chapter10

1.2K 149 2
                                    

Миний хоолой зангиран тэднээс юу болсныг асуухаас ч эмээн зогстол хаалга хүчтэй савагдан дүүрэн устай том сав барьсаар Хусог ороод ирэв. Тэр миний хажууд савтай усаа тавин итгэл тээсэн харцаар мөрөн дээр минь гараа тавин инээмсэглэлээ. Гэтэл ардаас эмч орж ирэн надруу нэг харснаа тэдэн рүү харан "Тэрний биенээс хор бүрэн гадагшлаагүй байгаа! Хэрвээ тэр ийм үед шидээ ашигдавал сүүлд нь өөрөө ч үхэх эрсдэлтэй" гэхэд зөвлөлийнхөн самгардсан харагдана. Би тэднийг эмчлэхээр урагш нэг алхахад эмч "Чи үхэх болно Инсол!" гэлээ. Би түүнрүү эргэн хараад "Хэрвээ яг одоо л эмчлэхгүй бол би-би хоёр хүн амьлуулж чадахгүй!!! " гээд тэдэн дээр очлоо. Би Юнгигийн хажууд зогсон савтай усны талыг нь авч түүний биеэн дээгүүр гүйлгэхэд ус номин ногоон өнгөтэй боллоо. Удах тусам Юнгигийн амьсгаа тогтворжиж шарх нь анина. Харин миний хувьд түүнийг эдгэхийг харах сайхан байсан ч шидээ удаан ашиглах тусам бие минь суларч хөлс минь гарч байлаа.

Тэгээд

Юнги эдгэсэн...

Бусад маань түүнийг Жиминий дэргэдээс холдуулахад би Жимин рүү нэг алхам ойртлоо. Тэрний амьсгалах бүртээ түнхэлзэн хөдөлдөг цээж нь хөдлөхгүй...
Харах бүрт улам л шаргал болоод байна уу гэмээр арьс нь энэ удаа цав цагаан болж. Би нулимс дуслуулан түүнрүү дөхөхөд Хусог миний гарнаас татан "Хороо бүрэн гадагшлахаар хий. Чи энэ байдлаараа чадахгүй нь" гэхэд би толгойгоо сэгсрэн "Би чадна" хэмээн шийдэмгийгээр хэлэн түүнээс холдов. Бусад нь надад битгий гэж хэлэхгүй ч бүгд цөхөрсөн харцаар харна. Тэд надад санаа зовж байгаа нь харцнаас нь л мэдэгдэнэ. Би саванд үлдсэн усыг аван Жиминий биеэр тойруулана. Усны номин ногоон өнгө өөрчлөгдсөнгүй. Би энэ үед л хамаг байдаг бүхнээ шавхан түүнийг сэргээхийг хичээж байлаа. Бие минь энэ бүгдийг тэсч гарахгүй нь надад мэдрэгдэхэд нүднээс минь нулимс дуслаж түүнийг л аварч чадахгүй байх гэхээс айсандаа бүхий л чадлаараа тэвчинэ.

Хагас цаг өнгөрхѳд юу ч болсонгүй. Зөвлөлийнхөн цөхөрсөн харцаар надруу харж намайг зогсоохыг оролдоно. Би бууж өгѳхийг хүссэнгүй.

Бурхан минь би гуйя! Та түүнийг амьдрахад туслаачдээ. Тэр ойд анх очсон хүн нь би. Түүнийг битгий гэхэд дахиж очсон хүн нь бас би. Энэ бүгд миний буруу байхад яагаад тэр энд ингээд хэвтэж байгаа юм бэ? Надад хэн ч хариулсангүй, тийм лдээ
бурхан гэж байхгүй болохоор л тэр. Энэ ертөнцөд өөрсдийн хүчээр л амьдрах ёстой!

Миний гар салганаж, нулимс урссаар л. Би өөрийгөө хэдийн сульдан газар унахаа мэдсэн ч сүүлчийн хүчээ шавхан түүнийг сэргээхээр оролдлоо. Ус тэрнийг дээш хөөргөж биеэр нь битүү орооно. Усны өнгө бага багаар цэнхэр болон хувирахад тэрний том шархнууд аньж эхэллээ. Би унах гэж байсан ч өөрийгөө хүчлэхэд усны цэнхэр өнгө тод гэрэлтэн хөх болж хувирлаа. Үүнийг зөвлөлийнхөн болон хадагтай Ватсон, Ноён Федрик нар итгэл хүлээлгэн харж зогсоно. Тиймээ эцэст нь тэр амьсгалсан... Гэхдээ би тэрнийг удаан харж чадаагүй.

The Wizard SchoolWhere stories live. Discover now