chapter8

1.3K 160 1
                                    

-Ингээд түр байчих. Би шалгах хэрэгтэй байна!

Жимин, юу яриад байгаа юм бэ?

-Би чамаар хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн. Түүнийгээ шалгаж байна.

Би юу ч ойлгохгүй байна,Жимин!

-Заза явдаа, гэнэт алга болоод, гэнэт гарч ирсэнд уучлаарай Инсол. Би түүнийг ингэж хэлэхэд нь өөрийгөө түүнд уурлаагүй гэдгээ хэлэхийг хүссэн ч чадсангүй. Би зүгээр л чимээгүйхэн явсан яг түүн шиг. Гэхдээ тэр намайг ажиглахаа болиогүй. Надад энэ л хангалттай.

***

Өнөөдөр яагаад ч юм хүүхдүүд сургуулийн гадаа талбайд усаар байлдаж эхэллээ. Би харин энэ үед усны шидээ нэг сайн ашиглан хүүхдүүдийг норгож зогстол сагс тоглож байсан Жимин болон бусад зөвлөлийн гишүүд ирэн намайг бариад авчихлаа. Би Хусогд бариулсан ч тэр хэдрүү ус цацсаар байсанд бүгд л норж орхилоо. Гэтэл гэнэт тоглоод гүйж явсан сурагч Жиминийг мөргөхөд Жимин тэр дороо газар сөхрөн уначих нь тэр. Бид бүгд л гайхан харахад саяхан намайг барьж байсан Хусог хэзээдээ ч юм Жиминийг хурдан гэгч үүрээд хаа нэг тийшээ улаан туяа татуулсаар алга болов. Би сандарсаар зөвлөлийн гишүүдтэй хамт тэдний араас гүйсээр зөвлөлийн өрөөний урд ирэхэд тэд үүдэнд Жонгүгийг надтай хамт үлдээчихээд орчихов. Би хичнээн юу болсныг асууж шалгаасан ч Жонгүг хэлэхгүй нь. Би зүгээр л үүдэнд тэднийг хүлээхээр шийдлээ.Тэд гарч ирсэн ч надад юу ч хэлсэнгүй бас оруулсангүй Жонгүгыг намайг дотуур байр луу хүргэж өг гэж хэлчихээд буцаад орчихов. Би бодол дотроо хар мянган асуулт дэвшүүлж байтал Жонгүг "Ийм асуудалд санаагаа битгий зовоо цаашдаа үүнээс ч хэцүү юм болно"гэв. Би гайхан түүнрүү харахад бид аль хэдийн дотуур байрны шатан дээр ирсэн байх ба тэр намайг ор гэж хэлчихээд цааш эргэв.

Аах тэд яагаад ийм ядаргаатай байдаг юм бэ? Юу ч хэлэхгүй атлаа хэлсэн үгс нь улам л санааг минь зовоох зүйл байх юм.

***

Өнөөдөр бид шалгалт өгнө. Нэгж шидтэн, Шидтэнүүд гэлтгүй энэ сургуулийн бүх сурагчид өнөөдөр юу сурсан эзэмшсэнээ шалгуулна. Шалгалт Төв танхимд болох бөгөөд намайг ороход зөвлөлийн гишүүд болон хадагтай Ватсон нар урд эгнэж зогссон байх бөгөөд тэд шалгалтийг авч хойно суух Ноён Федрик болон бусад багш нар хянах юм. Намайг Юнги дээр хуваариллаа. Би өөрийн шалгуулах ээлжээ хүлээн өмнө минь зогсох хүүхдүүдийг харна.

The Wizard SchoolDove le storie prendono vita. Scoprilo ora