Одоо яах вэ?

1.4K 145 25
                                    

"Хэрвээ би энэ удаа хожигдвол би чиний хүссэн бүх зүйлийг хийе"

"Сонирхолтой л сонсогдож байна. Гэхдээ бүх зүйл гэдэг юу ч хамаагүй гэсэн үг гэдгийг ойлгож байна уу?" Жонгүг Жиминд анхааруулан түүнийг толгойноос нь хөл хүртэл нь ажиглана.

"Чи анхнаасаа тийм ч том асуудал байгаагүй. Тэр зүгээр л сүр болгож байгаа эсвэл магадгүй би Жон Жонгүг болохоор ингэж байгаа биз. Бүгд миний төгс арганд бүдэрдэг юм. Хэн ч байсан. Шатар эсвэл амьдрал, ямар ч ялгаагүй.''

"Балиар юм.... Чи над руу ширтэж дуусав уу? Та нар тиймэрхүү зүйлийн талаар бодохгүй байж болдоггүй л юм байх даа." 

Жонгүгийн толгойд Жиминий хоолой орж ирснээр бодлоос нь сарниулчихав. "Би заримдаа сатан миний уур хилэнгээ удирдах чадварыг шалгахын тулд чамайг энэ гараг руу илгээсэн байх гэж бодох юм." Жонгүг үргэлжлүүлэхээсээ өмнө шүдээ зуун, "Би чиний биеийг хүсэж байгаа гэсэн бодлоо наад толгойноосоо авч хая."

"Өө нээрээ юу? Тэгвэл над руу хөгшин гаж донтон шиг харж байхдаа юу бодож байсан юм тэгээд?"

"Өршөөгөөрэй?........Би дэлхийн дулаарлын талаар бодож байлаа л даа." Жонгүг энгийн л зүйл мэт ямар ч санаа зовсон шинжгүй хариулав.

"Чи сая юу гэчихэв ээ?" Жимин гэдсээ барин эвхэрч, толгойгоо ийш тийш шидлэн галзуу мэт чангаар инээж байлаа. Тэр Солонгост ирээд анх удаа л ингэж айхтар инээж буй нь энэ.

"Юу нь тийм инээдтэй байна аа? Энэ ноцтой асуудал шүү. Чи энэ гараг дээр оцон шувуунууд фэн охидуудаас бага байдаг гэдгийг мэддэггүй юм уу? Одоо инээхээ боль" Энэ нь Жиминийг ахиад чанга инээлгэхэд хүргэж, тэр одоо жинхнээсээ газар унаж орхив.

Жонгүг ширээн дээрээс стакантай ус аваад, "Би энийг хийхийг үргэлж хүсдэг байлаа. Одоо л би амар тайван үхэж чадах нь." гээд Жимин рүү цацаж орхив.

"Би чамайг үзэн ядаж байна, Жон Жонгүг!!"

"Иймэрхүү мэдрэмж байдаг л зүйл. Одоо олон юм ярилгүйгээр, өөрийнхөө хүссэн зүйлээрээ намайг тулаанд дууд. Ялагдагч ялсан хүнийхээ төлөө юу ч хамаагүй хийнэ. Чамд 5 минут байна. Миний цагийг үрэх гэж оролдсоны хэрэггүй шүү. Учир нь цаг бол алт бас би бизнесмен."

Жон ах дүүс Where stories live. Discover now