Хатан

1.5K 173 31
                                    

Flashback

"Энэ бүтэхгүй дээ, Жонгүг. Тэр үнэхээр муухай зальтай. Бас би түүнийг ашиг мэтийн зүйлд сонирхолгүй гэж сонссон. Тэр зүгээр л хийхийг хүссэнээ л хийдэг. Бидэнд хэрэггүй ээ"

Өөрөө өөртэйгөө шатар тоглож буй Жонгүг мушилзан, гартаа алтлаг ноёныг аваад, "Бидэнд хэрэггүй гэдэг нь үнэн. Гэхдээ би түүнийг хүсэж байна. Бас та нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Миний авч чадахгүй зүйл бол ганцхан миний авахыг хүсэхгүй байгаа зүйл"

Түүний аав үргэлж Жонгүгийн өөртөө итгэлтэй байдал болон түүний онцгой аура буюу удирдах чадварыг биширдэг. Энэ хувь хүн өөрөө зүгээр нэг сурчих зүйл биш. Гэвч Жонгүг анхнаасаа тэгж л төрсөн. Энэ нь түүнийг бага зэрэг бухимдуулж байгаа хэдий ч Жонгүг үнэхээр зөрүүд нэгэн тул, "Жонгүг. Чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ, хүү минь? Би түүнд өөрийнхөө төлөвлөгөөг хэлээд бүр ашгийн 50%ыг санал болгосон ч тэр огт сонирхохгүй байсан. Тэр бидний хамтрагч болохыг хүсэхгүй байгаа. Бас бид бол Жон. Бидэнд тэр хэрэггүй. Чиний төлөвлөгөө сэтгэл хөдлөм юм. Би өөр ямар ч хамаагүй хамтрагчидтай хөрөнгө оруулахад бэлэн байна"

"Аав аа, та ойлгохгүй байна" Жонгүг дооглонгуйгаар, "Энэ бол түүний нутаг дэвсгэр. Бид тийшээ зүгээр очоод зүгээр захирч чадахгүй. Яг л шатар ганцхан ялахын төлөө байдгаас гадна хугацаа шаарддагтай ижил. Шатар бол өөрөөр хэрхэн бага хугацаанд хожих вэ гэдэг тактик. Бид түүнийг давж чадна. Гэхдээ хугацаа хэрэгтэй. Хүндээр бодоход 5 жил. Энэнээс холдохгүй"

Жон ах дүүс Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon