6. Welcome to BETA U

5.6K 576 52
                                    

Чанёол нулимсаа арчин нусаа нийнэ. Бэкхён нурууг нь илж: за одоо уйлаад яахав нэгэнт өнгөрсөн амьдрал

Чанёол: гэхдээ би бүүр чамайг эмэгтэй гэж бодоод дурласан гээч. 

гээд улам чангаар уйлна. Тэдний яриа сонсогдохгүй байгаач холоос энэ үйл явдалыг ажиглах кофе шопийн ажилчид: энэ хоёр салж байгаа юм байхдаа.

нөгөөх нь :харин тхх энэ охин нь хаяж байгаа бололтой залуу нь уйлаад байхыг бодоход

:тххх угаасаа ийм хөөрхөн охинд энэ залуу арай бишээ. Нээх худлаа дэмий гонзгой харагдаж байнашт

Нөгөөх нь: харин ч гоё залуу байнаа. Зааз ажлаа хийцгээе

Бэкхён: тайвшир тайвшир эвий эвий андаа май энийг идчих

гээд нэг том жигнэсэн талх өглөө. Чанёол нүднээсээ том том нулимс дуслуулан талхаа хазна. Яг л бага ангийн хүүхэд ээждээ загинуулаад ээж нь аргадаад амттан юм өгөхөөр нь идэж байгаа ч гомдсоор байгаа хүүхэд шиг. Бэкхён өөрөөс нь болж насанд хүрсэн эр хүн ингээд хүүхэд шиг уйлж суухыг хараад өөрийгөө топ 200 халуухан эмэгтэйд ядах юмгүй багтана гэдгээ ойлголоо.

Бэкхён:за би орлоо. Миний тухай хэн нэгэнд хэлдэг л юм бол чи дуусаа шүү. Би ч дуусаа. Ойлгосоон

Чанёол толгой дохиод: гэхдээ хөгшөөн миний уйлж муйлсан бас тэр үнсэлтийг мартаарай. Архины халуунд л

Бэкхён: амлая би үнэхээр санахыг ч хүсэхгүй байна.

Чанёол: би нэг л юм бодож өөрийгөө тайвшруулж байна. Чи 2 залуу үнссэн бол би нэгийг 

Бэкхён: гэхдээ 2 уулаа чамаас болсон шдээ. Заа одоо байрлуугаа орж унтаа 

Чанёол: за баяртай

Бэк: баяртай

Өрөөндөө ороод будгаа арилгачихаад хөхөрсөн нүдэн дээрээ өндөгөөр массаж хийгээд хэвтэж байтал Эмми: нээрээ маргааш бүлгэмийн сонгон шалгаруулалт эхэлнэ гэсэн. Та нараас надтай цуг BETA руу очиж шалгуулах хүн байна уу

Бэк: би 

Ина: би ормоор л байна даанч илүүдэл жинтэй хүн авахгүй биз

Имбёл: тийм өөртөө итгэлгүй байж болохгүй ээ . Би ч үзээд алдана

Ина: тэгвэл бүгдээрээ очьё

Эмми: тэгье тэгье би ямар ч байсан тэмцэх байх. Та нар харин сайн хичээгээрэй

Маргааш нь бүлгэмүүдийн дотуур байрнууд бүгд нээлтэй хаалганы өдөрлөг хийж хүссэн хүн бүр бүлгэмд бүртгүүлж шалгуулах шалгаруулалтаа эхэлсэн байлаа. Бэкхёны өрөөний дөрвөн охин ч зориглоод BETA U-рүү хамтдаа очицгоолоо.

♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)Where stories live. Discover now