэх биз. Шөнө болж сар тэнгэрт хөөрөхөд би өрөөнөөсөө гарах гэж нилээн юм боллоо. Анхён эгч нойр муутай болохоор унтахгүй удсаны улмаас лдаа.
Дотуур байрны шатаар сэм бууж сургуулийн зүг алхлаа. Замдаа жижүүр ах болон түүний муурнаас зугтан явсаар арай хийж зөвлөлийнхний өрөөнд тулж ирлээ.

Би ийшээ орох ёстой юу?

The Wizard SchoolWhere stories live. Discover now