Хамгаалмаар байна

1.7K 175 40
                                    

'Энэ бол хариугаа төлөх цаг, туулай минь. Chong! Jojun! Balsa!'

Бурхан өнөөдөр Жиминий талд байгаа мэт санагдаж байсан учраас тэрээр үнэхээр баяртай байлаа. Жонгүг шалгалтын тэнхимийн хамгийн урд талын ширээнд суухаар сонгогдсон юм. Жимин Жонгүгээс хараагаа салган, бусад оюутнуудыг хараад бага зэрэг цочирджээ. Ихэнх нь сэтгэл санаа нь хямарсан мэт, шалгалтын тэнхимийн ширээ лүү хоосон царай гарган сууцгаана. Жиминий гуя тэдний анхаарлыг татаж байгааг тэр мэдээж анзаарч байсан юм. Хэдэн хором, Жимин шалгалтанд унах хүүхдүүдэд, бараг ихэнхт нь харамсаж байлаа. Гэвч хайр болон дайны төлөө юу ч хийсэн хамаагүй шударга болдог шүү.

Жимин шалгалтын цааснуудыг гартаа барин, материалаа тараах гэтэл гэнэт арын халаасанд нь дууг нь хаачихсан байсан утас чичирч эхлэв. Жиминий толгойд нэгэн гайхалтай санаа буужээ. Бурхан маргаангүй түүний талд байгаа нь илт. Жимин материалуудаа Жонгүгийн ширээн дээр доош нь харуулан тавиад, Жонгүг рүү дөхөн чихэнд нь "Миний арын халааснаас утсыг минь аваад өгөөч. Чичрээд байна аа, убба"

'ТЭР САЯ НАМАЙГ УББА ГЭЖ ДУУДСАН УУ?'

Жимин түүнээс хариулт хүлээлгүй, оронд нь шууд л эргэж харав. Хөөрхий Жонгүг, Жиминий өгзөг үнэхээр төгс харагдаж байлаа. Эрчүүд зөөлөн бөөрөнхий зүйл харахаараа татгалзаж чаддаггүй бололтой. Тэрээр өөрийгөө барих ёстой болжээ. Яг л байгалийн хууль шиг. Түүний гар нь салгалан Жиминий бариу шортноос утсыг авч өгөхөд, Жимин бусад оюутнуудын өмнө материалаа тавихаар явахаасаа өмнө "Баярлалаа, убба" гэж шивнэв.

5минутын дараа бүх оюутнууд материалаа авахад цаг 08:30-г заан шалгалт эхэлжээ.
Жонгүг хар дарсан зүүд дуусч Жимин түүнийг одоо л амар амгалан амьдруулах нь гэж бодож байв. Гэхдээ тэр бяцхан чөтгөрийг дутуу үнэлэх хэрэггүй байжээ..

Жимин Жонгүгийн өмнө очин түүнд өөрийнхөө сайхан биеийнхээ арьсыг зурвасхан харуулав. Үүгээр ч дууссангүй. Дараачийн хийсэн зүйл нь Жонгүгийг бүр харандааныхаа үзүүрийг хугалахад хүргэжээ. Жимин зөөлхөн уруулаа Жонгүгийн чихэн дээр аваачин "Амжилт хүсье, убба" гээд хэлэх нь тэр.

Жимин түүнээс холдоод царайны хувиралыг нь харах гэсэн ч түүний хувирал тийм гээд дүрслэхэд амаргүй ажээ. "Юу хийснээ хар даа. Би өөр харандаа аваад ирье" гээд Жонгүг рүү гэнэн хонгор нүдээрээ инээмсэглэнэ.

Жон ах дүүс Where stories live. Discover now