Hour 0

5.4K 420 4
                                    

"Чи яагаад энд байгаа юм бэ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи яагаад энд байгаа юм бэ?"

"Би нэг цагийн турш бие засах газарт байсан, эцэст нь гарч ирэхэд гэрэл унтарчихсан байсан бас хэн нэгний хашгирахыг сонссон юм"

"Ингэхэд чи яагаад юу ч өмсөөгүй байгаа юм. Өмд чинь хаана байна тэхён" би түүн лүү харан гайхан асуув.

"Би угаалгын өрөөнд орхичихсон" гэж тэр инээмсэглэв.

"Тэгээд яваад өмсөөчдээ" би санаа алдаж байлаа. Би аль болох түүний хөл рүү нь харахгүй байхыг хичээж түүнээс харцаа буруулж байв.

"Ийм байгаа маань чамд ямар нэг байдалаар нөлөөлөөд байна уу?"

"Зүгээр л өмдөө өмс Ким Тэхён би чамтай хэрэлдмээргүй байна"

"Би үнэхээр халууцаад байсан юмаа. Тэгээд сэрүүцэхын тулд л"

Түүний хариулт хэтэрхий инээдтэй байсан ч түүнд мөчөөгөө өгөхыг хүссэнгүй.

"Яаваад өмсчихөөд ирээч дээ тэгээд" би цонхлуу харж зогсоход түүний амандаа бувтнан цааш алхах нь сонсогдоно. Удсан ч үгүй түүний алхаа наашилж түүнийг ирж буйг илтгэх аж.

"Чи яагаад намайг үзэн яддаг юм бэ?" Түүний хоолой намуухан байсан ч чимээгүй орчинд цуурайтаж байлаа. Түүний гэнэтийн асуулт намайг багахан сандаргав.

"Эндээс яаж гарах вэ?" Би түүнийг зүгээр үл тоож байлаа.

"Чэмин.... чи яагаад намайг үзэн яддаг юм" Тэр асуултаа ахин давтаж хэлсэн ч түүний асуултанд хариулах сонирхол алга.

Би цонхоор гадаах орчиныг ажиглав. Гэрэлтсэн Сөүл хот, Хан гол, Хурдны зам нүдэнд минь харагдсан зүйл энэ л байсан юм. Энэ дэлгүүрийн цонх Хан голын зүгт харсан бөгөөд эндээс үсрэх тэнэг зүйл үүнээс илүү ард минь зогсох галзуу хөвгүүнтэй ярьсан нь илүү дээр гэдэгт би итгэлтэй байна.

Хэдэн хором өнгөрөхөд түүний санаа алдах сонсогдож тэр намайг хүчтэй эргүүлэн шилэн цонхонд наах нь тэр. "Би чамаас юм асуугаад байна" тэр хашгирсаар би зүгээр л түүнийг ширтэж байсан юм.

"Би чамайг үзэн яддаггүй, одоо намайг тавь" Би түүний цээжийг хэд хэд цохиж өөрөөсөө холдуулахыг оролдсон ч тэр хүний урманд ганц ч хөдөлсөнгүй.

"Тэгвэл чи яагаад надад ингэж ханддаг юм"

"Би мэдэхгүй ээ Тэе, надаас холд" би бараг л шивнэх бөгөөд тэхён санаа алдана надаас холдов.

Би Тэхёныг хэзээ ч үзэн ядаж байгаагүй үнэндээ би түүнд үнэхээр хайртай тийм болохоор өөрийгөө үзэн яддаг юм. Хүн бүр түүнийг хайрладаг, охин бүр ганц удаа ч болов түүнтэй ярилцаж үзэхыг хүсдэг, харин ийм хүнд дурласан өөрийгөө би үнэхээр үзэн яддаг. Би түүнийг минийх биш, минийх болохгүй гэдгийг ч мэднэ. Тиймээс л энэ бүгдийг үзэн ядаад байгаа юм.

"Бид одоо юу хийх ёстой гэж бодож байна" Тэр чимээгүй байдлыг ийнхүү асуув

"Би .. Би зүгээр л сандал дээр унтаад өглөө болохыг хүлээнэ" би мөрөө хавчиж харин тэр нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулав.

"Харин чамд ямар нэг санаа байгаа юм уу?" би түүн лүү ширтэв.

"Намайг дагаад яв." Тэр гарнаас минь хөтлөнө алхахдаа кордорын гэрлийг унтраагаад утасыг минь шүүрэн авч гэрэл тусгана урдах замаа ширтэнэ алхана.

"Бид хаашаа явж байгаа юм бэ?"

"Тавилгын хэсэг лүү" тэр хурдхан хариулах аж.

Тансаг зэрэглэлийн хар, цагаан өнгө өнгийн дэвсгэртэй, хүүхдийн, ганц хүний гээд бүхэл төрлийн орнууд нүдний минь өмнө харагдана. Тэр над руу харан инээмсэглээд нэг орон дээр үсрэн гараад хэвтчихэв. Би үүний талаар яагаад бодоогүй юм болоо.

"Утасыг минь өг , би Сүжинтэй ярих хэрэгтэй байна"

"Үгүй ээ" тэр хөнжилдөө улам шургах бөгөөд яагаад ч юм энэ үйлдэл нь надад эгдүүтэй санагдана.

"Юу вэ Тэхён би гэртээ харьж чадахгүй гэдгээ түүнд хэлэх хэрэгтэй би түүнд санаа зовж байна.

"Тэр зүгээр байх болноо хонгор минь, одоо унтцгаая"

"Намайг битгий "хонгор минь" гэж дуудаад бай тэхён, би түүнд ариун цэврийн хэрэглэл өгч чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй"

"Чи тийм зүйл авахаар ирсэн байхнээ" түүний инээх хоолой сонсогдоно.

"Сайхан амраарай" би түүний эсрэг зүг рүү харна хэвтэхдээ ийнхүү хэлнэ нүдээ анив.

Сүжин надгүйгээр ганц шөнийг өнгөрөөж чадах байх тийм үү?

24Hours Where stories live. Discover now