chapter 4

1.4K 171 3
                                    

Орох үгүй дээ эргэлзэн зогстол хэн нэгэн хаалгыг нээчихээд ороод ир гэх нь сонсогдлоо. Ардаас нь орвол урд Теодор алхана тэгэхээр тэр хаалгыг нээж. Намайг ороход Жимин,Теодор хоёр л байлаа. Би гайхан хар мянган таамаглал дэвшүүлж зогстол Теодор "Гуйя Инсол битгий их юм бодоод бай гэлээ" би гайхан юу гэхэд тэр "Би бодол уншдаг" гэлээ. Би сандран юм бодохоо болих гэж оролдох бүрт улам л их асуултууд цуврана. Теодор залхсан янзтай " Заза би өөрөө л..." гээд амандаа битүүхэн шивнэх шиг болов. Би дахиад л гайхан харвал тэр "Би чиний бодлыг уншихаа болилоо гэсэн үгээ" гэв. Энэ үгэнд би арай тайвшран зогстол Жимин надруу ууртайгаар харан "Яах гэж тэр ойд дахиж очсон юм? Би битгий гэж хэлсэн биз!" гэхэд Теодор "Жимин тэд ирж байна" гэв. Энэ үгийг сонссон Жимин чимээгүй болон хаалга руу гөлрөнө. Удсанчгүй хаалга нээгдэн зөвлөлийн бусад гишүүд орж ирлээ. Гэхдээ Хусог болон Жонгүг бэртсэн байх ба намайг хараад юу ч үл дуугарана. Би гайхахаас өөр зүйл хийлгүй зогстол Жин над дээр ирээд чи усны шидтэн үү? гэлээ. Намайг толгой дохиход тэр надад нэгэн домботой ус өгөөд шархдсан газрыг нь эмчил гэлээ. Би юу ч хэлэлгүй домбоноос усыг гарган шархыг нь эмчилж эхлэхэд тэд хоорондоо цааш харан юм ярилцана. Намайг шархыг нь эмчилж дуусахад тэд надруу харан "Чамайг найдвартай гээд зүгээр өнгөрөөлөө шүү" гэв. Би юу ч ойлгохгүй байхад тэд юугаа яриад байгаа юм бэ?
Би ойлгоогүй ч толгой дохиход тэд Жимин лүү харлаа. Жимин надруу харсаар санаа алдан гарцгаая гэлээ. Бид сургуулиас гаран ойн захад байх саравчинд ирэхэд л Жимин сая нэг амаа нээн " Тэгэхээр чи мэдэх байх бид энэ сургуулийг хамгаалах үүрэгтэй. Бас чиний ойд харсан бүхэн үүнтэй холбоотой. Энэ бүхэн чиний бодож байгаагаас ч аюултай бас чиний харсан шиг амьтад ч их байдаг болохоор битгий дахиж очоорой"

Тийм амьтад гэж??

-Хүн чоно Инсол, тэнд хүн чоноос ч илүү аюултай зүйлүүд байдаг юм.
Тэгэхээр чиний мэдэхээр энэ амьтад жинхнээсээ байдаг. Хүн чоно, цус сорогч хоёр мөнхийн дайснууд шиг амьдардаг. Харин тэдний голд гэмгүй шидтэнүүд бид үрэгддэг. Бид аль альных нь талд орохгүйгээр эв найрамдлыг баримтлах гэсэн ч хүн чоно саяхан бидэн рүү сүрдүүлсэн янзтай хэдэн зурвас явуулсан. Тэгээд бид асуудлыг шийдэхээр очсон ч тэд үг сонсохын завдалгүй дайрцгаасан. Харин тэр үед чи тэнд байсан. Чи тэнд юу хийж байсан юм. Чи үнэхээр том аюулд орох дѳхсѳн.

Би зүгээр л тэр горхийг харах гэж очсон юм.

-Тийм байх нь, тэгэхээр тэр горхи руу дахиж битгий очоорой

The Wizard SchoolWhere stories live. Discover now