Hour 9

3.5K 358 10
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Tэхёнаа"

"ммм"

" Чи миний хөлөнд тийм хайртай юм уу?"

"Юу үгүй ​​ээ!чи яагаад ингэж бодоов?" тэр миний хөлыг өөрөөсөө холдуулсаар хөмсөгөө зангидав.

"Чи түрүүнээс хойш л өвөр дээрээ миний хөлыг тавиад ширтээд байсан"

Тэхён хөл минь өвдсөн гэсэн далимаар өвөр дээрээ миний хөлийг тавьчихаад бараг 30 минут гаруй ингэж ширтэж байгаа юм. Би түүний хариу үйлдэлд инээчихээд цонхоор харвал нар жаргаж байх аж.  "Нар жаргаж байна"

Нар аль хэдийн уулын цаагуур орж орчин тойрон улбао шар өнгөтэй болсон байх нь ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч

"Өөө новш намайгхүлээж байгаарай" тэр ийнхүү хэлсэнээ гэнэт босоод явчихна тэр

Би тэнд түүний хүлээн хэсэг сууж юу хийх тухайгаа бодож байлаа. Түүний утасыг шалгасан ч ямар шинэ зурвас бас дуудлага ирээгүй байсан тул ганцаардахгүйн тулд буйдангаас босов. Хөлны минь өвдөлт бага зэрэг намдсан бүрэн эдгэрээгүй гэдэгт итгэлтэй байна.

Би тольны өмнө очиж зогсоод өөрийгөө тольны тусгалд харав. Уруул минь хатаж, нүүр минь хуурайшиж, үс минь арзайж, хувцас минь халтар болсон байх бөгөөд үүнийг тэхёноос өөр хүн хараагүйд баярлаж байлаа.

Би шатаар уруудана "New clothes just for you" гэсэн бичигтэй тасаг руу оров. Өөрт тохирох хувцас хайсаар дэлгүүрыг тойруулна харах зуур нүдэнд минь шар өнгийн мөрөн ил гарах загвартай даашинз харагдах нь тэр... Энэ надад сайхан зохино гэдэгт итгэж байна шүү.

Хэдэн минутыг би хувцасаа солиход зориулж энэ даашинз дээр төгс зохицох гутал, мөн чамин бугуйвч зүүсээр инээмсэглэнэ. Тиймээ энэ сайхан харагдаж байна. Өөр хийх зүйл байхгүй байсан учир тэхёныг хайхаар доод давхар луу явах гэх байх зуур тэхёны "Нүдээ ань" хоолой сонсогдож би гайхсаар эргэж харав.

24Hours Where stories live. Discover now