Hour 10

3.1K 290 5
                                    

"Хөөх" Саяхан улбар шар гэрэл цацруулан байсан нар аль хэдийн уулын цаагуур орж орчлон дэлхийг харанхуй нөмөрсөн байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хөөх" Саяхан улбар шар гэрэл цацруулан байсан нар аль хэдийн уулын цаагуур орж орчлон дэлхийг харанхуй нөмөрсөн байлаа. Би тэхёны бэлдэж тавьсан зөөлөн дэвсгэр болон дэрнүүдын хажууд очиж суув.

"Ийшээ суу" Tэхён хажуудаа байгаа хоосон зайг зөөлхөн цохиход би түүн лүү дөхнө суулаа. Зүрхэн хэлбэртэй болгон тавьсан олон лаа биднийг хүрээлсэн байх бөгөөд би түүнийг харан зүгээр л инээмсэглэв.

"Энэ үнэхээр романтик юмаа" би инээмсэглэсэн хэвээр түүн лүү харан хэлэхэд тэр "Тийм байх ёстой"

"Дарс хаана байна?" Би түүн лүү харсаар асуухад түүний нүд томорсоор "Би мартчихсан, чи үнэхээр дарс уухыг хүсч байсан юмуу?" гэсээр бүлтэгнэж гарав.

"Хөөе үгүй ​​ээ, би тоглож байсан юмаа" Би түүний мөрөн дээр зөөлхөн цохиод"Зүгээр л тоглож байсан юм за юу сандрах хэрэггүй"

"Ойлголоо" тэр над руу бага багаар дөхсөөр намайг тэврэх гэж байсан ч хүзүүны зүүлтыг минь хараад ахиад л гацчихлаа. Гайхалтай Ким Тэхён

"Хэн чамд үүнийг өгсөн юм бэ?"

"Манай ах Жин"

"Чи ахтай юм уу?"

"Тиймээ" би түүнийг хариу үйлдлыг хараад чангаар инээчих нь тэр...

"Хэзээнээс вэ?"

"Юу" түүний царай одоо хүртэл миний инээдыг хүргэсээр байна. "Тэр надаас дөрвөн жилийн өмнө төрсөн Тэе. Тэр миний ах"

"Тийм байхнээ"

"Тэгэхээр.........чи ахтай болохоор би чамаас хол байх ёстой байхнээ" тэр хөмсөгөө зангидсаар над руу нухацтай ширтэх нь намайг сандарахад хүргэж байлаа. Юу гэж хэлэхээ мэдэхгүй гайхсаар түүн рүү ширтэхэд Тэхён хоолойгоо засаад ярианы сэдэв өөрчлөв.

"Чи хэн нэгэнд зүрх сэтгэлээсээ дурлаж үзсэн үү?" Тэр хөмсөгөө зангидсан хэвээр над руу харсаар асуухад би зөөлхөн толгой дохив.

"Үнэхээр үү? Хэн болохыг нь асууж болох уу?" Тэхён над руу улам ойртох үед би ичиж байгаагаа мэдэрч байлаа.

"Энэ миний бага насны явдал би дөнгөж 6 настай байсан. Бид хөршүүд байхаас гадна тэр миний хамгийн сайн найз байсан юм."

"Тэгэхээр сайн найзуудын хайрын түүх байхнээ" Тэхёны ёжилсон байдалтай хариултанд би чимээгүйхэн толгой дохиод яриагаа үргэлжлүүлэв. "Бид эхнэр нөхөр болж тоглодог байлаа. Намайг үнэхээр халамжилдаг байсан юм. Намайг уйлахад нулимсыг минь арчаад хацар дээр үнсдэг бас мөхөөлдөс өвч өгдөг байсан. Хэдий жоохон байсан ч түүний намайг гэсэн сэтгэлийг үнэхээр чин сэтгэлээсээ мэдэрдэг байсан. Гэвч нэг өдөр юу ч хэлэхгүй яваад өгсөн"

"Үнэхээр үү?" түүнийг асуухад би толгой дохив. Тэр эргэн суудалдаа суухдаа инээмсэглэж байлаа.

"Харин чи, хэн нэгэнд чинь сэтгэлээсээ дурлаж үзсэн үү?"

"Цөөхөн" Тэхён инээмсэглэх аж... "Би ихэвчлэн эмэгтэйчүүдээр тоглодог болохоор жинхэнэ хайрыг мэдэрч байгаагүй"

Түүнээс ийм үг сонсоход зүрх минь өвдөж байсан юм. Түүнийг хайрладаг хэн нэг нь ойрхон байгаа гэдгийг мэдрүүлэхыг хүссэн. Гэхдээ би түүнд үүнийгээ хэзээ ч хэлэхгүй. Би түүний хэлсэн зүйлд ямар хариулт хэлсэнгүй зүгээр л цонхоор харагдах гадаах орчныг харж байлаа.

"Гэхдээ" тэр яриагаа үргэлжлүүлж миний хамаг анхаарал түүн дээр төвлөрсөн юм. "Би одоо хэн нэгэнд үнэхээр ухаангүй дурлаад байх шиг байна. Би түүнд үнэхээр хайртай бололтой"

"Тийм байхнээ"

"Хайр гэдэг үг өөрөө асар том. Яг л ......." Ямар нэг уянгын халил эхлүүлэх мэт цонхоор харан инээмсэглэн суух Тэхён энэ удаа надад бага насны минь анхны хайртай ихээхэн адилхан харагдав. Тэр ч бас Тэхён шиг дөлгөөхөн харцтай, дөрвөлжин инээмсэглэл тодруулан явдаг эгдүүтэй бяцхан залуу байсан шүү дээ.
Үнэхээр багын минь найз Тэхён мөн бол....

"Чамд хүүхэд байхад шохоордог аль эсвэл дотно тийм эмэгтэй хүүхэд байсан уу?" Энэ удаа би багахан найдвар тависаар Тэхёнаас асуухад тэр хоолойгоо бага зэрэг засаад "Би хүүхэд байхдаа их чимээгүй хүүхэд байсан болохоор надтай хүүхдүүд тийм ч дотно харицдаггүй байсан л даа" гэх нь тэр

Тиймээ тэр биш байх ёстой. Надтай тоглодог байсан жаал үнэхээр яриа бас нийтэч нэг нь байсан. Би яаж түүнийг багадаа тоглодог байсан найз минь гэж бодож чадав аа. Гал ус хоёрыг харьцуулж байгаатай адил зүйл асуучихлаа.

24Hours Where stories live. Discover now