Epilogue

2K 245 21
                                    

-Тэр яг ямар горхи гэдгийг чи мэдэх үү?

Ямар горхи гэж? Тэр чинь зүгээр л нэг горхи шүү дээ.

-Тэр энгийн нэг горхи бишээ намайг хөлдөөхөд өнгө нь номин ногоон болдог байсан.

Тэр чинь усны шидтэнүүдийн нууц. Чи одоо болтол мэддэггүй юм уу? Чи усны шидтэн мөн биздээ?

-Ямар нууц?

Усны шидтэний шид идэвхжиж эхлэх үед усны өнгө өөрчлөгдөж эхэлнэ. Тэгээд хамгийн анх шид идэвхжих үед ашигласан ус анагаах увидастай болдог. Тэгэхээр тэр горхийг тийм болгосон хүн нь чи гэсэн үг!

-Аан,тийм байсан байх нь

Аан тийм байсан байх нь гэнэ шүү. Усны шидтэн ч болдоо

-Теодор өөр усны шидтэний нууц байгаа юу?

Ямар?

-Намайг ухаангүй байхад би өөрийнхөө биш өөр нэгний мэдрэмжийг мэдрээд байсан.

Тэр чинь юу гэсэн үг юм?
Чи Жимин шиг хүний мэдрэмж мэдэрсэн юм уу?

-Зза мартдаа!

-Чи мэдэх үү?
Намайг гэр лүүгээ яваад эргээд ирэх үед Жимин гэмтсэнийг?

Тиймээ, бидэнд Жонгүг захиа явуулсан.

-Тэгээд Хусог ирсэн тийм үү?

Тиймээ, бид захиаг аваад Хусогыг явуулсан юм.

-Тэр үед Жимин яагаад гэмтсэн юм?

...

-Теодор надад хэлээч

Жимин тэр үед чамайг хүн чононууд дагах байх гэж бодоод явсан. Тэр нь ч зөв байсан. Жимин дэлгүүр орчихоод явж байтал танай гэрийн тэр хавиар юм байх шиг болохоор нь очиж шалгатал чоно байсан гэсэн тэгээд тэр түүнийг тэндээс холдуулж...
Тэгээд тэр шөнө нь танай гэрийг чинь Жонгүг харж хоносон. Харин Хусог Жиминийг асарсан юм.

-Тэгэхээр тэр үед Жонгүг намайг гэр лүү оруулчихаад өөрөө манай гэрийн гадаа хоносон хэрэг үү? Би-би мэдээгүй.

Инсол,өөрийгөө буруутгах хэрэггүй хэн ч байсан бид хамгаалах л байсан. Энэ бидний үүрэг.

-Тэгвэл Жимин бүтэн сар алга болдог үед тэр яасан юм?

Ааах тэр...

-Зүгээр л хэл Теодор.

Тэгэхээр тэр үед Жимин ойд эргүүл хийж яваад гэмтчихсэн юм. Бид тэрнийг ойд удаад байхаар нь очтол тэр гэмтчихсэн байсан. Бид тэрнийг чам дээр авчирч эмчлүүлэх гэсэн ч тэр ийм байдалтай чамд харагдахыг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд бид тэрнийг хөгшин шидтэн дээр аваачсан.

The Wizard SchoolWhere stories live. Discover now