Хэтэрхий сайхан

1.8K 198 51
                                    

'Энэ хайр юм байхдаа? Үгүй ээ, Тийм БИШ! Миний тархиар наадахаа боль, Тэе!' Жонгүг түүний бодлууд ахин түүнийг төөрөгдүүлэхийг хүсэхгүй байлаа. Энэ бүх зүйлс Жонгүгийг хангалттай айлгаж байна...

Жимин түүнийг тэврэхээ болиод өөрийнхөө хүсэж байгаа утасны талаар нарийвчлан чалчиж эхлэн, харин Жонгүг түүнийг толгой доторх эмх замбараагүй бодлуудаас нь салгасанд Жиминээс ч илүү баярлана. "Миний утас чинийхээс том байх ёстой. Камер нь чинийхээс сайн, багтаамж нь чинийхээс илүү, чинийхээс нарийхан, цэнэг нь чинийхээс удаан барьдаг, бас-"

"Би ойлголоо доо. Чи минийхээс дээр утас хүсэж байгаа. Гэхдээ энэнээс сайн утас байх  юм болов уу даа"

Яг энэ үед Жимин гурван настай хүүхэд шиг уйлагнан, "Чи надаа худлаа хэлсэн байна! Чи юу ч хамаагүй гэсэн биздээ-"

"За за болгоё оо.... Өөрийгөө хараач. Ямар нярай хүүхэд үү чи?"

"Тэгж ярьвал би чамаас 2 насаар ах. Хэрвээ би нярай юм бол чи төрөөчгүй байгаа за юу"

Жонгүг инээдээ барьж ядан, "Чи итгэлтэй байна уу? Чи үнэхээр жижигхэн шт. Бараг миний халаасанд багтчихмаар"

"Би доошоо буугаад энэ талаар аавд чинь ховлоно доо"

"Нээрээ юу? Би тийм ч муу хүн биш, санаж байгаа биздээ?" Жонгүг түүнээр даажигнан, харин Жимин түүнийг зүгээр л хошуугаа унжуулан ширтэнэ.
"Baby заан хэлгүй болж тоглож байгаа юм уу, айн?"

"Чи яагаад дандаа намайг шоглож байдаг юм? Түрүүхэн л намайг сахиусан тэнгэр, дагина, үзэсгэлэнтэй, сайхан гээд л байсан юм байж"

Жонгүг Жимин лүү хожлын харц шидлэн бугуйн цагаа харвал тэд аль хэдийн явах цаг болжээ. "Явцгаая"

"Намайг чамаар шоглох болгонд чи үргэлж намайг үл тоох юм аа" Жимин амандаа бувтнан сайхан царайгаа гудайлгажээ.

"Чамтай ярих юм байхгүй ээ"

"Би тэгвэл одооноос эхлэж чамайг ч бас тоохоо болилоо"

"Өө алив ээ. Би тийм муу хүн биш шүү дээ" Жонгүг түүн рүү нүд дүүрэн инээмсэглэнэ.

Жимин Жонгүг рүү хамгийн ууртай царайгаа гарган, хошуугаа байдгаар нь унжуулах аж. Жимин түүний урт алхмагц Жонгүг чангаар инээв. Түүний baby заан үдэшлэгийн үеэр Жонгүгтэй хамт явна гэдэг зүйлийг мэдэхгүй тул Жонгүг Жиминий араас алхана.
~

Жон ах дүүс Where stories live. Discover now