3. Хэн нь юм бээ???

7.1K 640 84
                                    

?: сайн байцгаана уу? та бүхнийг харсандаа миний бие туйлын баяртай байна. Тэгэхээр та бүхнийг бид өөр өөрийн онцлог ялгаатай бүлгэмд хуваана. Өөрсдийнхөө сонирхолоор орж болох ч зарим бүлгэмүүд маань их өндөр шалгууртай шүү

Бэк "Өөө гай нөгөө Бэта ямар юм ч билээ тэрэнд нь яаж орноо." гэж бодоод бөөн охидуудын дунд хямралд ороод сууж байтал хажууд нь сууж байсан нэг охин: сайн уу?чи аль бүлгэмийг сонирхож байна.

Бэк: сайн сайн уу Бэта юу билээ тэрэнд

охин: Beta U би ч бас тэнд орох сонирхолтой байгаа. Угаасаа шилдэгүүд ер нь бол А зэрэглэлийн охидууд л ордог юм. Би бол яалтачгүй А зэрэглэлийн охин.

Бэк: чи ерөнхийлөгчийн охин юмуу?

Чихэнд нь байгаа холбоогоор Каи: НОВШОО ТЭГЭЖ ШУУД АСУУЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ

Бэк гэнэт чихэн дотор нь чангаар дугарсан холбооноос цочин холбоо зүүсэн чихээ даран чангаар ориллоо. Охин: хүүеээ зүгээр үү хүүеээ ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ОХИН ТАТААД БАЙНА ХАРВАЖ БАЙХ ШИГ БАЙНА ЗҮРХНИЙ ШИГДЭЭС БАЙХ

Бэкхён цочсондоо болоод сандлаас унаад өндийж амжаагүй байтал урд нь сууж байсан том биетэй махлаг охин: би анхны тусламж үзүүлж чадна.

Гээд Бэкхёны дээр гарж суугаад цээжрүү нь хүчтэй цохиод дараа нь зүрхний массаж хийж Бэкхён энэ бүхэнд цочирдон ээрч мууран: би ... би ...зү... зү

Охин: ТЭЭР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ГЭЖ ХЭЛЭЭ БИЗДЭЭ ТУСЛААРАЙ!!!

махлаг охин: хиймэл амьсгаа хийх хэрэгтэй

гэснээ амаа томоос том ангайгаад урт амьсгаа аваад авсан амьсгаагаа Бэкхёны амруу гаргалаа. Бэкхён: ААААААААА

Охин: ухаан орчлоо.

Бэк: алдаагүй байхад чинь

махлаг охин: зүгээр зүгээр би чамайг аварч чадлаа.

Бүх хүмүүсийн анхаарал А зэрэглэлийн охин, махлаг анхны тусламж үзүүлэгч болон Сая бараг үхээд сэхсэн Бэкхён дээр төвлөрсөн байлаа.

Каи: хамаагүй хүмүүсийн анхаарлыг битгий татаарай гэж хэлээ биздээ

Бэкхён цээжээ даран: ёооё зааз ямар ч байсан баярлалаа

?: охидуудаа бүсгүйчүүлээ анхаарлаа нааш нь. Хөөе чи тэр саяны ухаан алдаж унадаг бие муутай охин битгий ажил үймүүлээд бай.

Бэк "Новш гэж би яаж юуны дунд ороод ирэв ээ?"

Маш удаан үргэлжилсэн залхмаар бас ойлгомжгүй хүүхнүүдийн ярианы дараа тэд бүлгэмийн байрлуу шилжих хүртлээ түр байрлах дотуур байранд орцгоолоо.

♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)Where stories live. Discover now