Жаргалтай бай

1K 143 27
                                    

I seee skiieees areee blueeeeeee

~~

Жиминий нүүрэн дээр өглөөний нар тусахад Жимин нүдээ нээлээ. Өчигдөр далай дээр байснаас өөр юу ч санахгүй байгаа тэрээр хэдэн цаг унтчихсанаа харах гэж утсаа нээвэл өглөөний 10цаг болж байв.

"Тэхён аа?" Жимин ганцаараа байх дургүй болохоор ганцаараа сэрэх түүнд таалагдсангүй.

"Сэрчихсэн үү" тэр халуун цай барьчихсан өрөөнд орж ирэхэд Жимин тайвшран уртаар амьсгал авав. Тэхён түүний хажууд суугаад, Жиминийг утсаа гартаа атгачихсан байгааг харан,

"Өчигдөр Жонгүг залгасан юм"

Жимин гэнэт түүний нэрийг сонссондоо бас яагаад Тэхён энэ тухай ярьсныг гайхаж орхив.

"Тэгээд чи авчихсан юм уу?"

Тэхён ямар ч царайны хувиралгүйгээр, "Тийм ээ авчихсан."

Flashback

"Тэхён уу?"

Тэхён Жонгүгийн ядарчихсан хоолойг сонсоод хэдий уур нь хүрч байсан ч гэсэн дүүдээ санаа зовсон сэтгэл нь түүнийг нөмрөн авав.

"Тийм ээ. Чи зүгээр үү?"

"Жимин тантай хамт байна уу?" Жонгүгийн хоолой зангирахыг Тэхён утасны цаанаас мэдэрч байлаа.

"Жимин бид хоёр түр зуур далай дээр амарч байгаа. Тэр унтаж байгаа болохоор би чамтай одоо яриулмааргүй байна"

"Би миний юманд хүн хүрэхэд дургүй"

"Жимин ямар нэгэн юм биш. Бүр чинийх ч биш. Түүнээр сонголт хийхийг зөвшөөр, Жонгүг. Чи одоо ч хүүхэд шиг аашилсаар байна" Жонгүг хэсэг чимээгүй байж байснаа,

"Хён."

"За?"

"Тэхён хён"

"За Жонгүгги?" Жонгүгийн хоолойноос Тэхён маш их гунигийг мэдэрч байлаа. Бас түүний бараг ахиж хэзээ ч сонсохгүй дээ гэж бодсон хён гэдэг үгийг сонсоод түүний ч бас цээж хүндүүрлэж эхлэнэ.  Утасны цаанаас Жонгүг гүнзгий амьсгал авч байхыг тэрээр бүгдийг нь сонсож байв.

"Юу ч бишдээ. Сайхан амраарай" гээд тасалчих нь тэр

~~

"Яагаад авчихаж байгаа юм бэ?"

Жимин Жонгүгт түүнтэй хамт явна гэж хэлэлгүйгээр энд ирчихсэнээ саналаа. Одоо Жонгүг түүнийг худалч амьтан гэж бодож байгаа даа гэж бодон саяхан л адгийн новш гэж зүхэж байсан Жонгүгтэй өөрөө адилхан болчихсон юм шиг санагдана. Жимин энэ чигээрээ явах ёстой ч түүний дотроос Жонгүгт өөрийгөө буруугаар ойлгуулахыг хүсэхгүй байлаа.

Жон ах дүүс Where stories live. Discover now