Hour 8

3.2K 338 12
                                    

Шатаар уруудсаар автомат машинаас хүйтэн ус авсаар ахин шатаар өгсөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шатаар уруудсаар автомат машинаас хүйтэн ус авсаар ахин шатаар өгсөв. Хүйтэн ундаагаа халуу дүйгэсэн хацар дээрээ тавьсаар инээмсэглэж байлаа. Би амандаа аяархан дуу аялсаар хоёр гарныхаа хооронд ундаагаа ээлжлэн барьж яг л жоохон хүүхэд шиг тоглоно шатаар өгсөв. Тэгэхдээ хий гишгээд шатны ирмэгэнд шагайгаа цохиж орхив. Энэ бүгд маш хурдан болж өнгөрсөн учраас би юу хийхээ мэдэхгүй доош сууна шагайгаа харвал бага зэрэг улайсаг байх бөгөөд одоо ч үнэхээр их өвдөж байлаа.

"Новш" амандаа хараал урсгасаар өвдөлтөө намдаахын тулд хэсэг тэндээ суусан ч тэхёнд ус аваачиж өгөх ёстойгоо санана шатны хажуунаас бариж дээш өндийж тавилгын хэсэгт арай хийнэ ирэв. Энэ үнэхээр өвдөж байгаа ч би түүнд үүнийгээ харуулахыг хүсэхгүй болохоор юу болоогүй мэт явсаар тэхён руу ундаагаа сарвайв.

"Май" Би түүнд хүйтэн ундаагаа өгсөөр тэр ундааг авна дахин орон дээр хэвтэхэд би өвчиндөө ярваасаар зогсож байлаа. Тэхён ундааг нэг амьсгаагаар уусаар саваа ширээн дээр тавиад над руц харсанаа"Чи хөлөө яачихсан юм"

"Аа бага зэрэг эвгүй гишигчихсэн юмаа одоо зүгээр дээ"

"Үгүй ээ, зүгээр биш " Тэр орноос босоод өмнө минь өвдөглөнө сууж шагай хэсэгт минь зөөлхөн хүрэв. Энэ удаа тэр хөлыг минь өргөсөөр эргүүлэхэд би өвчиндөө чанга ёолчихно тэр.

"Уучлаарай " Тэхён намайг буйдан дээр суулгаад өөрөө урд минь ахин өвдөглөнө суусаар нухацтай ширтсээр хэлэх аж "Чи үргэлж болгоомжтой байх хэрэгтэй"

Түүний хэлсэн үгэнд иннэд минь хүрсээр цонх руу харан сууж байтал удалгүй хөлөнп минь хүчтэй өвдөлт мэдрэгдэв. Тэхён улайсан хэсэгт нь чанга дарсан нь энэ байсан юм. Гэнэиийн үйлдэлд чанга орилсоор хөлөө татаж автал тэр босож зогсоод "Би удахгүй эргээд ирнээ" гэсээр яваад өгөв.

Тэхёныг явсанаас хойш хэсэг хугацаа өнгөрч өмдны минь халаасанд утасны чичрэх дуу сонсогдов. Энэ зурвас тэхёны утсанд ирсэн гэдэгыг би мэдэж байлаа.

Жонгүг💜: Ахаа

Зурвасыг гарган уншвал тэхёны дүү Жонгүг гэх хүүхдээс ирсэн байх бөгөөд үргэлж тэхён хусог хоёрыг дагаж манай сургуулиар эргэлддэгийг нь санаж инээмсэглэв.Бас тэхён Жонгүгын дугаарыг зүрхтэй хадгалсан нь хэтэрхий өхөөрдөм санагдаж байлаа. Гэсэн ч би түүнд хариу зурвас илгээх эсэхдээ жаахан эргэлзэж байлаа.

Жонгүг💜: Тэхён ахаа

"За"

Жонгүг💜: та түүнээс асуусан уу?

"Хэнээс юу асуусан гэж"

Жонгүг💜: Хоби ах надаас асуугаад байна шүүдээ

"Юу"

Жонгүг💜: Ахаа та яагаад ийм тэнэг юм бэ? Та Чэеээс асуусан юмуу? Үгүй юмуу? Хоби ах тэрийг чинь асуугаад байна

Тэхён надаас юу асуух ёстой юм бол? Тэрний яриад байгаа Чэе би мөн биз дээ аль эсвэл үгүй юм болов уу?

"Чэминээс уу? Хараахан асуугаагүй ээ"

Жонгүг💜: Хэрэв би таны оронд байсан аль хэдийн асуучих байсан.

Толгойд минь олон асуулт эргэлдсээр тэхён надаас юу асуух ёстой талаар гайхаж байлаа. Бид ууг нь нэг сургууль ч гэлээ өмнө нь тийм ч дотно байгаагүй шүүдээ. Жонгүгын ярианаас бол тэхён надаас юм асууна гэсэн гэхдээ тэр одоохондоо надаас юу ч асуугаагүй байдаг.

"Би буцаад ирлээ" тэхёны баргил хоолой сонсогдсоор би утасыг халаасандаа хийв.

Tэхён өмнө минь өвдөглөнө суусаар хөлөнд минь тос түрхэж өгөөд удаанаар хавдсан хэсгийг рүү үлээх аж.

"Намайг ширтэхээ боль" Тэхён хөлөнд минь анхаарлаа хандуулсан хэвээр ийнхүү хэлэхэд би түүний хэтэрхий их ширтчихсэнээ анзаарав. Гэхдэж тэр их ичимхий байхнээ.

"Чи үнэхээр эгдүүтэй юмаа Тэхён" би түүний ичимхий байдлыг ажигласаар ийнхүү хэлэхэд тэр гайхсаар над руу харсанаа харц нь цаанаа л нэг өдсөн шинжтэй болоод ирэв. Тэгсэнээ гараа хөлөөр минь гүйлгээд "Чи тэгж бодож байна уу?"

"Тиймээ" Би энэ удаа биеэнд минь хүрсэн гэж түүнд уурласангүй зүгээр л инээмсэглэнэ гарыг ньхолдуулсан юм.

"Хамт кино үзэх үү?"

"Дараа нь болцгоое" Тэхён одоо ч хөлийг минь илсээр ийнхүү хэлэхэд надад яагаад ч юм бидний харилцаа бага ч болов өөчлөгдсөн юм шиг санагдаж байлаа.

Магадгүй 8 цагийн өмнөх би "Хэрэв тэхёноос өөр нэгэнтэй байсан бол энэ өдрүүд арай хялбар байх байсан" гэж бодох байсан ч одоо бол надад түүнтэй байгаа нь илүү дээр санагдаж байлаа.

24Hours Where stories live. Discover now