13. БОНУС: Каин эмгэнэлт хайрын түүх

5.4K 560 35
                                    

Ина: за би ингээд орьё доо. Нээрээ би чамайг саяхан нэг газар харсан шиг л санагдаад байгаа юм даа

Сэүн: хаана?

Ина: харин ээ

Сэүн: би санахгүй байна. Аан саяхан би танай сургууль дээр ажлаар нэг ирсэн тэгэхэд юм болов уу? Би Бэки гэж нэг ядаргаатай найздаа тус болох гээд найз залуугынх нь дүрд тоглосон

Ина: ААН ТИЙН БЭКИГИЙН ХАЙР??

Сэүн: тэр чинь зүгээр жүжиг шүү битгий буруугаар ойлгоорой. Бэки манай найзын дуу тэгээд нэг залуу дагахгүй байна гэхээр нь найз залуу нь болж жүжиглэх гээд очтол намайг барьж аваад үнсчихсэн юм.

Ина: аан за. Би орлоо баяртай 

Сэүн: баяртай

Сэүн, Бэкхён хоёрыг болзооноосоо ирэхийг нь хүлээн суусан Каи Сухо хоёр дээр Сэүн түрүүлж ирлээ. 

Каи: за юу болсон?

Сэүн: юу болов гэж уулзчихаад л ирлээ 

Сухо: зүгээр үү?

Сэүн: зүгээргүй байнаа.

Сухо Каид хандан: яг махлаг гээд голж байгаа юм байна

Сэүн чангаар инээгээд: тэр яг л жааханых шигээ хөөрхөн хэвээрээ байна. Бас хөөрхөн ааштай аймшиггүй зоригтой хэвээрээ байна. АААА БИ дурлаад байна Каи сухо би яах уу? *хацраа дарах*

Каи: дажгүй л охин байсан л даа жаахан тарган биш үү?

Сэүн уурсан: ХӨӨЕ ӨВЧНӨӨС БОЛООД ТАРГАЛЧИХСАН ЮМ!! тэгээд ч би найз охиноо сонгож байгаа болохоос ямар өвлийн идэшний махаа сонгоо юу?

Сухо: овоошт. Тэгээд дахиад хэзээ уулзах юм. Нэгэнт ажил алаад байгаа юм чинь энэ чигтээ алаад оронд нь амьдралаа босгоод ав

Сэүн: удахгүй ээ тун удахгүй

Одоо үе

Бэкхён: тайвшир залуусаа. Би аль хэдийнээ ерөнхийлөгчийн охиныг олчихсон шдээ.

Каи: хэн юм?

Сухо: аль вэ?

Бэкхён: тэрийг нь харин мэдээгүй байнаа. Ямар ч байсан энэ байшин дотор л байгаа

Каи: өө муу тэнэг

Бэк: за тоглосон юмаа. Одоохондоо нууц байг би удахгүй хэлнээ

Каи: ХӨӨЕ ХЭЛЭЭЧ ЧИ МУУ П....

Бэкхён холбоогоо тасаллаа. Тэгээд орондоо орж хэвтээд өөрөөс нь хэдхэн метрийн зайд байгаа дурлалт бүсгүй Имбёлоо ширтэнэ. "Үнэхээр үзэсгэлэнтэй юмаа" хэмээн бодон хэвтэж байтал Имбёл сэрж: би нээрээ болзооныхоо талаар яриагүй юм байна шдээ

♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)Where stories live. Discover now