Гэнэтийн байдал

2K 222 33
                                    

"Өө бурхан минь тэр ч халуухан юм аа!"
"Тэр яагаад наашаа харахгүй байна аа. Би өчигдөржингөө л түүнд анзаарагдах гэж хичээсэн юмсан. Хэрвээ би түүний оронд байсан бол над шиг эмэгтэй рүү харах л байсан юм!"
Тэнд байгаа бүсгүйчүүд нэг хүн лүү л ширтэцгээнэ. Тийм ээ тэр хүн бол Өмнөд Солонгосын хамгийн залуу бизнесмэн Жон Жонгүг.

Жон Жонгүг, 21 настай. Өндөр IQтай. 17 насандаа дэлхийн арилжаа наймааны зах зээлд хөл тавьж, хамгийн залуу "БИЗНЕСМЭН" нүүр царай болж байсан юм.

Жон Жонгүг ч бас Сөүлийн Их Сургуулийн  2дугаар курс. Тэр хэдий их сургуульд суралцах хэрэггүй байсан ч бизнесийн ангид орсон. Жонгүг бусад оюутнууд шиг биш, ихэнхдээ шалгалтын үеэр л байдаг ч, тэр цаг ямагт төгс оноо авдаг.

Гялалзсан нүдтэй, хурц шанааны ястай яг л шонхор шиг.. Хайлж урсмаар... Бие нь яг л Грекийн бурхны баримал шиг. Тэр хүн бүрийн мөрөөдөл бас хэн ч түүний хочийг Ханхүү гэдэгт маргадаггүй байсан юм.

Гэвч тэр төгс биш, эцэст нь тэр ч бас хүн шүү дээ. Түүний зүрх нь сэтгэл хөдлөлгүй бас мэдрэмжгүй. Түүний хувьд, хайр бол зүгээр л нэг үг юм.

Жон Жонгүг, Жон Тэхён магадгүй тэд ихрүүд байж болох ч тэр хоёр шал өөр ертөнцүүд байлаа. Тэд яг л ямар нэгэн эд зүйл ба түүний сүүдэр шиг. Тэр хоёул эвдрэшгүй холбоотой бас хачирхалтай нь бие биенээсээ хол байж чаддаггүй.
Яг л хэвлийд байхдаа Жонгүг бүх тархийг нь харин Тэхён зүрхийг нь аваад төрчихсөн мэт. Жонгүг бизнесийн хаан харин Тэхён уран зохиолын гэрэл гэгээ болж мэндэлсэн юм шиг л. Жонгүг ямар ч бизнес хэлэлцээг бут цохиж чаддаг бол Тэхён өөрийнхөө оюун ухаанд Мона Лизаг Да Винчигаас илүү урлаж чадна.
Гэхдээ гадаад ертөнцөд Тэхён бол хэрэггүй хүү нь, Жонгүг өв залгамжлагч нь байсан юм.
Жонгүгийн авьяас хүн бүрт ил харагдахаар, ба хэрэв зүйрлэвэл өдрийн гэрэлд гэрэлтэх нар. Тэхёны авьяас сар шиг, бүх хүмүүс унтаж байхад гэрэлтдэг. Гэсэн хэдий ч тэд бие биенээ оньсон тоглоом шиг гүйцээдэг аж. Жонгүг энэ хорвоод Тэхёнд л анхаарлаа хандуулдаг байсан, одоо ч бас. Жонгүгт Тэхён бол бүхий л дэлхий ертөнц шиг нь утга учиртай. Бас тэр Тэхёнд зориулж дэлхий дээр буй бүхий л зүйлийг түүнд авч өгч чадахаар байсан юм.
Тэдний хувьд ялгаатай зүйлс нь охидууд. Тэр хоёр охидуудын хувьд кдрама, фэнфикээс гарч ирсэн юм шиг л, Тэхён бол халуухан хүүхэмсэг залуу, Жонгүг бол хэзээ ч инээдэггүй сэкси захирал шиг байдаг. Зөвхөн охидууд биш, хөвгүүд хүртэл тэр халуухан ах дүүст харагдахын тулд үхэхэд ч бэлэн. Зөвхөн их сургуулийнхан нь ч биш, ер нь олон хүмүүс тэднийг "Жон ах дүүс" гэж мэднэ.

Жон ах дүүс Where stories live. Discover now