23. Ким Имбёл

4.8K 546 100
                                    

Бэкхён Крис Сухо гурав нууц байрлуугаа яаравчиллаа. Тэднийг ирэхэд Сэүн аль хэдийнээ ирчихсэн Каи ч төлөвлөгөөгөө гаргаад хүлээж байв.

Бэкхён: Каи юу юу олж мэдсэн бэ?

Каи: миний тагнуулын албанд ашигладаг компьютерийн сүлжээг хаачихсан.

Бэкхён: юу? олж болохгүй гэсэн үг үү?

Каи: хууль дүрмийн дагуу бол тийм ээ. Гэхдээ заримдаа дүрмийг зөрчих хэрэгтэй байхаа. Бүгдээрээ наашаа ойртоод ир

тэд бүгд том ширээ тойрон зогслоо. Каи ширээн дээр дэлгэн тавьсан бичиг цааснуудыг нэг бүрчлэн тайлбарлаж: Би захиалагчийг олсон. Та нар битгий цочирдоорой. захиалагч бол тэргүүн хадагтай өөрөөр бол Имбёлын хойд ээж. 

Сэүн: хүүхдүүдийнхээ аавыг эр нөхрөө алахаар захиаллаа гэж үү?

Каи: би бүүр сонирхолтой юм олж мэдсэн. Хоёр хүү бол ерөнхийлөгчийн хүүхэд биш туслах Пак Минугынх. Хэрвээ одоогын төр барьж байгаа ерөнхийлөгч зуурдаас нас барах юм бол туслах нь дараагын ерөнхийлөгч сонгогдтол түр орлоно. Энэ түр орлох хугацаандаа америкийн мафитай хамтарч маш том зэр зэвсгийн наймаа хийж тэрийгээ хил давуулах гэж байгаа. Тэгэхээр саад болоод байгаа хүн нь манай ерөнхийлөгч. 

Бэкхён: энэ бүхэнд Имбёл ямар хамаатай гэж?

Крис: өө тэнэг тэр цорын ганц албан ёсны өв залгамжлагч гэсэн үг биздээ

Каи: Крис сайн байна овоошт. Тиймээ тэр цорын ганц хууль ёсны өв залгамжлагч. Ерөнхийлөгч болохоосоо өмнө түүний аав ямар том бизнесмен байлаа. Одоо ч хэдэн тэрбум доллароор тоологдох шудрагаар олсон хөрөнгөтэй хүн. Тэр бүхнийг том охин нь өвлөж авна. Хэрвээ тэр хоёр байхгүй бол түүний эхнэр хоёр хүү нь өвлөж авч таарна биздээ.

Сухо: хүүхэд нь биш юм чинь улсын өмч болно шдээ.

Каи: үхсэн хүн үг хэлдэг бил үү? Тэднийг устгачих юм бол хэн ч хүүхэд нь биш гэдгийг нотлох боломжгүй ээ гэсэн үг.

Бэкхён: за тэгвэл бидэнд энэ бүхнийг илчлэх хүндхэн даалгавар ноогдож байгаа юм биздээ. Хамгийн гол нь бид Имбёлыг аавтай нь аврах хэрэгтэй юм байна. 

Каи: тиймээ. Яг зөв. За тэгэхээр төлөвлөгөө ийм байна. Ерөнхийлөгч охиноо олны өмнө танилцуулах арга хэмжээ маргааш 13 цагт плаза зочид буудлын хүлээн авалтын их танхимд болно. Тэнд ойролцоогоор 500 зочин уригдсан. Үйлчилгээний ажилчид хөтлөгч хамгаалалтынхан гээд бараг 100 гаруй хүн нэмэгдэнэ. Тийм их хүнтэй үед буудалцаан болж магадгүй тэгэхээр аюулгүй байдлыг маш сайн хангахгүй бол гэм зэмгүй хүмүүс бас бид өөрсдөө ч шархдаж магадгүй.

♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)Where stories live. Discover now