16. Late Valentine

5.2K 551 70
                                    

Имбёл: нээрээ Бэки ирэх долоо хоногт нэг чухал үйл ажиллагаа болно шдээ.

Бэк: юу?

Имбёл: LATE VALENTINE гээд арга хэмжээ. Өвлийн амралт яг валентинаар таардаг учраас манай бүлгэмээс жил болгоны намар ийм юм зохидог юм. 

Бэки: өнгөрсөн валентины баяр гэж байгаа юм уу?

Имбёл: зүгээр л хайрын өдөрлөг гээд бодчих. Сургуулийн нэгдсэн заалыг хосуудад зориулж чимэглээд охидууд нь цагаан шоколадтай цуг хайрын захиа бичээд уулздаг үерхдэг залуудаа эсвэл зүгээр л шохоорходог залуудаа өгнө. Тэгээд тэр хүн нь хүлээж авбал хайрын өдөрлөгт ирэх ёстой. 

Бэки: аан. Сүртэй л юм

Имбёл: би Бэкхёнруу явуулна. Ашгүй гурвуулаа нэг өдөр уулзах боломж олдох нь

Каи: ЦУ ЦУ АЖИЛ АМЬДРАЛАА ХОЛИХООР ИЙМ ЮМ БОЛЖ БАЙГАА ЮМ ШДЭЭ БЭКХЁН!!

Бэк: хэхэ харин тийм байна . Гэхдээ би тэр арга хэмжээнд ормооргүй байнаа.

Имбёл: нөгөө Чанёолоо дуудаад орооч. Тэгээд ч Бэттагын бүх хүмүүс орох ёстой. Зохион байгуулж байгаа юм чинь. Чамайг орохгүй гэвэл Хэми бүүр лай болно. Аягүй бол бүлгэмээс хөөж ч магадгүй

Каи: өөрөө асуудлаа шийдээрэй

Сухо: би Бэкхён болоод очих уу?

Сэүн: эсвэл би ч юм уу?

Каи: хуцаарай!!! Бэкхён өөрөө шийд наад асуудлаа. Бид ямар ч хамаагүй

Сэүн: нээрээ би Инатай цуг очих байхаа. Ина надруу захиа явуулах байх *улайх*

Сухо: энэ бүүр дурлалдаа шатаж байх шив.

Бэкхён хэрвээ очихгүй бол Имбёл гомдоно. Бэки хэрвээ тэр арга хэмжээн дээр байхгүй бол бүлгэмээсээ хөөгдөнө. Тэгэхээр Бэкхён Бэки хоёр хоёулаа тэр баяр дээр нь зайлшгүй байх хэрэг гарлаа. Бэкхён чухам асуудлаа яаж шийдэхээ мэдсэнгүй.

Бэкхён хэдэн өдөр толгойгоо гашилгасан ч арга ололгүй байсаар арга хэмжээ болохын өмнөх өдөр болсон байлаа. Имбёл өөрийн гараар тусгайлан бэлтгэж хайлуулж хэлбэрт оруулсан хайрцагтай цагаан шоколадаа чимэглэн боогоод захиагаа бичин сууна.

Имбёл: хайрт минь... гэхээр арай л эрт юмаа. Хайраа ч гэх үү?

Ина: би бол шууд андаа гээл биччихсэн. Угаасаа өөрөө үерхэх санал тавиагүй байхад нь би хайраа ханиа гэх үү.

Эмми: би арга буюу Инагын тэр хайртай залуугынх нь найзыг гуйлгасан шдээ. Ямар ч юм ирэх юм бүү мэд. Би ч бас та хоёр шиг дурламаар л байна. Инаг л хараач дээ 7 хоногт бараг а10аад кг хасчихсан

♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)Where stories live. Discover now