НЭГ. ХАЖУУ АЙЛЫН ХҮҮ

19.4K 1K 10
                                    

Заримдаа яг л харанхуй хавцалын эрэг дээр орь ганцаараа үлдчихсэн юм шиг, айдас, түгшүүр, хоосролоор дүүрсэн мэт санагдах миний ганцаардмал амьдрал.

Түшиж тулах найз нөхөд, гэр бүлээсээ бүгдээс нь дэндүү хол, алсын алсад, яг л өөр гараг дээр байгаа мэт.

Тэгээд өдөр бүр хичээн ажиллаж, орой бүр ганцаардалдаа автан, лонх дарсны униарт согтуурхан өнгөрөөх өдрүүд.

Тэр дунд тэсвэр алдахдаа өөрөө өөрсөөсөө нуух гэсэн мэт чимээгүйхэн уйлж, хэнд ч хамаагүй тэврүүлхийг хүсэх дорой сэтгэл.

Тийм л зүйл болсон юм.

Тэвчихийн аргагүй ганцаардал дундаа өөрөө өөрийнхөө оюун бодлыг алдаж орхиод хөрш айлынхаа хүүг уруу татчихсан юм.

Тэр хүү ахлах сургуулийн хоёр дугаар ангийн сурагч бөгөөд насандаа ахадсан биерхүү, бас их царайлаг. Уусан дарсандаа согтож гүйцээд тагтан дээрээ тамхилж байтал тэр хүү гараад ирсэн. Надруу инээмсэглэж, мэнд мэдэхэд нь би ч бас инээмсэглэн хариулсан.

Баярласан юм. Энэ харанхуй, ганцаардмал шөнө хэн нэгэнтэй яриа дэлгэсэндээ.

Түүний хамар өндөр, хөмсөг нь зузаан бөгөөд нүд нь гэрэлтэж, оч цацраана. Нимэгхэн хэрнээ сэтгэл булаам, бүсгүй хүнийх үү гэмээр ягаан уруул, гэрэлтсэн царайн арьстай тэр хүү дэндүү төгс, хэрэвзээ миний насных байсан бол мөрөөдөх ч хэрэггүй гэмээр сайхан залуу ажээ.

Бид эхэндээ аар саархан, ажил, хичээл мэт зүйлс ярьж байсан бөгөөд би тэрхүү хүүг хичнээн гэнэн цайлган, хүүхдээрээ, эгдүүтэй болохыг мэдрээд амжив.

Тэгээд түүнийг гэртээ урьсан.

Яг л жаахан хүүхэд урхидах шиг.

- Манайд зөндөө их тахианы мах байна. Чи хүсвэл ирээд хамт идэж болно шүү.

- Нээрээ юу? тэгвэл одоо очлоо.

- Байз, ээж аав чинь?

- Унтчихсаан. Энэ шөнөөр сэрүүн байгаа хүн гэвэл та л байх шиг байна. Хар л даа, зэргэлдээ орон сууцанд гэрэлтэй цонх ганц ч алга.

- Тийм байна. Ойлголоо. Ороод ир.

Ийм л юм болсон юм.

Түүнийг орж ирэхэд би бүх зүйлийг төвөллөчихсөн байлаа. Галзуу, гаж донтон шиг ч гэлээ зүгээр л, өөрийгөө өмөөрөх шалтаг минь архи байв.

Өглөө хүү миний оронд унтсаар үлдэж, харин би түүний дэргэд халаасны мөнгө үлдээгээд ажилдаа гарсан.

Тэр явдлаас хойш тэр хүүтэй хааяахан хонгилд, цахилгаан шатанд таарах ч гэсэн дахин үг солиогүй юм.

Гэтэл... гэтэл одоо би жирэмсэн болчихож. 

SIXTEEN YEARS OLD DADDY (ДУУССАН)Where stories live. Discover now