chapter 6

1.4K 169 2
                                    

Ю-юу? Эхнэр??? Чи чинь юугаа яриад..

-Нэг тийм юм бий, одоо өрөөндөө ордоо гээд Жимин намайг орхиод өөрийн дотуур байрны шатаар алхлаа.

Би Жиминий саяны хэлсэн үгийг бодон гайхсаар хоцорлоо. Эхнэр??? тэр лав солиорсон байхаа.

***

Тэр өдрөөс хойш Жимин намайг холоос харж байгаа нь мэддэгддэг байлаа. Би тэрний сүүлд хэлсэн үгнээс болоод ичээд ч гэх юмуу эсвэл эвгүй санагдаад зайгаа барьсаар л яваа. Мэдээж хэн тийм үгсийн дараа түүнтэй зүгээр уулзаад ярилцана гэж...

Өнөөдөр нэмэлт хичээлдээ суухаар их танхимд ортол зөвлөлийнхөн зогсож байв. Бурхан минь гэж тэд хичээл заах хэрэг үү? Яаж Жиминий царайг харах юм бэ?? За ер нь тийм үг хэлсэн нь би биш, би ер нь яагаад тэрний өмнөөс санаа зовох ёстой юм, тийм биздээ?! Ингэж хэлэн өөрийгөө зоригжуулсаар хичээл эхэллээ. Их танхимд бүх Шидтэнүүдэд хичээл заахдаа анги ангиар нь хувааж заадаг юм. Анги болгоныг дотор нь хоёр ангилна. Ирээд зургаан сар болсныг нь нэгийн хоёрдугаар анги гэнэ. Харин зургаан сар хүрээгүйг нь нэгийн нэгдүгээр анги гэдэг. Яг үүнтэй адил ирээд нэг жил зургаан сар болсныг нь хоёрын хоёрдугаар анги гэдэг.
Анги ангиар нь хичээл заадаг нь тэдний чадварт тааруулж байгаа хэрэг лдээ. Гэхдээ энэ удаа манай ангийханд Жимин болон Теодор хичээл заах нь. Хорвоо яагаад надад ингэж хандана вэ?
Аз болж Жимин наашаа харахаас өөр зүйл хийсэнгүйд би баярлан зогсоно.
Теодор надад зарим нэг зүйлсийг зааж өгч байлаа. Хичээл тарахад би бушуухан дотуур байрлуугаа явахаар Есүмтэй хамт гартал ардаас Жимин намайг дуудаж зогсоолоо. Тэнд байсан хүүхдүүд бид хоёрлуу харцгаана. Би олон хүний нүднээс дальдчин түүнрүү харвал Жимин хоолойгоо засан хүүхдүүд рүү харлаа. Хүүхдүүд ч сандралдсаар дор бүрнээ хийж байсан хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд Жимин "Чамтай түр уулзадхъя" гээд явчихав. Би Есүмийг түрүүлээд явж бай гэж хэлчихээд түүний хойноос алхлаа.

Бид хоёр сургуулийн усан санд ирэхэд тэр эргэж харан

-Тэр үед хэлсэн үг бол ммм, нөгөө, тэр бол...
Чамайг тэр үгийг мартаарай л гэх гэсэн юм.

Бурхан минь сургуулийн хамгийн халуухан залуу миний өмнө сандраад байна уу даа. Гэхдээ тэр үнэхээр өхөөрдмөөр харагдаж байсанд би тэсэлгүй инээчхэв.

-Хөөе яагаад инээгээд байгаа юм? Намайг шоолоод байгаа юмуу?

Үгүй ээ, би тэгээгүй

The Wizard SchoolWhere stories live. Discover now