22. RETURN OF EMMY

4.7K 520 94
                                    

Крис: яаая хүйтэн байна шүү. Буцаж орохгүй юм уу?

Сухо: үгүй шдээ одоо гэр гэртээ харьцгаана шдээ. Энэ Сэүн яачихваа машин аваал ирнэ гэчихээд

Крис: машин аваад ирнэ гээгүй шдээ. Инаг хүргэж өгчөөд харина бид хоёрыг миний машинаар хариарай гэсэн шдээ

Сухо: өө тийм үү ЧИ ТЭГЭЭД ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ?

Крис: би яаж мэдэх юм. Ингээл гадаа нь зогсоод хамгаалах ёстой юм болов уу гэж бодоол зогсоод байсан шдээ.

Сухо: өө муу тэнэг!!! өөө бараг цаг зогсчихсон байна шдээ.

Крис: заааз одоо тэгвэл миний машинруу яваад харьцгаах уу даа?

Сухо: муу тэнэг!!! явья

Сухо уурлан Крисийн хамт Бэкхён Имбёл хоёрын байсан байрнаас холдон зам даган Крисийн машины зүг алхаж байтал тэдний хажуугаар нэг машин дайрчих шахан маш хурдтай өнгөрлөө. Сухо машины араас харвал явсаар тэдний байшингын гадаа ирээд зогслоо. Тэднийг энд байгааг мэдэх хүн байхгүй хэн ч ирэх ёсгүй учраас нэг л сэжигтэй санагдаад болсонгүй. Сухо: буцая. Энэ нэг л биш

Крис: одоо тэгэхээс сүүлийн удаагын чинь сэжиг зөв байсан болохоор энэ удаад бас чамд итгээд үзье гэхдээ буруу сэжиг байвал...

Сухо амын дараад:дуугүй явья

Тэд буцаж гүйсээр байшингын гадаа ирвэл машинаас Эмми болон өөр хэдэн залуус бууж ирээд Эмми: орцгооё!! Имбёлыг амьдаар нь бариарай бусдыг нь устга!

Сухо гялс холбоогоо гарган маш яаралтай үед хэрэглэдэг SOS-ын дохиог Бэкхёнрүү явууллаа. Бэкхён Имбёл хоёр тэврэлдэн хэвтээд юм ярьж байтал Бэкхёны дохио дугарлаа. Тагнуулчид маш эгзэгтэй яаралтай үед ашигладаг дохиог дугармагц Бэкхён гялс босон Имбёлыг дагуулан хувцас гутлаа аваад угаалгын өрөөрүү орлоо. Бэкхён түрүүн усанд орж байхдаа ванны хаалтны ард том зайтайг анзаарсан юм. Түүнийг нь татан Имбёлыг араар оруулж наанаас нь хаагаад: юм ярьж хөдөлж болохгүй шүү. Буун дуу гарсан ч гарч ирж болохгүй шүү. Харин баригдах юм бол шууд орилоорой

Тэгээд өөрөө унтлагын өрөөний шкафанд орж нуугдлаа. Удсан ч үгүй хаалга эвдэн хүмүүс орж ирж байгаа сонсогдоно. Бэкхён бүх гэрлүүдээ унтрааж орны бүтээлгээ хуу татаж авахаа ч мартсангүй. Учир нь хүнгүй юм шиг харагдахын тулд орыг засаагүй юм шиг харагдуулах гэж тэр.

Эмми: сайн хайгаач!!! Новш гэж гараад явчихсан бололтой. Та нар юм олов уу?

Тэднийг ирэхийг мэдчихээд нуугдчихсан гэж бодоогүй учраас өрөөнүүдэд байгаа үгүйг нь хараад ойр зуур тагт хувцасны өрөө зэргийг шалгаж үзсэнээс хэтэрсэнгүй бүгд гарцгаалаа. Буцаад ороод ирж магадгүй гэж бодоод нуугдсан газраасаа гарч ирэлгүй хэсэг азнаад амжив.

♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)Där berättelser lever. Upptäck nu