Hour 1

5.1K 436 6
                                    

Чанга чимээ гарж гэнэт цочин сэрэв

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Чанга чимээ гарж гэнэт цочин сэрэв. Харанхуйд нүдээ дасгах гэж багахан хугацааг зарцуулаад тэхёны ор луу хартал тэр байсангүй. Энэ удаа харц минь хивсэн дээр хэвтэх залуу дээр тусах нь тэр. Орноосоо уначихсан бололтой. Санаа алдана түүний зүг алхана урд нь очоод явган суув.

"Тэхён" Би түүний мөрнөөс нь бариад бага зэрэг сэгсэрсэн ч хөдөлсөнгүй.

"Тэе босоод орлуу-"

"Мммм" Тэр авиа гаргасан ч ахиад л хөдөлгөөнгүй хэвтэх нь уурыг минь хүргэнэ.

"КИМ ТЭХЁН" энэ удаад илүү хүчтэй сэгсэрч, чангахан шиг орилов. Би өмнө нь хэнийг ч ингэж сэрээж байгаагүй. Түүнийг сэрээхийн тулд өөр юу хийх хэрэгтэй юм бэ?

"Жимин аа чи ама-" тэр нүдээ нээн над руу хараад хаана байгаагаа ухаарсан бололтой толгойгоо өндийлгөв. "Өөө Чэмин" тэр босож суугаад нүдээ нухлах аж. Тэр магадгүй өрөөныхөө хамтрагч сайн найз жиминыг гэж бодсон байх.

"Чи уначихлаа тэнэгээ, орлуугаа ор"би түүний нуруулуу хөнгөнө цохисонд тэр инээмсэглэнэ толгой дохив.

Тэр орлуугаа гарч, би ч мөн адил орлуугаа зүглэв. Бид хоёулаа орлуугаа орсоны дараа аль аль нь юу ч дугарахгүй зүүдны орон луугаа аяалсан юм.

-Маргааш өглөө-

Амьсгал давчдиж байсан ч дулаахан мэдрэмжинд хүрээлэгдсэндээ яагаад ч юм баярлана. Гэхдээ энэ удаа хамарны минь үзүүр ямар нэг зүйлийг шүргэхэд би гайхан нүдээ нээв.

"Ээ бурхан минь!" Би сэрээд хамгийн түрүүнд харагдсан зүйлээ хараад уулга алдахгүй байж чадсангүй. Тэр миний орон дээр бүр намайг тэврээд унтаж байсан. Гараа бэлхүүс хэсэгт минь тавьсан байх агаад хамгаалах гэсэн мэт чанга тэвэрсэн байх аж.

"Tэхён!" Түүнийг би хүчтэй түлхэж тэр харин орноос унасан юм.

"өвдөж байна"гараа илэн нарны хурц гэрэлд нүдээ дасгах гэж хичээж буй бололтой нүдээ нухласаар хивсэн дээр сууна.

24Hours Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon