Hour 3

4.1K 400 7
                                    

Бодолд дарагдана суухдаа бага ч болов тайвширч зарим зүйлийг тунгааж бодох хугацаа ч гарч байв

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Бодолд дарагдана суухдаа бага ч болов тайвширч зарим зүйлийг тунгааж бодох хугацаа ч гарч байв. Удах тусам тэр биш би өөрөө ч гэм буруутай мэт санагдаж эхлэв. "Би түүнд арай хэтэрхий хандчихсан юм болов уу?" энэ бодол толгойд минь байнга эргэлдэж өөрөөсөө бага зэрэг  ичих шиг болов.

Юм бодож суусаар хэтэрхий их хугацаа өнгөрчихсөн юм шиг санагдана. Ямартай ч доошоо бууж тэхёнтой учираа олох хэрэгтэй гэж бодсоор суудлаасаа босов. Гэхдээ тэр яагаад одоо хүртэл миний араас ирдэггүй байна. Үнэхээр өөдгүй амьтан түүнийг л хэлэх байх

Доошоо буухдаа хүртэл би амандаа үгэлж дотоод хүнтэйгээ тэмцэлдсээр л байлаа. Шатаар доошлох тусам тэхёны яриа сонсогдоно. Гайхсаар тонгойн харвал Тэхён доод шатны тэнд өөрөө өөртэйгээ ярина зогсож байв.

"Чэе намайг уучлаарай. Би чам руу тэгж ширтэх хэрэггүй байсан юм...Ашшш новш гэж" Надаас уучлалт гуйхаа бэлдэж байгаа бололтой. Хананд толгойгоо цохиод байн байн хоолойгоо засах аж.

Тэгсэнээ доороо эргэлдээд ахиад л өнөөх хэдэн өгүүлбэрээ давтах агаад алгаараа духаа цохин доороо дэвхцэнэ. Тэр үнэхээр эгдүүтэй харагдаж байсан болохоор түүнийг өхөөрдөн инээхэд тэр сонсчихмон бололтой гайхсаар дээш харав.

"Новш гэж... саяны зүйлүүдыг харчихсан уу?" Намайг шатаар уруудахтай зэрэгцэн асуухад би инээсээр толгой дохив.

Намайг түүний өмнө очиход тэр шилэн хүзүүгээ илээд доошоо харав. "Юу...Нөгөө Чэмин түрүүн..."

"Намайг уучлаарай Тэхён би түрүүн их муухай ааш гаргасан байна. Зүгээр л тоглоом байсан шүү. Би хэтэрхий түргэн ааү гаргасан байна" Намайг ийнхүү хэлсэнд тэхён их гайхсан бололтой нүд нт томорсоор над руу харав. Тэгсэнээ нэг алхам урагшилаад надад тулан зогсов.

"Чи яагаад надаас уучлалт гуйж байгаа юм?"

"Чи надаас ингээд уучлалт гуйж чадахгүй байгаа биз дээ. Тэгээд л би түрүүлээд гуйчихлаа" Тэхён хэтэрхий ойрхон байсан учраас харцаа буруулж хана ширтэв.

24Hours Donde viven las historias. Descúbrelo ahora